БААСАН
2024.11.23
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Л.БАТЦЭЦЭГ: ХҮН АЖЛЫГ ГОЛЖ БОЛДОГГҮЙ...
Л.БАТЦЭЦЭГ: ХҮН АЖЛЫГ ГОЛЖ БОЛДОГГҮЙ...

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Аливаа байгууллагын гадна, дотнын цэвэрлэгээ, тохижилт, харилцаа хандлага, ахуйн соёлыг үйлчилгээний ажилчид тодорхойлдог. Ийм эгэл жирийн олон арван ажилчдын нэгэн төлөөлөл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Соёл, урлагийн цогцолборын үйлчилгээний ажилтан Л.Батцэцэгтэй уулзаж ярилцлаа.

-Анхны юм бүхэн мартагддаггүй. Анхны цалин, ажилд орсон үеэ дурсаач. Эндээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү?
-Нэгэнт анхны юм бүхнийг хөндсөн болохоор эхлээд аав, ээжээ дурсъя. Би Төмөр замчны гэр бүлд төрж өссөн. Эхээс арвуулаа. Манай аав, ээж илгээлтийн эзэд. Илчит тэргээр Эрдэнэтэд нүүж ирсэн хүмүүс. Эрдэнэтэд миний бага нас өнгөрсөн. Би тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй. Хөтлийн цемент шохойн үйлдвэрээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Энд хоёр жил ажиллаад амьдралын шаардлагаар Эрдэнэтэд ирсэн. 1990 оны 4-р сарын 10-нд Уурхайчин соёлын ордонд анх ажилд орсон. Одоо 33 дахь жилдээ ажиллаж байна. Анхныхаа цалинг аваад их урам орсон. Энэ байгууллагад анх ажилд ороход ажилчдын 80 хувь нь оросууд байлаа. Гадаад мэргэжилтнүүдтэй бид их сайхан гар сэтгэл нийлж ажилласан.

-Тэднээс их юм сурсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Наад зах нь  ярианы хэл сурсан. Амьдрах зөв дадал хэвшлээс нь суралцсан. Люба гэж орос эмэгтэй манай хэсгийг хариуцдаг байлаа. Орос мэргэжилтнүүдийн хүнд үйлчлэх соёл, харилцаа хандлагаас суралцсан.

-Та бүхэн цаг наргүй ажилтай байдаг. Өглөө хэдэн цагаас таны ажил эхэлдэг вэ?
-Би бага заал нэг, хоёр давхрын үүдний танхимын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцдаг. Үйлчилгээнд 15 хүн гардаг. Өглөө бүр 07.20-оос бидний ажил эхэлдэг. Зарим өдөр өглөө 5-6 цагт ирэх тохиолдол их гардаг. Эрт ирэхгүй бол ажил цагтаа амждаггүй юм. 

-Таны бахархал юу вэ?
-Би хэдий үйлчлэгч хийдэг ч Эрдэнэт үйлдвэрийн ажилтан гэдгээрээ бахархдаг. Залуу байхдаа мэргэжил мэдлэгээ дээшлүүлье гэж боддог байлаа. Гэвч авдаг цалин амьдралд хүрэлцээтэй, хамт олондоо дасаад байгууллагадаа хайртай болохоор эндээ ажиллаж насыг авлаа. Үүндээ би харамсдаггүй. Хоёр хүүхэд маань их, дээд сургууль төгслөө. Хань минь эрүүл, энх тунх сайхан амьдарч байна. Амьдралаас өөр юу хүсэх юм. Жаргалтай л байна шүү дээ. Ер нь ажил хүнийг голдог. Хүн ажлыг голж болдоггүй юм.

-Таны ийм өөдрөг сэтгэлтэй яваа нь урлагийн байгууллагад ажилладгийн нөлөө байх. Тийм үү?
-Тэгж ойлгож болно. Өглөө үүдээр ороод ирэхэд л хөгжмийн ая явж байх жишээтэй. Өдрийг ингэж угтсан хүн бүтээмжтэй ажиллана биз дээ. Урлагийн хүмүүсийн дэргэд олон жил ажиллахаар сэтгэлийн хөдөлгөөн ихтэй болчих юм. Гомдож, баярлах нь амархан. Хүүхдүүдийнхээ гаргасан бяцхан амжилтыг хүртэл сэтгэл хөдлөл өндөр хүлээн авч ч байх шиг. Намайг манай гэр бүлийнхэн их өөдрөг сэтгэлтэй гэдэг. Энэ байгууллагад ажилласны хувьд би хүмүүстэй нээлттэй харьцаад сурчихсан юм шиг санагддаг. Ангийнхантайгаа уулзангуут л тэврээд авах нь энүүхэнд. Урлагийн байгууллагад ажилладаг хүмүүс дэврүүн байдаг юм болов уу. (Инээв.)

-Та олон удирдлагатай ажиллажээ. Энэ талаар ямар сэтгэгдэл тээж явна. Шуудхан асуухад ямар даргын удирдах арга барил таны сэтгэлд тод үлдсэн байна?
-Хэдэн даргын удирдлагад ажилласнаа тоолж байсангүй. Лав л арваад даргын удирдлагад ажилласан. Миний сэтгэлд тод мөртэй үлдсэн дарга бол Тодын Дашцэрэн агсан. Энэ эрхэм  жинхэнэ урлагийн хүн байлаа. Маш нарийн мэдрэмжтэй. Бидэнд заал, хөшигний чинь өнгө ийм, тийм байна гэх мэтчилэн шаардлага тавих жишээтэй. Хамт олонтойгоо зөв наргиж цэнгэх, олны дунд биеэ зөв авч явах соёлыг Дашка даргаас сурсан гэхэд болно. Бид ч даргаа их хүндэтгэнэ. Тэндээс дарга ирэхэд л нэгэн зэрэг босож хүндэтгэн угтдаг байлаа. Ер нь Т.Дашцэрэн дарга амьдрал мэддэг, хүнийг ялгаж харьцдаггүй, бидний ар гэрийг хүртэл судалчихсан явдаг сан. Хүн бүхэнд хүрч ажиллана. Жинхэнэ байгууллагын даргад байх удирдахуйн ухаантай. Манай нэг ажилтан хүүхдэдээ модон хайрцаг бэлтгээд хойшоо сургуульд явуулах юм боллоо. Гэтэл дарга “Орчин үеэ дага. Чемодантай явуул” гэж зөвлөх жишээтэй. Намайг гэнэт дуудаад л нэг өрөө байрны түлхүүр өгч байлаа. Би бүр гайхсан гээч. Даргаа дурсан ярих сайхан байна. Бид ч сайн ажилласан. Ямар сайндаа “Гэгээтэйд гэртээ харивал онигоо” гэсэн хэлц үг бидний дунд гарч байх вэ дээ. Тухайн үед манай ордон кино гаргаж орлого олдог байсан юм. Манай касс, кино механикч, зохион байгуулагч, үйлчлэгчдийн баг нэг жил 10 гаруй сая төгрөгийн ашиг олсон. Үзэгчдийг цагт нь суудалд нь оруулна. Өлгүүрт хувцсыг нь авч харна. Ер нь биднийг аль хэр ачаалалтай ажилладгийг хүмүүс мэднэ дээ. 30-аад жил их, бага заал, өлгүүрийн үйлчилгээнд ажилласан байна. Монгол хүмүүс бусад үзэгчдээ хүндэлж соёлтой үйлчлүүлж сурмаар байгаа юм. Хүний амьдрал болсон хойно бага насны хүүхдүүдээ дагуулаад ирдэг. Тэгэхээр үзэгчийн хүүхдийг харах тохиолдол ч гарна. Хүүхэд үзвэрт орчихоороо гарч орно, уйлна, холхино, чанга дуу чимээ гаргадаг. Энэ бүхнийг зохицуулж, аль болохоор үзэгчдийг ая тухтай байлгахыг зорьж ирсэн. 450 хүн үзвэрт оруулчхаад хаяад явдаггүй л байхгүй юу.  Шөнийн 12 цагт эхэлсэн кино хоёр цагт дуусна. Хоёр өнгөрөөж гэртээ очсон хүмүүс өглөө 06.30-д ажил дээрээ ирнэ. Ингэж л ажилладаг байж дээ. 

-Хамт олноосоо та яг юу сурсан гэж боддог вэ?
-Хүнтэй зөв харьцаж сурсан. Шаардлага гарвал жүжгийн олны хэсэгт урлагийн хувцас өмсөөд тоглох тохиолдол гарна. Энэ оргилуун сэтгэлтэй, авьяас билигтэй хамт олноос сурсан юм их. Тийм болохоор урлагийн хүмүүсийн жаргал, зовлонг ойлгоно.

-Та ямар авьяастай вэ? Тэмцээнд оролцож байв уу?
-Би дуулж хуурдахдаа маруухан. Харин спортод сонирхолтой. Сагс, гар бөмбөг, гүйлтийн төрлийн тэмцээн уралдаанд цехийнхээ нэрийн өмнөөс олон оролцсон.

-Нэг газар он удаан жил ажилласны сул болон давуу тал юу вэ?
 -Юун түрүүнд энэ сайхан үйлдвэр, ижил дасал болсон хамт олноо хайрлах сэтгэл төрдөг. Манай үйлчилгээний хэсэг 15 хүнтэй. Бид олон жил нэг дор ажилласан болохоор нүдний харц, биеийн үйл хөдлөлөөрөө биесээ ойлгох болтлоо дассан байна. Манай хамт олон дунд  С.Долгорсүрэн, Ш.Мөнбаяр нарын нэгэн үеийн олон жил ажилласан хүмүүс бий. Би үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө анхаарал хандуулж, зөвхөн чин сэтгэлээрээ ажиллахыг эрхэм зорилгоо болгож ирсэн. Өөрийгөө хөгжүүлж, мэдлэг боловсрол эзэмшээгүй нь миний сул тал. Он гараад би гавьяаныхаа амралтад гарна.Үлдсэн жаахан насаа бие амар, сэтгэл тэнүүн өнгөрөөе дөө. 

-Таны баримталдаг зарчим юу вэ? Хөдөлмөрөө хэр үнэлүүлсэн гэж бодож байна.
-Ер нь цаг барих, ажлын бүтээмж өндөр байх гэсэн зарчим хар багаас надад суусан хүмүүжил. Залууст хандаж ажлын цагийг ягштал баримтлахыг зөвлөдөг. Иймээс би ажлаа сэтгэл ханамжтай, үнэнч хийж ирсэн. 600 метр квадрат талбайг өдөр бүр цэвэрлэдэг. Үргэлжлүүлээд л үйлчилгээний ажлаа хийнэ. Энэ олон жил хоёргүй сэтгэлээр ажилласан хөдөлмөрөө чамгүй үнэлүүлсэн. Байгууллагын хоёр удаагийн Аварга ажилтан. Аж ахуй үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдэг хүртсэн. Яамны Хүндэт жуух бичгээр шагнагдаж байлаа. 

-Танай байгууллагад ажлын ямар дэвшил гарч байна? 
-Бүтээмж чанарын дугуйлан ажиллах болсноор хамт олны хүчээр зарим цэвэрлэгээ үйлчилгээг багаар гүйцэтгэх болсон. Жижиг сайжруулалтын ажлууд хийгдсэн. Мөн өглөө бүр хүмүүс ээлжээр ХАБ-ын чиглэлээр мэдээлэл өгч хэвшсэн. Энэ нь маш эерэг үр дүн өгч байна.

-Сүүлийн асуултыг танд үлдээе? 
-Энэ завшааныг ашиглан, Ханьдаа баярлалаа! гэж хэлье. Миний ханийг Чулуунбатын Ням гэдэг. Хань минь хоёр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, мэргэжил эзэмшихэд нь чухал үүрэг гүйцэтгэсэн. Би хүүхдүүдийнхээ эцэг, эхийн хуралд ч сууж үзээгүй. Зав ч гардаггүй байж. Хүү маань ШУТИС-ийн Уул уурхайн ашиглалтын анги төгссөн. Тэсэлгээний инженерээр ажиллаж байна. Охин минь Төмөр замын дээд сургууль төгссөн. Миний цаг наргүй ажлын ард хань минь л байсан. Ар гэрээ авч явсан. Ханиараа бахархдаг. Бид хоёр ач, нэг зээ охинтой. 

-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: “Erdenenttoday.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах