БААСАН
2025.08.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Түүх давтагддаг, тэр тусмаа ах дүүгийн найрамдлын түүх
Түүх давтагддаг, тэр тусмаа ах дүүгийн найрамдлын түүх

                УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монгол улсад суух элчин сайд И.К.Азизовтой хоёр, гуравхан хоногийн өмнө уулзсан. Уулзалтаар ОХУ-аас авах 1.0 сая тун  “Спутник В” вакцины хоёр дахь ээлжийн талаар ярилцсан ажээ. Цар тахлын хүнд хэцүү үед монголчууд дээр доргүй орос ах нарын вакциныг хийлгэчих юмсан гэж тэрүүхэндээ хайж, эрэл сурал болж байгаа. Монголчууд, тэр дундаа эрдэнэтчүүд бид орос ах нарын гаргаж авсан тэр вакцинд илүүтэй найддаг нь тэр. Тэгээд ч Орос улсын анагаахын шинжлэх ухаан өнөөдрийг хүртэл дэлхийд тэргүүлдэг гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Ямар ч байсан УИХ-ын дарга,  эрхэм элчин сайд нарын уулзалтын үр дүнд тун удахгүй монголчууд “Спутник В” вакцины хоёр дахь ээлжийг хүлээн авах нь тодорхой болов.

 Түүх давтагддаг ажээ. Өнөөдөр 2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр. Тэгвэл яг өнөөдрөөс 100 жилийн өмнө бүр тодруулбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 26-нд  тухайн үеийн МАН-ын Төв хороо, Ардын Түр Засгийн газраас Х.Чойбалсанг Ардын журамт цэргийн дэд жанжнаар томилсон. Тэр өдрөөс хойш дэд жанжин Х.Чойбалсангийн удирдсан цэрэг Улаан армийн жанжин П.Е.Щетинкиний цэрэгтэй хүч хавсран Түшээт хан аймгийн Эрдэнэ ван Намсрайн хошууны нутаг Монгол Хавтгай харуулын Зүлэгтэй /одоогийн Булган аймгийн Тэшиг сумын нутагт буй/, Сайн ноён хан аймгийн Итгэмжит гүний хошуу /одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сум/-ын Намнан уул, Гуртын тавилан, мөн аймгийн Мэргэн гүний хошуу /одоогийн Хөвсгөл аймгийн Рашаант сум/-ын Ацат тавилан, Түшээт хан аймгийн Ахай гүний хошууны Дух нарс /Одоогийн Булган аймгийн Сэлэнгэ сум/ зэрэг газраар цагаантны цэргийг мөрдөн хөөж байлджээ. Үүнийг түүхэнд Баруун замын байлдаан хэмээн тэмдэглэсэн байна. Баруун замын байлдааны ялалтын үр дүнд Монгол орны төв хэсэг цагаантнаас бүрэн чөлөөлөгдсөн тухай түүхийн ухааны доктор, хурандаа Г.Мягмарсамбуу тухайлан тэмдэглэжээ.

Нэг үгээр хэлбэл 20 дугаар зууны Монголын түүхийн хуудсанд нэрээ мөнхөлсөн Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн оршин тогтнодог өнөөгийн Орхон аймгийн нутаг дэвсгэр одоогоос 100 жилийн өмнө цагаантнаас бүрэн чөлөөлөгдөж бүрэн эрхэт Монгол улсын мэдэлд орсон гэсэн үг. Тэрхүү түүхэн үйл явдлыг хойч үеийнхэндээ мэдүүлэх, мэдрүүлэх гэж Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид Баруун замын байлдааны жанждын цээж баримал хөшөөг үйлдвэрийн төв байрны өмнө байрлуулсан удаатай. Ардын журамт цэргийн дэд жанжин Х.Чойбалсан, Ардын Хатанбаатар Магсаржав, Улаан армийн алдарт жанжин П.Е. Щетинкин, К.К.Рокосовский  нарын цэргийн зүтгэлтнүүдийн Баруун замын байлдаанд гавьяаг Эрдэнэтийн уурхайчид “тэнгэрт нартай, газарт галтай” хамт мөнхөлсөн нь энэ. Тэдний дундаас К.К.Рокосовский  нь хожмоо эх орны их дайны нэрт жанжин болж алдар цуугаа мандуулан ЗХУ, Польш улсын маршал цол хүртсэн цэргийн гарамгай жанжин юм.

Өдгөөгөөс 100 жилийн өмнө Монгол орны төв нутгийг цагаантнаас чөлөөлөх Баруун замын байлдаан болж ялалтаар өндөрлөж байсан бол 100 жилийн дараа Оросын “Спутник В” вакцин монголчуудтай хамт коронаг ялахад нэг алхам урагшиллаа.  Түүх давтагддаг, тэр тусмаа ах дүүгийн найрамдлын түүх давтагддаг ажээ.

Энэхүү түүхийн дурсгалт хөшөөг 1977 оны 11 дүгээр сард “Медьмолибденстрой” байгууллагын удирдах газрын конторын барилгыг хүлээн авах ёслолын үеэр босгосон байна. Эрдэнэт үйлдвэрийн төв захиргааны баруун талд байрлах Жанжнуудын хөшөөг тухайн үеийн ЗХУ-ын уран бүтээлчид бүтээжээ. Орхон аймгийн Засаг даргын 2005 оны нэгдүгээр сарын 3-ны 421 тоот захирамжаар Орон нутгийн хамгаалалтад авсан байна. 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1-А хорооллын  РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА