ЛХАГВА
2025.08.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Тавтай морил-Соёлыг түгээе”
“Тавтай морил-Соёлыг түгээе”

              Нутгийн удирдлагын ордны хаалгаар ороход “Тавтай морил” гэсэн бичиг бүхий  улаан хивстэй нүүр тулсаар эрдэнэтчүүд нэлээн хэдэн жилийг үджээ. 2014 оны үед Нутгийн удирдлагын ордны довжооноос эхлээд дотогш ороод гурван давхар хүртэл улаан хивс дэвссэн байж билээ. Ордны жижүүрүүд нь цэрэг эрээн хувцсаа сольчихсон гоонж өмсөөд хар зангиа зүүсэн, орж ирсэн хүн бүхэнтэй толгой дохин мэндлээд. Юу болоод байгаа юм бол, баримтат киноны зураг авалт энэ тэр явж байгаа юм болов уу хэмээн бодох. Гэтэл Нутгийн удирдлагын ордныг зорин ирсэн бүхэн улаан хивсэн дээр гутлын мөрөөрөө тамгалах эрхтэй болж байгаа тухай дуулдана.

Энэхүү улаан хивсний “автор” нь тухайн үеийн аймгийн ЗДТГ-ын дарга Ваанчигийн Сумъяасүх хэмээх эрхэм байлаа. Тэрбээр “Яагаад Нутгийн удирдлагын ордон “Эрдэнэт хивс”-ийн  бүтээгдэхүүнээр гоёж болохгүй гэж. Энд иргэд төрийн үйлчилгээ авах гэж ирдэг болохоос дандаа дарга нар ширээний ард суугаад байдаггүй юм. Үүдний жижүүрүүд нь цэрэг цагдаагийн хувцастай, хүмүүс айж эмээж байсан. Үүнийг өөрчиллөө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчдог шатан дээр ч улаан хивс дэвслээ. Нутгийн удирдлагын ордон ийм болчихоор иргэдийн хандлага өөр болно, иргэд соёлжино. Төрийн үйлчилгээ ч соёлтой болно” гэж “Сум” дарга маань өгүүлж байсан удаатай.

Түүх давтагддаг гэдгийг сэтгүүлчийнхээ хувьд нэг бус үйл явдлыг харлаа, үзлээ. В.Сумъяасүх даргын тухайн үедээ хийж байсан тэр ажил үнэхээр соёлыг түгээж байж. Захиргааны хаалгаар ороход цав цагаан шалны алчуур дэлгээтэй байх. Түүн дээр нь шавар шавхайтай гутлаараа туучихгүй юмсан гэсэндээ үүдэнд нь байх автомат гутал цэвэрлэгчээр гутлаа тордоно. Ордноор орох бүрийдээ гутлаа цэвэрлэнэ, гутал ч гялалзана. Энэ үйл надад бүр хэвшил болсон. Нэг үгээр бол соёл болтлоо нутагшсан гэх үү дээ.

Саяхан, хэд хоногийн өмнө аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаныхан улаан хивсэнцэрүүдээ сольж байхтай таарлаа. Соёлыг түгээе аян өрнөх цагаар өнгөө зассан өнөөх хивсэнцэрүүдийг хараад Сумъяасүх даргыг гэнэт санаж билээ. Тэр дарга ч өөрөө гял цал, барагийн эр хүн бүү хэл эмэгтэйчүүд ч сэмхэн “Ганган Сумъяа” хэмээн нудралцах. Үнэндээ гангансаад байх зүйлгүй л дээ, соёлтой хүний орчин цагийн жентельмэний нэг бол яах аргагүй В.Сумъяасүх дарга байж.

Төрийн алба тасралтгүй, залгамж чанартай явдаг учиртай. Цар тахалд нэрвэгдсэн эрдэнэтчүүддээ нэг ч гэсэн гэрэл гэгээтэй зүйл хийе, сайхан мэдээ мэдээлэл дуулгая, Соёл түгээе гэсэн зорилгоор Засаг дарга С.Батжаргал “Соёлыг түгээе” аяныг орон нутгийнхаа хэмжээнд зарласан. Өнөөдөр Уртцагааны гудамжийг хар. Тэндээс Эрдэнэтийн соёл үнэртэж байна. Хэдэн жилийн өмнө орой үдшийн цагаар Эрдэнэтийн хамгийн муу нэртэй газар Уртцагаан байлаа. Одоо бол тэс өөр. Б.Ганхуяг тэргүүнтэй Улаанбаатар хот дахь Орхон аймгийн нутгийн зөвлөлийнхөн Уртцагааны гудамжны баруун талаас эхлэн Алдрын багана тохижуулсан. Эхний багана дээр Монголын хамгийн өндөр хүн, Эрдэнэт хотын уугуул, Монгол улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын алганы дүрс “Алдрын багана”-д мөнхөрсөн. Шалнаас нь өнгө өнгийн гэрэл асаад л. Энэ бол Нутгийн зөвлөлийнхөний Эрдэнэт хотод нутагшуулсан Соёлын үрийн нэгээхэн жишээ.

“Тавтай морил” гэсэн бичигтэй энхүү улаан хивс ч гэсэн өөрийн хэмжээнд соёлыг түгээж, харуулж байна.       

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА