МЯГМАР
2026.02.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Мартах учиргүй түүх хөвөрнө...
Мартах учиргүй түүх хөвөрнө...

Дараагийн өртөө Их бурхант цогцолбор. Халхын Сэцэнхан аймгийн Элдэв вангийн хошуу ноён, олноо хэцүү То ван хэмээн алдаршсан Б.Тогтохтөр санаачлан 1859-1864 онд бүтээлгэсэн найман аюулаас аврагч, 81 тохой буюу 27 метр өндөр Жанрайсиг бурханд залбирахаар сүсэгтэн олон иржээ.

Ердөө дэргэд нь байрлах “Их бурхант”-ын заставын дарга Д.Наранбаатар энэ хавийн хөшөө дурсгал хийгээд энэ цогцолборын түүхийг түгдрэлгүй нүдэнд харагдтал тайлбарлах нь бахадмаар. Түүнд соёлын өвийг хамгаалах, тайлбар хийх үүрэг байхгүй. Зөвхөн иргэний үүргээ чин сэтгэлээсээ биелүүлж буй монгол цэрэг. Эндээс холгүй Монгол Улсын баатар М.Экейгийн хөшөө байна. Манай аяллын багийн гишүүн, Орос цэцэрлэгийн манаач М.Майдар үндэснийхээ баатрын хөшөөнд гүн хүндэтгэлтэй мэхийн ёсолж, Баян-Өлгий аймгаасаа хэрэг болгон авчирсан чулуугаа өргөхөд сэтгэл огшсон. Тэртээ 80 жилийн өмнө Япончууд үүрээр хил нэвтэрснийг харуулд явсан манай дөрвөн цэрэг мэдээд, нэгнийгээ хэл хүргэхээр явуулан гурвуулаа тулалдаж амь насаа алдсан байдаг. Тэдний нэг нь М.Экей баатар бөгөөд гэдсээ зад буудуулан цувуулсан ч 20-иод метр давшиж эрэлхэгээр байлдан амь үрэгдсэн түүхтэй. Ингэж л ширхэг чулуу, сөөм газрын төлөө мянга мянган эрс халуун амиа өргөж байсныг салхи нь хүртэл шивнэх шиг. Монголын хамгийн олон хөшөө дурсгалтай газар Халхгол байх нь зүйн хэрэг. Сүүлд байгуулсан Дандарбаатарын хөшөөг оруулаад 41 хөшөө утаат тэнгэрийн дор цойлжээ. Цаг хүрэлцэхгүй учир заримыг нь алсаас хараад өнгөрөхөөс аргагүй. Орос нөхдийн маань заавал очих ёстой, ЗХУ-ын баатар М.П.Яковлевийн танкны хөшөө Баянцагааны нуруунд бий. Дайны тактикаар танк давшиж байхад ард нь явган цэргүүд гүйдэг. Гэтэл М.П.Яковлев Тамсагбулагаас явган цэргээ хүлээгээд ирэхгүй, Япончууд гүн нэвтэрчих гээд болохгүй үед явган цэрэггүйгээр дайралтад орж ялалт байгуулан дэлхийн дайны түүхийг өөрчилсөн. Тийм ч учраас тэдний бригадын 17 хүнд ЗХУ-ын баатар цол олгосон юм. 

Харин М.П.Яковлев тулалдаан дууссаны дараа дайны талбараа цэвэрлэх явцдаа шархадсан японд буудуулж амь эрсэдсэн. Харийн хүн хэний төлөө, унаж явсан танктайгаа гэрэлт хөшөө болсныг бид мартах учиргүй. Халхын голд амиа өргөсөн Зөвлөлтийн 27 мянган цэрэг эрсийн нэгээхэн түүх энэ. Мөн бид нэр нь тодроогүй Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулан босгосон Ерөн баатрын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Тэнд шилэн аяганд архи дүүргэн дээр нь талх тавьсан нь шинээрээ байна. Замд бидэнтэй зөрсөн орос цэргүүд өөрийнхөө ёсоор тийн “золгосон” болов уу. Манайхан дуу цөөнтэй, дор бүрнээ гүн бодолд автан цувцгаана. Орос бүсгүй маань нулимс дуслуулж харагдсан. Сэтгэл нэг л хөндүүр...

Биднийг Халхгол сумын зүг хөдлөхөд тэнгэр үүлгүй цэлмэг үзэгдэнэ. Дэлхийн түүхэнд хамгийн олон онгоц энэ тэнгэрийн дор тулалдсан тухай бодон явлаа. Нар халхалсан ширүүн дайнд Япончууд 660 онгоцоо, манайхан 425 онгоцоо алдсан. Эхний үед Япончууд агаарт үнэхээр оодорсон гэдэг. Тухайн үеийн ЗХУ-ын удирдагч И.В.Сталин 11 жил агаарт байлдсан шилдэг 28 нисгэгч дайчнаа өрөөндөө дуудахад шинелийнх нь хормой чичирч байсан тухай дурсамж номонд гардаг. Сталин махир трубкандээ тамхи нэрэн манхайн цайх үүрийг ширтэж зогсонгоо “Монголын тэнгэрт Японы самурайнууд ноёрхож байна. Зөвлөлтийн улаан армийн баатарлаг нисгэгчид ноёрхох учиртай. Манай онгоцны хуяг нимгэн, маневр, хурд муу байна. Шинэ загварын байлдааны онгоцоо аваад Халхголын тэнгэрт гавьяа байгуул” гээд явуулжээ. Цэргийн онгоцонд анх удаа пуужин суурилуулсан гэдэг. Тэд Халхын голд анх ирсэн дурсамжаа “Мадридаас Монголд...” номонд бичсэн нь бий. Тэгэхэд энэ тэнгэрт 15 баатар төрсөн юм. 

Эх сурвалж:www.erdenettoday.mn

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН