ЛХАГВА
2025.05.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Цагаан тоосоор улстөржиж байгаа нь энэ зуны өнгө яавч биш
Цагаан тоосоор улстөржиж байгаа нь энэ зуны өнгө яавч биш

Дарханы Хонгор сумынхан цианит натрид хордсон, хордоогүй тухай яриа ид газар авч, Эрүүл мэндийн сайд Д.Туяаг огцруулах дээрээ тулж байсан цаг 2008 оны үед. Түүнээс хойш Хонгорынхон ташраараа хордоод, жижигхэн суурин газрын хөрснөөс арчигдчихаар хэмжээний цаг хугацаа буюу арваад жил өнгөрчээ.

Өнөөдөр яг үүнтэй адил  “Гамшгийн хэмжээнд хүрлээ” гэж нийгмийг тэр зүг хуйлруулж, буцаагаад дайралт хийлгэх гэсэн компанит ажил эхлээд “хөрөнгө мөнгө санхүүжилтээ авсан” бололтой. Монгол Улсыг 40 жил тэжээж байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ээс үүссэн цагаан тоосны асуудлаар Орхон аймаг, сумын төлөөлөл гэгдсэн хүмүүс нийслэлд очиж хэвлэлийн хурал хийжээ. Эдгээр хүмүүс “уушги нь шохойжсон гурав, зүрх судасны өвчлөлөөөр бие нь хүнд байгаа 4-5 хүн, эхийн хэвлий дэх ураг шохойжсон хоёр тохиолдол гарсан. Мөн харшилгүй иргэн гэж байхгүй. Ханиалга, харшлын өвчлөл дийлдэхээ байлаа” гэж ярьжээ.

Уул уурхайн компаниуд үйл ажиллагааны улмаас хүн амын эрүүл мэндэд хор хөнөөл үүсгэдэг эрсдэлдээ Нөхөн сэргээх ажиллагаа хийсээр байгаа нь тухайн уурхайн нийгмийн хариуцлагын нэг хэлбэр байсаар ирсэн. Тэгвэл дэлхийн томоохон уул уурхайн компани Монгол Улсын ганц бахархал болсон “Эрдэнэт үйлдвэр” Нөхөн сэргээх ажил хийхгүй байсаар Гамшгийн хэмжээнд хүргэх үү гэдэгт хэн ч итгэхгүй. Нутгийн иргэд үүсгэл санаачлагаараа хөдөлгөөн байгуулж, эрүүл, амьд явах эрхээ хамгаалах ёстой. Гэсэн ч  нийгмийн хариуцлагатай “Эрдэнэт үйлдвэр” цагаан тоосныхоо эсрэг олон жилийн туршид судалгаа хийж, тодорхой ажлуудыг хийгээд явж байгааг нутгийн иргэдийн хөдөлгөөнийг “санхүүжүүлэгчид” тооцож үзээгүй бололтой. Үүнээс тэд иргэдийн төлөө биш хэсэг хүмүүсийн ашиг сонирхлыг биелүүлэх гар, хөл болсон уу гэж харагдахаар.

“Эхийн хэвлий дэх ураг шохойжсон хоёр тохиолдол, уушги нь шохойжсон гурван хүн цагаан тоосны бүсэд амьдарч байна” гэсэн баримт, эзэн биегүй мэдээллийн дараа “Эрдэнэт үйдвэр” ТӨҮГ-ын Эмнэлэг сувиллын албаны үйл ажиллагаа эрхэлсэн орлогч дарга, Ерөнхий эмч Ж.Ганчимэг тайлбар хийж байна.

            Ж.Ганчимэг: Хүний эрүүл мэндэд цагаан тоосноос сөрөг нөлөө үүссэн гэдгийг нотолсон зүйл байхгүй

-“Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн онд цагаан тоосны бүсэд амьдардаг 396 хүнийг эрүүл мэндийн үзлэгт оруулахаар төлөвлөснөөс 288 хүн буюу 78.9 хувь нь хамрагдсан. Эдгээр оршин суугчдын дундаж нь 28.6 жил тухайн бүсдээ амьдарсан байдаг. Мөн хяналтын бүс буюу тоосжилтын бус бүсээс 146 хүнийг эрүүл мэндийг үзлэгт хамруулсан. Одоогийн байдлаар цагаан тоосноос болоод хүний эрүүл мэндэд нөлөөлсөн гэдгийг хараахан тогтоох боломж, нөхцөлгүй. Үйлдвэрийн зүгээс арав гаруй жилийн хугацаанд оршин суугчдад эрүүл мэндийн нарийвчилсан  шинжилгээг хийсээр ирсэн. Ерөнхий шинжилгээг 18, шээсийг 11, биохимийн шинжилгээг ес, нийтдээ 40 гаруй үзүүлэлтээр шинжилдэг. Мөн дүрс оношлогоо, зүрхний бичлэг хийж, нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж байна. Энэхүү үзлэгт Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс гадна “Медипас” эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлэг, үйлдвэрийн Эмнэлэг сувиллын албаны нарийн мэргэжлийн эмч нарыг ажиллуулсан. Үүнээс үзлэгийг зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн эмч нар хийгээгүй, хөндлөнгийн хяналт байгааг харуулна. Дээрх хүмүүсийн ихэнх нь архаг хууч өвчтэй боловч одоогийн яриад байгаа цахиурын давхар ислийн тоосонцороос шалтгаалсан уушги тоосжих өвчин илрээгүй. Харин ахуйн тоосонцор, нүүрс, тамхинаас үүдэлтэй амьсгалын замын өвчтэй хүмүүст зөвлөгөө өгсөн.

            Эхийн хэвлий дэх ураг шохойжсон гэдэг асуудлыг ярьж байна. Энэ яриа бол Эрдэнэт хотын 40 жилийн түүхэнд гарч байгаагүй. Бидний хийж байгаа үзлэгт  тухайн төр захиргааны нутаг дэвсгэрээс 15-аас дээш жил амьдарсан иргэдийг сонгож хамруулдаг. Мөн санамсаргүй түүврийн аргаар ч хийдэг. Олон жилийн туршид хийсэн үзлэг, шинжилгээгээр ийм асуудал гараагүй.

            Одоогийн байдлаар хүний эрүүл мэндэд цагаан тоосны улмаас сөрөг нөлөө үүссэн гэснийг нотолсон зүйл байхгүй. Шинжлэх ухааны академи болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөр хөндлөнгийн үнэлгээ хийлгэхээр санал өгч, зардлыг нь “Эрдэнэт үйлдвэр” гаргахаар ярьсан. Үүнээс гадна  Байгаль орчны яамны хамтарсан цагаан тоосны талаарх үзлэгээр хотын хэмжээнд тоосжилтыг хэмжих суурин харуулуудыг байгуулах шаардлагатай гэж дүгнэсэн байдаг”  хэмээсэн юм.

Энэ өвөл Эрдэнэт хотын түүхэнд байгаагүй цасгүй хар өвөл болсон. Үүнээс үүдэн энэ хаврын цагаан тоосны дэгдэлт өмнөх жилүүдээс илүүтэй байгааг үйлдвэрийнхэн ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. гэхдээ тэд гараа хумхиад зүгээр суугаагүй, эхний ээлжинд цагаан тоосны дэгдэл эрчимтэй үүсдэг 560 га талбайн тоосжилтыг дарсан. Ирэх жил гэхэд цагаан тоосыг 80 хувь хүртэл бүрэн дарахаа мэдэгдээд байгаа. Эрдэнэт үйлдвэрийн хамт олон цагаан тоосны дэгдэлтийг бууруулах талаар хийж байгаа ажлын тухай сурвалжлагаа бид тун удахгүй уншигчиддаа хүргэнэ. Тэгээд ч нэг их удахгүй цагаан тоос “чулуу болох” цаг ойрхон байгаа. Тэр үед эдгээр мөнгө нэхэгчид цагаан тоосоо үгүйлэх байлгүй. Нүд улаан мөнгө цагаан байдаг ч гэсэн энэ цагт цагаан тоосыг мөнгө болгох гээд улс төр хийж хэн нэгний захиалгаар дуугарч байгаа нөхдийг хараад үнэндээ ойлгохгүй байна. Тус үйлдвэрийн нэгдүгээр орлогч захирал бөгөөд ерөнхий инженер Д.Батмөнх “Цагаант тоосыг бууруулах талаар танд санал байвал хий  л дээ. Бид дэмжье. Хамтарч ажиллая. Түүнээс биш хаа хол газар очоод цагаан тоосыг мэддэг юм шиг ярих нь үнэндээ муухай байна” гэж хэлснийг нөхдөд дуулгамаар байна.  

НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах

Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ӨРӨӨ БАЙГУУЛНА
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын АТП-375 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлэх ажил
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах
Зэст баг. 21 дүгээр цэцэрлэгийн гадна ИШС шинэчлэх ажил
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Тусгай шалгалт зохион байгууллаа