ЛХАГВА
2025.06.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шин Кён Хүүн: Манай төсөл “BB” буюу “Best of Best” гэсэн нэртэй
Шин Кён Хүүн: Манай төсөл “BB” буюу “Best of Best” гэсэн нэртэй
Эрдэнэт хотноо баригдаж байгаа “ББ парк” төслийн хөрөнгө оруулагч БНСУ-ын иргэн Шин Кён Хүүнтэй уулзаж ярилцлаа. -Сайн байна уу, та сайн явж ирсэн үү. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? -2008 онд Жи Си Ай  байгууллагаар дамжуулж  Монгол улстай танилцаж байлаа. Өвөл байсан болохоор маш хүйтэн байсан. Одоо ч тэр хүйтнийг мартдаггүй юм./инээв/ Одоо Монгол улсад БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани байгуулаад захирлаар нь ажиллаж байна. Монголд анх удаа тэр дундаа барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж байна. Солонгос улсдаа бол хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлага бий. Манай компанийн хувьд Монголд хөрөнгө оруулалт хийсэн эхний ажил маань Эрдэнэт хотод баригдаж байгаа “ББ” парк (төслийн нэр) болж байна. -Танай компанид монголын талаас төлөөлөгч, эсвэл хувьцаа эзэмшигч байгаа юу? -Үгүй ээ. БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. Хувьцаа эзэмшигч нь Солонгосын компани гэсэн үг. Монголын талаас хувьцаа эзэмшигч байхгүй. -Монгол руу яагаад татагдах болов. Таны сэтгэлийг юу хөдөлгөсөн бэ? -Манай Солонгос улс газар нутаг багатайг та бүхэн мэдэх байх. Бид гадаад зах зээлийг сонирхож байх цаг хугацаанд Бат-Эрдэнээс Монголд барилгын салбартаа хөрөнгө оруулан ажиллаач гэдэг санал ирсэн. Дээрээс нь монгол хүмүүс Солонгос хүнтэй төстэй зан араншинтай. Ажиллахад дарамттай биш, өөр улс орны хүмүүсээс илүү дотно, итгэл даадаг хүмүүс. Тиймдээ ч  намайг нааш нь дахин дахин ирүүлэх шалтгаан болдог байх. Мөн Жи Си Ай-аар дамжуулж чадварлаг лидерүүд, удирдагч хүмүүстэй их танилцсан. Монголд бизнес эрхэлж байгаа хүмүүсээс сөрөг мэдээллүүд их сонсдог ч тэд нар бол өөрсдөөсөө болдог  юм шиг санагдсан. /инээв/ Нэг талаараа бол би мэддэг зүйл рүүгээ орсон гэсэн үг. -Эрдэнэт хоттой танилцсан түүх? -Эхэндээ Монгол улс, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотын тухай ямар ч ойлголт надад байгаагүй. Эрдэнэт хотод биднийг урьсан. Хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт болон хийхээр төлөвлөж буй олон ажлуудаа танилцуулсан. Бидний хувьд тусалж чадах юм юу байна гэж бодсоны үндсэн дээр өөрийн улсын Шихэн хоттойгоо холбож өгсөн. Шихэн хот бол БНСУ-ын Аж үйлдвэрийн хот. Эрдэнэт хоттой төстэй санагдсан. Надад Эрдэнэт хот маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Тайван, цэвэрхэн, ирээдүйтэй хот.  Ингээд Эрдэнэт хот БНСУ-ын Шихэн хоттой ах дүү найрамдалт харилцаа тогтож энэ ажлын хүрээнд хийж байгаа ажил маань энэ болж байна. -Яагаад барилгын салбарт хөрөнгө оруулах болсон бэ? -Эрдэнэт гэр хороолол ихтэй, энэ нь хөрсний болон агаарын бохирдол үүсэх үндсэн шалтгаануудын нэг болдог. Тиймээс хот төлөвлөлт талаасаа ч тэр байгаль экологи талаасаа ч амьдрахад  таатай эрүүл орчин бүрдсэн  орон сууц барих хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Нөгөө талаас уул уурхай түшиглэсэн хот учраас цаашдаа хөгжих боломж их байгаа. Мэдээж хөрөнгө оруулалт оруулсаны хэрээр ашигтай байх хэрэгтэй. Гэхдээ ашгаас  илүү хийж байгаа ажил маань Эрдэнэтийн иргэдэд үр өгөөжтэй байгаасай гэж хамгийн ихээр хүсч байна. Нөгөө талаас аймгийн удирдлагууд боломжийн өртөгтэй, чанартай орон сууц бариулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Судалж үзсэний үндсэн дээр хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрсөн. -Танай хотхоны давуу тал нь юу вэ? -Тансаг хэрэглээний үнэтэй орон сууц барихыг хүссэнгүй. Дундаж орлоготой жирийн иргэдэд зориулсан гэхдээ маш чанартай, тав тухтай байлгах тал дээр чухалчилж байна. Бид орон сууцны төлөвлөлтийг гаргахаасаа өмнө Эрдэнэт хотын хэмжээнд судалгаа хийсэн. Судалгаанаас харахад 48-58м2 байшинг дийлэнх нь сонгосон байсан. Тэр ч утгаараа судалгаан дээр үндэслэн барилгын зураг төслийг хийлгэсэн. Гадны хөрөнгө оруулалттай гэдэг утгаараа өртөг өндөр сайн материал сонгож, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэх тал дээр анхаарч байгаа. Солонгост бид нар барилгын салбарын туршлагатай. Солонгосын барилга байгууламжын хяналт,  шалгалт гэдэг бол маш нарийн байдаг.  ББ парк ч тэр шалгуурыг хангасан илүү бат бөх,  чанартай байх болно. Энэ л манай давуу тал юмуу даа. -Барилга барих газрын зөвшөөрлийг яаж авсан бэ? Газрын асуудал нэлээдгүй маргаан дагуулж байна? -Дээр хэлсэнчлэн хотын удирдлагуудаас барилгад хөрөнгө оруулах санал тавьсан. Эрдэнэт хот болон Шихэн хотын найрамдалт харилцааны хүрээнд хийгдэж байгаа ажил. Бид гэр хороолол дахь гал түлж байгаа янданг цөөлөх зорилготой. Тэгээд, бид хаана барилга барих вэ гэхэд Эрдэнэтийн удирдлагууд хэд хэдэн газар үзүүлсэн. Гэвч бараг бүгд эзэнтэй байсан. Хоосон газар бараг байдаггүй юм байна лээ. Бид Монголын газрыг аль нь сайхан, муухай гэдгийг сайн мэдэхгүй. Зааж өгсөн газар дээр нь орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн. Бид төслөө амжилттай дуусгахыг хүсэж байгаа. Газар бол Эрдэнэт хотын нэр дээр байдаг. Газар улсын өмч гэж бид ойлгосон. Газрын төлбөрийн тухайд,  хууль дүрмийн дагуу жишиг үнээр хөлсийг нь төлөөд явж байгаа. Бүх юм хуулийн хүрээнд хийгдэж байна.  Газартай холбоотой асуудлууд үүсэж байна гэдгийг сонсоод их гайхсан. Тавьсан хүсэлтийн дагуу хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Бидэнд Монгол улсаас, Эрдэнэтийн удирдлагуудаас ямар нэгэн онцгойлон харж үзсэн тусламж, татварын хөнгөлөлт гэсэн зүйл байхгүй. -Нийт хэдэн айлын орон сууц барих вэ? -Нийт 2 га газарт 288 айлын орон сууц барина. 6-н блоктой. -Барилгын ажил хэдэн хувьтай явж байна вэ. Хэзээ ашиглалтанд орох вэ? -Манай Шихэн хот болон Эрдэнэт хотууд найрамдалт хот болох харилцаа 2016 оны 09 сараас эхэлсэн. Түүний дараагаас хамтран ажиллах чиглэл, саналууд солилцож эхэлсэн байдаг. Түүний ч дагуу бид 2017 оны 1 сарын эхээр Монголд ирсэн. Түүнээс хойш уг уулзалт, хэлэлцээрүүд амжилттай үргэлжилсээр 2017 онд барилгын хөрөнгө оруулалтын ажлууд эхэлсэн. Одоо нэгдүгээр ээлжийн буюу 80-н айлын орон сууц ашиглалтанд орох гээд ажил нь 80-н хувьтай явж байна. Бидний харж байгаагаар 5-н сарын сүүлээр ашиглалтанд орох байх. -Гүйцэтгэгч компаний тухайд? -Гүйцэтгэгч компани нь 100 хувь Монгол компани. Харин барилгын загвар хийц, стандарт, сан гээд хэд хэдэн голлох ажил дээр Солонгос инженер, мэргэжилтэнгүүд ажиллаж байна. Суурин биш ч гэсэн хяналт тавиад ирэн очин байна даа. Зураг төслөөс нь эхлээд Солонгос инженерүүд ажилласан байгаа. -“ББ” парк гэж нэрлэсний учир? -Бид төслөө BB буюу “Best of Best”  гэсэн утгаар нэрлэж байсан. Гэтэл тэр нь монгол хэлээр ББ гэсэн үг юм байна лээ. Хэт тансаг зэрэглэлийн биш тухайн нөхцөл байдалдаа хамгийн сайн нь байх гэсэн утгаар энэ нэрийг өгсөн. Бат-Эрдэнийн номны нэрний товчлол бас ББ юм байна лээ. /Инээв/ Үүнээс болоод янз бүрийн зүйл сонсоод дотроо инээж л суулаа.  Бид анх Бат-Эрдэнийг ном бичдэг гэж бодоогүй. Монгол хэл мэдэхгүй учраас номын дэлгүүр, сангуудаар ч ордоггүй. Гэтэл сүүлд сонсоход Бат-Эрдэнийн ББ цуврал номнууд их алдартай байсан. Тохиолдол байх. Анх би түүнтэй Жи Си Ай байгууллагийн шугамаар танилцаж байсан. Бат-Эрдэнэ анх бидэнд Эрдэнэт хотыг танилцуулсан хүн. Уул уурхайгаа түшиглэсэн ирээдүйтэй хот санагддаг. Анх бид Улаанбаатар хотод хөрөнгө оруулах саналтай байсан. Хүн ам ихтэй. Орлогын түвшин өндөр. Дэд бүтэц сайтай. Гэтэл Бат-Эрдэнэ биднийг Эрдэнэт хотруу хөтөлсөн. Хэдийгээр түүнийг таньдаг ч гэлээ бизнес бол бизнес. Юм болгоныг энэ хүнтэй холбож болохгүй байх. Хөрөнгө оруулалт гэдэг бол нэг хоёр төгрөгний тухай ярьж байгаа юм биш нэлээн том мөнгөний тухай яригдаж байна. Таньдаг хүнээр дамжуулаад хөрөнгө оруулаад байя гэж  хэн ч бодохгүй.  Бизнесийн салбарт ч ийм юм байхгүй. Гэхдээ бид Бат-Эрдэнийн нэг чанарыг үнэлсэн. Тэр үнэхээр Эрдэнэт хотод сэтгэлтэй хүн. Хэрвээ ашиг мөнгө олохыг хүссэн бол тэр бидний анхны санал болох Улаанбаатарыг сонгох байсан байх. -Цаашдын төлөвлөгөөг тань сонирхож болох уу? -Монголд анх удаа хөрөнгө оруулалт хийж байгаа. Эхний ажил маань амжилттай бүтээсэй гэж хүсч байна.  Энэ нь манай ойрын зорилго болоод байна. Цаашлаад бид Эрдэнэт хотод орон сууцны төслийг үргэлжлүүлэх санаатай байгаа. Зөвхөн энэ төслөөр хязгаарлахгүй. Мөн олон хүнд дэмнэж туслахыг хүсэж байгаа. Наад захын эрүүл мэнд, гэр хорооллын ариун цэврээс авахуулаад хийх ажил маш их харагдсан. Бид энэ ажлаа амжилттай дуусгавал Солонгосын томоохон хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагуудад Эрдэнэт хотыг санал болгоно гэж бодож байгаа. -Хөрөнгө оруулагч нарт ямар бэрхшээл тулгардаг вэ? Бидний хувьд Монголын тухай олон зүйл сонсож байсан. Хөрөнгө оруулалтын тал дээр Монгол хүнээс болгоомжил тэд мөнгө л ярьдаг. Хувьдаа мөнгө авахыг хүсдэг гэдэг ойлголт нэлээд тархсан байдаг. Биднийг анх Монголд хөрөнгө оруулах гэж байгаа гэхэд маш олон хүмүүс гайхаж, мөнгөө луйвардуулна, монгол хүн бүр мөнгө л ярьдаг гэж хэлж байсан. Магадгүй өнөөдөр бид эхний хөрөнгө оруулалтыг хийгээд явахад нөлөөлсөн зүйл нь анхны хэд хэдэн удаагийн уулзалт байсан байх. Бат-Эрдэнэ ч тэр, Эрдэнэт хотын удирдлагууд ч тэр. Тэд бидэнтэй мөнгө яриагүй. Тэд Эрдэнэт хотоо гоё болгох, гал түлдэг нэг ч гэсэн айлыг байшинд оруулах, хамтдаа хөгжих, аз жаргалтай амьдрах, орчноо сайхан болгох тухай ярьж байсан. Энэ нь бидэнд маш их нөлөөлсөн байх. Тийм ч учраас биднээс хэн нэгэн мөнгө нэхээгүй. Бас бид бусад хүмүүсийн ярьж байсан шиг хэн нэгэнд санаачлагаараа мөнгө өгөөгүй. -Эрдэнэт бол залуусын хот. Хотын өнгө үзэмжинд гэрэл нэмэх “ББ” парк-д олон залуус голомтоо бадраах болтугай. Танд баярлалаа. -Эцэст нь хэлэхэд бид анх удаа Монголд, тэр дундаа Эрдэнэтэд хөрөнгө оруулалт хийж байна. Саад бэрхшээлүүд заримдаа гарч байгаа ч бид сайн давж байгаа. Хотын захиргаанаас бидэнд онцгойлон санаа тавьж, туслаж байгаа зүйл байхгүй. Туслахыг хүссэн сэтгэл байгаа байх, гэхдээ одоогоор яг бодитой тусламж бол алга байна. Бид танай улсаас нэг ч төгрөг аваагүйгээр өөрсдийн ажлыг хийж байгаа. Монгол улсад улс төржилт асар их байна. Тэр хэрээр бидний ажилд хүртэл нөлөөлж байгаа.  Энэ бол танай улсын хөгжлийн гол гацаа, тушаа шиг санагддаг. Бид та бүхний хүсэлтээр, санал тавьсаны дагуу Эрдэнэт хотод хөрөнгө оруулалт хийсэн.  Ямар ч гэсэн аль аль талаасаа хичээж байгаа. Тиймээс сайн үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна.  Эрдэнэтийн иргэд маш хөдөлмөрч хичээл зүтгэлтэй хүмүүс. Надад мэдрэгдсэн зүйл бол энэ. Танд баярлалаа.
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил