ЛХАГВА
2025.12.18
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
А.Энхбат: “Эрдэнэт үйлдвэр” байгаль орчноо хамгаалахаас зайлсхийж байна
А.Энхбат: “Эрдэнэт үйлдвэр” байгаль орчноо хамгаалахаас зайлсхийж байна
Аймгийн Засаг дарга Д.Батлутын зүгээс иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нө[sgmb id="1"]хцлийг хангах зорилгоор Эрдэнэтийн цагаан тоосны асуудлаар БОАЖЯ-ны сайдад мэргэжлийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт явуулсан байна. Үүний дагуу өнгөрөгч өдрүүдэд БОАЖЯ-ны Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбатаар ахлуулсан Ажлын хэсгийнхэн манай аймагт ажиллаж Жаргалант сум, Баян-Өндөр сумын Баянцагаан, Говил, Вокзалын оршин суугчидтай уулзжээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажиллаж цагаан тоосны дэгдэлт, орчны бохирдол, Хангал голын бохирдолд урьдчилсан байдлаар дүгнэлт гаргажээ. Ажлын хэсгийнхэн орон нутагт ажилласан талаараа болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн цагаан тоос, Хангалын голын бохирдол ямар төвшинд байгаа, энэ талаар хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцсан тухайгаа хэвлэл, мэдээллийнхэнд танилцуулсан юм. Ажлын хэсгийн ахлагч А.Энхбат “Аймгийн Засаг даргын хүсэлтээр яамнаас ажлын хэсэг гарч ажилласан. Үндсэн гурван чиглэлээр ажиллалаа. Үүнд 40 жил болсон Эрдэнэт үйлдвэрийн байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх талаар хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу юу хийж вэ, биелэлт нь ямар байгаа вэ гэдгийг шалгасан. Хоёрдугаарт, Орхон аймгийн хэмжээнд цагаан тоосны нөлөөллийн бүсэд 10 гаруй мянган иргэн амьдарч байна. Цагаан тоосыг бууруулах талаар үйлдвэрийн зүгээс ямар ажил хийв, ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг судалсан. Гуравдугаарт, Үйлдвэрийн хувьд хамгийн их ус хэрэглэж байгаа газар. Усны хэрэглээгээр Оюутолгойн дараа ордог. Усыг эргүүлэн ашиглаж байна уу, усны нөөцөө хэрхэн тодорхойлж, бүрдүүлж байна вэ гэдэгтэй танилцлаа. Шалгалтын урьдчилсан дүгнэлтээс харвал Эрдэнэт үйлдвэр одоог хүртэл цагаан тоосныхоо шийдлийг олж чадахгүй байна. Санаачлага, манлайлал дутуу байна. Хамгийн сүүлд барьцалдуулах технологийг цагаан тоосон дээр туршиж, хийж байгаа ч хангалтгүй байна. Технологийн хамрах хүрээ хангалтгүй байгаа нь шалгалтаар илэрсэн. Нөгөө талаас, цагаан тоос хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг талаар тогтоосон зүйл, судалгаа алга. Эрдэнэт үйлдвэрийн удирдлага  санаачлагаараа ажил хийхгүй байна. Нөлөөллийн бүсэд байгаа иргэдийг эрүүл мэндийн үзлэг, судалгаанд хамруулахгүй байна. Өнгөрсөн онд дөнгөж 36 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ. Дэндүү чамлалттай тоо. Нөлөөллийн бүсэд 10 мянга гаруй иргэн байна. Жилд дор хаяж 1000 иргэн хамруулж эрүүл мэндийн үзлэгт оруулж, судалгаа хийх ёстой. Цагаан тоос хүний эрүүл мэндэд нөлөө үзүүлж байна уу үгүй юу гэдгийг албан ёсоор судалж тогтоох ёстой. Энэ талаар ажиллахгүй байна. https://youtu.be/f1lGRcznrqM Үүний зэрэгцээ Эрдэнэт үйлдвэр эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг хийлгэх ёстой. Энэ ажил огт хийгдээгүй. Дүйцүүлэн хамгаалалтын, нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж чадахгүй байна гэж бид дүгнэж байна. Эрдэнэт үйлдвэрт байгаль орчныг хамгаалах бие даасан бүтэц байхгүй байна. Үйлдвэрийн удирдлага байгаль орчноо хамгаалахаас зайлсхийж байна гэж дүгнэлээ. Оюутолгойн байгаль орчны хэлтэст 30 гаруй хүн ажилладаг. Эрдэнэт үйлдвэрт байгаль орчныг хамгаалах чиглэлээр 3-хан хүн ажиллаж байна. Энэ бол цагаан тоосны чиглэлээр, байгаль орчныг хамгаалах талаар Эрдэнэт үйлдвэрийн хийж, хэрэгжүүлсэн ажилд өгч байгаа бидний урьдчилсан дүгнэлт” гэсэн юм. Ажлын хэсгийнхэн урьдчилсан дүгнэлтийнхээ талаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд албан ёсоор танилцуулсан ажээ.  
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН