НЯМ
2025.07.28
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Явган зам дагасан явган сурвалжлага I
Явган зам дагасан явган сурвалжлага I
Аймаг, орон нутгаас энэ жил “Явган зам” дэд хөтөлбөрийн хүрээнд  1428 метр кв явган хүний зам тавьжээ. Үүнээс хоёр байршил нь гэр хороололд байсан нь онцлогтой аж. Дээрх явган хүний замыг орон нутгийн сангийн хөрөнгө болох 48 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна.Тухайлбал, гуравдугаар хорооллын 17 дугаар байрны урд талын авто зам дагуу явган хүний замыг “Таван-Эрдэнэ” иргэдийн бүлэг 15.1 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Энэ газарт шинээр тавигдсан явган хүний замын өргөн нь 1.5 метр, урт нь 265 мерт байна. Мөн энэ замын гол хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй иргэдэд зориулсан хөтөч хавтанг суурилуулж өгснөөр давуу талтай болсон болжээ. Мөн зургаадугаар хорооллын 15 дугаар байрны урд талын явган хүний замын эвдрэл гэмтлийг засч шинэчилсэн байна. Энэ ажлыг иргэдийн “Хос орчлон” бүлэг 9.9 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Ийнхүү хотын төвийн хорооллын хоёр ч хэсэгт явган хүний замыг шинэчлэн хийж гүйцэтгэсэн байна. Ингэхдээ хэн нэг нь зүгээр л сайн дурын болон ашиг олох зорилгоор гэнэтхэн хийж гүйцэтгээгүй юм гэдгийг онцлох хэрэгтэй. Манай аймгийн төр захиргааны байгууллагын хувьд иргэдийнхээ зорчдог явган хүний замыг засварлах, шинээр байгуулахын тулд өнгөрсөн оны эцсээр “Явган зам” дэд хөтөлбөрийг боловсруулсан юм. Ингэснээр орон нутагт явган замыг хийх, шинэчлэх ажлын эрх зүйн баримт бичиг бүрдсэн гэсэн үг. https://www.youtube.com/watch?v=bw9eu75l51w&fbclid=IwAR3ipWb-sKt2j9LQ18CIV9q8Vn0jIubh8Gfvtz8U1-Wd0ZqP9dii53C1D1A Г.Баттогтох: Баян-Өндөр сумын Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 18 дэд хөтөлбөр туссан байдаг. Үүний нэг нь “Явган зам дэд хөтөлбөр юм.  Аймгийн ИТХ-аас “Явган зам ” дэд хөтөлбөрийг хэлэлцэн баталснаар Орхон аймгийн иргэдийг ая тухтай, эрүүл аюулгүй орчинд явган зорчих нөхцөл бүрдэх ажээ. Энэ хөтөлбөр нь 2018-2021 онд Эрдэнэт хотод хэрэгжих юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлхийн тулд хуучин байсан явган хүний эвдэрч муудсан, эмтэрч хэмхэрсэн явган замын хавтангуудыг хуу хамаад түүний оронд шинээр гоё өнгөтэй хавтан тавихын төдий хэрэг биш ажээ. “Явган зам” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд аймаг, орон нутгийнхан дараахь дэс дарааллын дагуу хийж гүйцэтгэдэг байна. Эхлээд Баян-Өндөр сумын ЗДТГ-аар дамжуулан багийн иргэдээс санал авна. Хотын захирагчийн ажлын албаныхан ч Эрдэнэтийн хэмжээний явган замд судалгаа, үнэлэлт дүгнэлт өгдөг байна. Багийн ажлын албаар дамжуулан иргэдээс авсан судалгаанаас харвал иргэдийн хувьд явган хүний замыг сайжруулах, шинээр хийлгэх хүсэлтээ нийт саналын дөрөвдүгээрт илэрхийлсэн байдаг. Ийнхүү дөрөвдүгээрт эрэмблэгдсэн явган хүний замын сэдэв бол яах аргагүй тулгамдсан асуудлын нэг. Энэхүү тулгамдсан асуудлын нэг болох Явган хүний замыг шинэчлэх солиход бас л ажлын дэс дараалал, төлөвлөлт шаардлагатай. Иймийн тулд Баян-Өндөр сумын ЗДТГ болон Хотын захирагчийн албаныхан төлөвлөлт хийнэ. Явган хүний зам талбайнхаа зураг зүйг боловсруулж улмаар Хот байгуулалт, барилга захиалагчийн албаныханд хандаж зураг төсвийг нь гаргаж улмаар ажил хийгдэх үед эднийхэн гүйцэтгэлийн хяналт тавина. Үүний дараа Ажлын тендэр зарлагдана. Төсвийн ил тод байдал, Шилэн дансны тухай хуулийн дагуу татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалт бүгд ил тод, шилэн байх ёстой гэсэн зарчмын дагуу Явган хүний замын барих ажлын тендэр буюу худалдан авалтын аймгийн ЗДТГ-ын Өмчийн харилцааны газрын Худалдан авах ажиллагааны албаныхан зохион байгуулна. Тендэрийн тухай хуульд заасанчлан ямар ч тендэр зарлахад тодорхой хугацаатай байдаг. Тендэрийг шалгаруулж, дүгнэхэд ч багаар бодоход 14 хоног шаардлагатай. Хууль дүрмэнд бүх зүйлийн нарийн тусгасан байдаг учраас аймгийн Засаг дарга Д.Батлут 2018 оны эхээр, бүр тодруулбал цагаан сарын дараахнаас эхлэн албан тушаалтнуудад нэгэн анхааруулгыг өгсөн. Тэрбээр “Ирэх хаврын бүтээн байгуулалтын ажил тавдугаар сарын 1-нээс эхэлсэн байна. Ингэхийн тулд холбогдох албаныхан хийх ажлынхаа зураг төсвийг бэлэн болгож, Худалдан авах албаныхан тендэрээ зарлан шалгаруулсан байх хэрэгтэй. Ингэж ажлыг шахуу, нарийн төлөвлөгөөтэй хийж чадвал бид он дамжсан ажил гэдэг төвөг удсан нөхцөл байдалтай тулгарахгүй. Өөрөөр хэлбэл, тухайн оны хийж гүйцэтгэх ёстой ажил тэр жилдээ л багтсан байх ёстой. Манай орны хувьд бүтээн байгуулалт хийх цаг нь хавар, зун намрын урин дулааны хэдхэн сарууд л байдаг. Энэ засвар бороо, хур тунадас бидний ажилд саад бэрхшээл учруулдаг. Энэ бүхнийг тооцсоны үндсэн дээр бид өөрсдөөс шалгаалах ажлаа даруйхан хийж тавдугаар сарын эхэн гэхэд бүх ажил эхэлсэн байх ёстой” хэмээн анхааруулсан удаатай.   [sgmb id="1"]  
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Оюу цэцэрлэгийн гадна цахилгаан ажил шинээр хийх