НЯМ
2025.06.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Найман иргэнийг ямар шалгуураар сонгосон юм бэ Зоригтбаяр дарга аа?
Найман иргэнийг ямар шалгуураар сонгосон юм бэ Зоригтбаяр дарга аа?
[sgmb id="1"]     “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг боловсруулсан Ажлын хэсгийнхэн Жаргалант сумын иргэдтэй уулзалт хийж хөтөлбөрийн хүрээнд хийх ажлынхаа талаар танилцуулж, иргэдээс санал хүсэлтийг нь авсан. Энэ үеэр хамгийн их анхаарал татсан асуудал бол Эрүүл мэндийн үзлэг тойрсон сэдэв байлаа. Аймгийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, аймгийн Эрүүл мэндийн газраас энэ онд цагаан тоосны бүсэд амьдарч байгаа иргэдээс түүвэрчлэн 43 хүнийг “Медипас” эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулсан юм. Энэ удаад эмчийн үзлэгт хамруулсан 43 хүн гэдэг тоо бол цагаан тоосонд даруулж тэр орчимд амьдарч байгаа Баян-Өндөр сумын Говил, Баянцагаан багийн мянга мянган,  Жаргалант сумын 3500 гаруй иргэний хувьд дэндүү чамлалттай тоо. Нөгөө талаас ердөө 43 хүнийг түүвэрлэн авч нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулаад гарсан үр дүнгээр нь цагаан тоосны дэгдэлт хүний эрүүл мэндэд ийм нөлөө үзүүлж байна хэмээн хариулах   гэж байгаа бол дэндүү том эндүүрэл. Саяхан даа, “Медипас” эмнэлгийн эмч нар аймгийн Засаг даргын шуурхай дээр  орон нутгийн удирдлагуудад хандан “Үнэ төлбөргүй үзлэг эмчилгээнд хамрагдах төрийн байгууллагын албан хаагчид, эмч, багш нараа эмчийн үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж өгөөч, Гуйж байна” хэмээн хандаж байсан. Тэгвэл үнэ төлбөргүй үзлэгтээ хамрагдахгүй байгаа төрийн байгууллагынхныг энэ удаад орхиод цагаан тоосоор амьсгалж байгаа  Говил, Цагаанчулуут, Жаргалантын 100, 100 иргэнийг “Медипас”-ын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулчихгүй дээ гэж өөрийн эрхгүй бодогдож байв. Энэ жилийн эмчийн үзлэгт Жарагалант сумаас ердөө найман хүнийг сонгон хамруулжээ. 3500 хүний хувьд бол үнэхээр чамлахаар тоо. Гэхдээ энэхүү 8 хүнээ хэрхэн сонгож, ямар шалгуураар эмчийн үзлэгт орохуулах болсон нь Жаргалантчуудын хувьд “оньсого” байжээ. Үүний хариултыг Жаргалантчууд сумын Засаг дарга Б.Зоригтбаяраас нэлээн нэхэл хатуутай шаардлаа. Бүр зарим нь “Илэрхий дэгдэж байгаа цагаан тоосыг хүний эрүүл мэндэд хоргүй гэж дүгнэлт гаргуулах гэж өөрсдийн хамаарал бүхий 8 хүнийг сонгосон. Тэдэндээ үзлэгийн талаар янз бүрийн юм бүү яриарай гэж мөнгө төгрөг өгсөн байна” гэж ирээд л бухимдаж байсан. Энэ асуултад Б.Зоригтбаяр дарга “Найман хүнийг түүврийн аргаар сонгосон. Ингэхдээ Хангалын голын дагуу 30-аас дээш жил тасралтгүй амьдарсан иргэдийг хамруулсан. Эмнэлгийн үзлэгийн дүн нь гараагүй байгаа. Дүн нь гарахлаар та бүхэнд танилцуулна” гэлээ. Эндээс харвал “Цагаан тоос” дэд хөтөлбөрийн тавдугаар зорилтод туссан “Цагаан тоосны талаар иргэдийг үнэн зөв бодит мэдээллээр хангах, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах” гэдэг нь яах аргагүй нүдээ олсон зорилт болжээ хэмээн санагдаж байлаа. Жаргалант сумын удирдлагын зүгээс эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан 8 хүнийхээ талаарх мэдээллийг баг, хороогоор нь дамжуулан энэ хугацаанд иргэддээ өгсөн бол ийм буруу зөрүү ойлголт хаана хаанаа төрөхгүй л байхсан даа. Нөгөө талаар Жаргалантын иргэдийн хувьд дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн багийнхнаас “Жаргалантын ногоочдын тарьсан төмс, хүнсний ногоо жилээс жилд үнэгүйдэж байна. Энэ бол цагаан тоостой хамааралтай. Үнэхээр төмс, хүнсний ногоонд цагаан тоос нөлөөлсөн бол түүнийгээ үнэн зөвөөр нь бидэнд мэдэгд. Дараагийн арга хэмжээгээ ав. Үйлдвэр нөхөн төлбөр өг” хэмээн шаардаж байлаа. Арга ч үгүй. Жилийн дөрвөн улирлын гуравт нь нуруугаа ч тэнийлгэх завгүй шахам, бөгтийтлөө ногооны талбайд ажилласан ногоочдын хувьд үнэ тойрсон асуудал үнэхээр хүнд байдаг. Баталгаа, нотолгоогүй ч гэсэн Жаргалантын ногоо эрүүл ахуйн шаардлага хангахгүй хэмээсэн дам яриа төмс, хүнсний ногооны үнийг унагаж иргэдийг буримдуулдаг. Сум орон нутгийн зүгээс энэ жилээс эхлэн төрийн байгуулдлага тэр дундаа сургууль цэцэрлэгийн цайны газрын хэрэгцээнд Жаргалантын ногоочдын тарьсан төмс, хүнсний ногоог нийлүүлэх талаар эхний алхамуудыг хийж байгаа ч иргэдийн хувьд  нийтийг хамарсан ажил болж чадаагүй байгаа. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Бүүвэйбаатар нэгэн хуралдааны үеэр “Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоос хэтэрлээ. Үүнийхээ төлөө үйлдвэрийн удирдлага  Говил, Баянцагаан баг болон Вокзал орчмын иргэдэд нөхөн төлбөр өгөх ёстой. Тэр хавийн бүх иргэдийн жил бүр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт үнэ төлбөргүй хамруулах ёстой” хэмээн дуугарч байсан. Ингээд уулзалтын үеэр Жаргалантын иргэдийн нэхэл хатуутай асуултад албан тушаалтнууд хэрэхн хариулсныг хүргэж байна. https://youtu.be/cS7PaurSY7o
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил