БЯМБА
2025.04.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Цагаан тоос” дэд хөтөлбөрийг дагасан Жаргалантаас хийсэн сурвалжилга
“Цагаан тоос” дэд хөтөлбөрийг дагасан Жаргалантаас хийсэн сурвалжилга
[sgmb id="1"] Энэ сарын эхээр буюу арваннэгдүгээр сарын 2-нд Нутгийн удирдлагын ордонд нэгэн Ажлын хэсгийнхэн хуралдсан юм. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон  Үндсэн чиглэлд багтсан “Цагаан тоос” дэд хөтөлбөрийн Ажлын хэсэгт багтсан “Эрдэнэт үйлдвэр”, аймгийн ЗДТГ-ын албаныхан өргөтгөсөн хуралдаан хийсэн билээ. Энэ Ажлын хэсгийнхэн 18 хүний бүрэлдэхүүнтэй, “Эрдэнэт үйлдвэр”-ээс багтсан 9 хүнийг үйлдвэрийн ерөнхий инженер бөгөөд Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Батмөнх ахалсан бол аймгийн төлөөллийг Засаг даргын орлогч С.Батжаргал тэргүүлжээ. Хоёр талаас байгуулагдсан өргөтгөсөн Ажлын хэсгийн хуралдаанаас аймгийн хэмжээнд цагаан тоосны талаар баримтлах бодлогыг нэгтгэж “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг дунд хугацаанд хэрхэн хэрэгжүүлэх талаар хамтран санал солилцсон юм. Энэ хүрээнд яригдсан нэг асуудал бол тэр дундаа үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Батмөнхийн зүгээс “Цагаан тоос болон тоосжилтын талаар, үйлдвэрийн бүсийн хил хязгаарын талаар иргэдэд үнэн зөв бодитой мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Иргэдтэй уулзаж энэ талаар ярилцах зайлшгүй шаардлагатай. Цагаан тоосны талаар үйлдвэрийн зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар ч танилцуулах ёстой. Иргэд ч үүнийг мэдэх хэрэгтэй байна. Цагаан тоос дэд хөтөлбөрт иргэд өөрсдийн саналаа тусгах хэрэгтэй. Энэ ажлын хийхийн тулд даруйхан Жаргалант сум, Говил, Баянцагаан багийн иргэдтэй уулзалт зохион байгуулах шаардлагатай байна” гэсэн  санал дэвшүүлсэн юм. Хоёр талаас байгуулагдсан Ажлын хэсгийнхэн дэд хөтөлбөрт туссан эхний ажлын хүрээнд Жаргалант сум, Говил, Баянцагаан багийн иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөж байсан ажээ. Ингээд “Цагаан тоос”  дэд хөтөлбөрийн Ажлын хэсгийнхэн арваннэгдүгээр сарын 11-нд Жаргалант суманд ажиллаж иргэдтэй уулзалт хийсэн юм. Энэ үеэр Жаргалант суманд “Намрын ургацын баяр” арга хэмжээ тохиож байсан нь Ажлын хэсгийнхэний хувьд тун ч цаг үеэ олсон арга хэмжээ байлаа. Цагаан тоосыг “Белаз”-аар ч дарах гэж үзжээ          Жаргалант сумын иргэдтэй хийсэн уулзалтын эхэнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн   Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийнхэн цагаан тоосыг дарах талаар үйлдвэрийн хэмжээнд хийж байсан ажлынхаа талаар товч мэдээлэл хийсэн юм. Энэ мэдээллээс харвал Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагуудын зүгээс Цагаан тоосны талаар амаа ангайгаагүй, гараа хөдөлгөөгүй суусан гэвэл хэтийдсэн хэрэг болох нь. Тухайлбал, 2007 оноос цагаан тоосны дэгдэлтийг саармагжуулахын тулд 40 тонны ус зөөгч хоёр “Белаз”-аар хуурайшилттай хэсгийг норгон шүршиж байжээ. Энэ ажлын хувьд зардал өндөр гардаг, усаар норгосон талбай нь хурдан хатдаг учраас хуурайшилт дахин явагддаг.  Хуурайшилттай талбай их учраас бүрэн хамрах боломжгүй, технологийн горимоос шалтгаалан хүнд даацын “Белаз” нь элстэй талбайн гүн рүү орох боломжгүй, элсэнд суух  зэрэг олон дутагдалтай байжээ. Үүний дараа  2008, 2009, 2010 онуудад элстэй талбайн зарим хэсгийг хар шороон хөрсөөр дарах ажлыг хийж байжээ. Энэ ажлыг Баяжуулах үйлдвэрийн хамт олон удирдан зохион байгуулсан байна.  Харин 2011-2016 онд 244.4 га газрыг үргэлжлүүлэн хар шороон хөрсөөр хучиж ажлыг Баяжуулах фабрикийнхан хийжээ. Гэхдээ энэ ажилд бас л доголдол гарсан аж. Тухайлбал, цагаан тоос дэгдэж буй хэсгийг хөрсөөр хучихад техник их хэмжээгээр шаарддаг.  Далангийн тогтвортой байдлыг хариуцдаг байгууллагаас далангийн тогтвортой байдалд нөлөөлнө гэж үзсэн. Цагаан тоосны дэгдэлтийг тодорхой хэмжээгээр бууруулж байгаа боловч далангийн ашиглалтын хугацааг багасгадаг зэрэг сөрөг нөлөөг үзүүлсэн байна. Ийм мэт эрсдэл үүсдэг учраас үйлдвэрийнхэн цагаан тоосыг дарах дараагийн технологийн эрэлд морддог аж. Үүний  хүрээнд Баяжуулах үйлдвэрээс Хаягдлын аж ахуйн 200 шоо метр талбайд магни, хлорыг цацаж турших ажлыг хийсэн ажээ. Энэ туршилт өндөр ач холбогдолтой ч бас тодорхой хэмжээний бэрхшээл дагуулсан байна. Үүнд, магни, хлор нь үйлдвэрийн технологийн процесст нөлөөлөх цаашилбал металл авалтыг бууруулах магадлалтай болсон байна. Мөн магни, хлороор шүршиж туршсаны  дараа борооны усанд уусдаг, өндөр өртөгтэй зэрэг хүндрэл үүсгэжээ.    2012 оны дөрөвдүгээр сард “ANIFLO” ХХК-тай хамтран  шоо метр талбайг биологийн гүмүүсээр дарах туршилт хийжээ. Энэ ажлыг Үйлдвэрийн Техникийн хэлтэс, Баяжуулах фабрик хамтран удирдан зохион байгуулжээ. Мөн л энэ удаагийн туршилт эцсийн шатны үр дүнд хүрээгүй байна. Энэ удаад ч биологийн гимүүсээр цагаан тоос дарахад гар ажиллагаа ихтэй, хугацаа их шаардаж, бага талбайг хамарч байгаа нь ажиглагджээ. Дээр нь хийсэн туршилт нь тодорхой хугацааны дараа булингад дарагдсан зэрэг сул талтай болсон аж. Үйлдвэрийнхэн цагаан тоосыг дарах дараагийн туршилтыг  “Эм Эн Эм Си анд Cи” ХХК-тай хамтран  нийлэг тороор 1 га газрыг хучин цагаан тоосыг дарах туршилт хийжээ. Туршилтын үр дүн тийм сайн гараагүй бас дутагдалтай байжээ. Нийлэг тороор цагаан тоос дарах ажил нь механик ажиллагаа ихтэй болохоор хүн хүч, хугацаа их шаарджээ. Мэдээж өртөг зардлын хувьд дэндүү өндөр тооцоо гарч. Үүний дараа дахиалт л туршилт хийв. 100 шоо метр талбайд органик полимер цацаж туршжээ. Мөн л Техникийн хэлтэс, Баяжуулах фабрикийнхан энэ ажлыг хийв. Үр дүнд нь полимер нь сайн барьцалдсан боловч хагаралт үүссэн байна. Дээр нь үйлдвэрийн технологийн процесст нөлөөлж байжээ. Ингээд дахиад л өөрийг турших ажил эхэлжээ. Энэ удаад “Курарай” компани  10 шоо метр талбайд нийлэг бодис цацах туршилт хийжээ. Энэ ажлыг өмнөх туршилтыг удирдпсан дээрх хоёр хэлтсийнхэн хамтран зохион байгуулсан аж. Үр дүн бас л санасан хэмжээнд хүрсэнгүй. “Курарай” компанийн туршсан нийлэг бодис нь  өмнөх бодисуудтай ижил байсан. Дээр нь гар ажиллагаа дэндүү их шаардсан, нийлэг бодис нь гадаргуу дээр сайн наалдсан боловч мөн л хагаралт үүссэн байна. Цагаан тоосны дэгдэлтийг бууруулахын тулд үйлдвэрийн зүгээс энэ мэт олон арван туршилтыг хийсээр л байлаа. Энэ удаад “Монхимо” ХХК-тай хамтран Техникийн хэлтэс, Баяжуулах фабрикийнхан 1300 метр квадрат газарт нанотехнологиор бүтээсэн тоос дарагч бодисыг шүршиж туршилт хийжээ. Үр дүнд нь гадаргуу дээр хагаралт үүссэн, зарим хэсэгт хагарал тогтоогүй байна. Хамгийн сүүлд 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хаягдал булингад флокулянт дарагч бодис холин тусгай гадагуу үүсгэх зорилготой туршилт хийжээ. Энэ туршилтыг хийхдээ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд болон Говил багийн ИТХ-ын дарга, ИТХ-ын төлөөлөгчдийг газар дээр нь байлцуулан танилцуулжээ. Энэ мэтээр Эрдэнэт үйлдвэрийн зүгээс цагаан тоосны дэгдэлтийг бууруулах чиглэлээр олон тооны туршилтыг хийж хамгийн сайн технологийг нь үйлдвэртээ нутагшуулахаар уйгагүй ажилласан байна. Энэ бүхний зэрэгцээ цагаан тоосны дэгдэлтэд өртөж байгаа Жаргалант сумын иргэдийг зүгээр нэг хараад суусангүй. Туршилт үр дүнгээ өгч цагаан тоос дарагдана гэж онолын тооцоолол хийгээд гараа хумхиад байсангүй. Ганцхан жишээ дурдахад, цагаан тоосны дэгдэлтэд тодорхой хэмжээгээр өртөж байгаа Жаргалант сумын иргэд, ногоочдын амьжиргааг дээшлүүлэх тэдэнд тус дэм үзүүлэх чиглэлээр олон ажил хийж багагүй хэмжээний хөрөнгө мөнгө гаргажээ. Сумын хогийн цэгийн хаягдлыг дарах хүчит техникээс эхлээд ногоочдын ургац хураалтын үеэр ашиглах техник, автобус, тоног төхөөрөмжөөр хангахад зориулж нийт  46 сая 540.1 мянгөн төгрөгийн үнэ бүхий авто механизм нийлүүлжээ. Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн   Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийнхэн хийсэн ажил,  оруулсан хөрөнгө оруулалтынхаа талаарх дэлгэрэнгүй мэдээлийг Жаргалант сумын иргэдэд өгсөн юм. Жаргалантын иргэд ч Эрдэнэт үйлдвэрийнхэн цагаан тоосны дэгдэлтийг бууруулах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технолгийг эрж, хайж байгаа талаарх мэдээллийг аваад бид ч мартагдаагүй, цагаан тоосонд нэг мөр даруулчихгүй юм байна гэсэн итгэлийг сэтгэлдээ тээн үлдлээ.
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх

ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Засаг дарга 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзжээ
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-267 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Зэст,Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Чандмань багийн  ХТП, ЦТП, ААН, Айл өрхөд ухаалаг тоолуур суурилуулах ажил
1 дүгээр цэцэрлэгийн гадна талд дулаалгатай фасад хийх
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас Эрх бүжин цэцэрлэг, Ээж төв хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Багуудын нутаг дэвсгэрт камержуулалт хийх
Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.БАТБААТАР: НҮҮРСЭНД ХОЛЬЦ БАЙХ ШИГ БАЙНА
Газрын нэгж талбарын хувийн хэргийн архивын  тоног төхөөрөмж худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Уртын гол баг АТП-285 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил