ДАВАА
2026.02.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Үер усны аюул бидэнд 80-100 тэрбумын хохирол учруулж мэдэх гэнэ
Үер усны аюул бидэнд 80-100 тэрбумын хохирол учруулж мэдэх гэнэ
            Аймгийн хэмжээнд анх удаагаа Гамшгийн эрсдлийн үнэлгээг хийх ажлын хэсгийг Засаг даргын орлогч С.Батжаргалаар ахлуулан 2018 оны гуравдугаар сарын 13-наас аравдугаар сарын 10-ны хооронд ажиллуулжээ. Ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа хуралдаж ажлын явц, үр дүнгийн талаар аймгийн Онцгой комиссын даргад танилцуулж ирсэн байна. Болзошгүй байгалийн гамшиг, осол гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс эрсдэлийн үнэлгээг манай аймаг анх удаагаа олон улсын жишгийн дагуу таван үзүүлэлтээр хийж гүйцэтгэжээ. Үүнд, Үерийн ус Цахилгаан эрчим хүчний хангамжийн эх үүсвэр Цэвэр усны хангамжийн эх үүсвэр Ган зудад өртөх магадлал Хот төлөвлөлтийн эрсдэлийн үзүүлэлт багтсан аж. Энэхүү таван үзүүлэлт бүхий эрсдэлээс хамгийн аюултай, өндөр эрсдэлтэй нь хаврын шар усны болон зуны хүчтэй усархаг аадар борооны усны үер Эрдэнэтийн гэр хорооллын иргэдэд эрсдэл үүсгэж байна гэж Ажлын хэсгийнхэн дүгнэжээ. Тухайлбал, Баян-Өндөр сумын Яргуйт, Уртын гол, Шанд багийн иргэдэд үерийн усны аюул хамгийн их эрсдэл учруулахаар байна. Харин Дэнж, Баянцагаан, Баянбулаг, Нарант оршин сууж байгаа иргэдийн хувьд үер усны аюул бага эрсдэлтэй гэж тооцсон байна.Ажлын хэсгийн хийсэн судалгаанаас харвал Эрдэнэт хотын хэмжээнд дунджаар 10795 хүн үерийн аюулын улмаас амьдралын ердийн хэмнэл алдагдаж болзошгүй гэсэн судалгаа гарчээ. Уртын гол, Яргуйт, Цагаанчулуут, Их залууд хамгийн их буюу 10000 хүн тутамд 5 хүртэлх хүн үерт өртөж амь насаа алдах өндөр эрсдэлтэй байна. Үер усны аюулаас болж иргэн хуулийн этгээд болон орон нутаг,  улсын өмчид 30-50 тэрбум төгргөийн хохирол учирч, хохиролыг арилгахад 80-100 тэрбум төгрөгийн зардал гарах тооцоо судалгаа Ажлын хэсгийнхэн хийсэн байна. Ерөнхийд нь Эрдэнэт хотын иргэдийн Эрсдлийн үнэлгээг 3.2 балл буюу Өндөр эрсдэлтэй гэж үзжээ. Манай аймгийн хэмжээнд үерийн усны суваг байгуулахад 24 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо судалгааг мэргэжлийн байгууллагаас хийсэн байдаг. Нэг удаагийн хөрөнгө оруулалтаар, эсвэл аймаг орон нутаг өөрөө хөрөнгө гаргаад үерийн усны 24 тэрбум төгрөгийг шийдэх боломжгүй учраас манай аймгийн удирдлагууд энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ханджээ. Энэ ажлын эхний үр дүн ч гарч эхэлсэн байна. Жишээ нь, Барилга, хот байгуулалтын яамнаас хэмнэгдсэн  нэг тэрбум төгрөгөөр Баянцагаан багт үерийн усны далан байгуулахаар болжээ. Мөн аймгийн удирдлагын зүгээс “Европын сэргээн босголтын банк”-тай Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан байна. Ингэснээр Эрдэнэт хотын үерийн усны даланг байгуулах 14 сая еврогийн өртөгтэй ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Хоёр талын зүгээс дараагийн хурлаар дээрх ажил батлагдвал гэр хорооллын үерийн далангийн асуудал нэг тийш болох гэнэ. Үүн дотор Шанд, Даваат, Эрдэнэ баг руу дулааны шугам татах ажил ч хэрэгжих боломж бүрдэх ажээ. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН