ДАВАА
2025.07.29
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Боловсролын салбарын бүтээн байгуулалт боломжийн хэмжээнд байна
Боловсролын салбарын бүтээн байгуулалт боломжийн хэмжээнд байна
                 Аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс өнгөрөгч он болон энэ жил боловсролын салбарт чиглэсэн олон асуудалд гол анхаарлаа хандуулж байгаа. Үүний үр дүнд ирэх он гэхэд манай аймагт гурван цэцэрлэг, нэг сургууль шинээр ашиглалтад орно. Тэр дундаа цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх тал дээр бусад орон нутгаас илүү хөрөнгө оруулалт хийж байгааг албаныхан хэлж байлаа. Бид аймгийн Засаг даргын орлогчийг дагалдан өдрийн сурвалжлага бэлтгэснээ хүргэж байна. Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал  улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй сургууль,  цэцэрлэгийн барилгын ажлуудын явцтай танилцсан юм. 2018 онд улсын төсвийн хөрөнгөөр Яргуйт багт 150 хүүхдийн цэцэрлэг баригдаж байгаа. Улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгөөр  барьж буй энэ цэцэрлэг 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орно. Төслийн гүйцэтгэгчээр орон нутгийн “Ээлт өлгий” ХХК шалгарсан юм. Наадмын өмнөхөн буюу долоодугаар сарын 3-нд шаваа тавьсан уг барилгын ажлын явц 65 хувьтай үргэлжилж байгаа. “Хөрсөн дээр хасах хэмд хүрч хүйтрэхээс өмнө буюу дулаан байгаа энэ үед хучилтын ажлаа амжуулна” хэмээн компанийн удирдлага танилцуулсан юм.  Мөн ирэх жил тендэрт оролцохын тулд өмнөх ажлын гүйцэтгэл 70 хувиас дээш байх шаардлагыг хангах өндөр даваатай тул ямар ч байсан хүйтнээс өмнө ажлын гүйцэтгэлээ 70-75 хувьд хүргэнэ гэж ярьлаа. С.Батжаргал орлогчийг дагалдан Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны хяналтын инженер Б.Болдбаатар ажилласан. Хяналтын инженерийн зүгээс бүтээн байгуулалтын ажилд орон нутгийн компаниуд оролцоход хамтран ажиллахад хүндрэл байдаггүй. “Ээлт өлгий” компанийн удирдлага хяналтын инженертэй байнга хамтран ажилладаг. Мөн зургийн зохиогчид байнга хянуулдаг. Улсын төсвийн хөрөнгө оруулалттай ажилд Барилгын хөгжлийн төвөөс байнга хяналт тавьдаг. Нэг үгээр хэлбэл, сургууль цэцэрлэгийн барилга дээр хоёроос гурван байгууллагаас хяналт тавьж байна.  Эдний хувьд ямар нэгэн асуудал байхгүй. Хүйтнээс өмнө нийт ажлынхаа 70-75 хувийг нугалах бүрэн боломжтой компани хэмээн танилцуулсан юм.  Энэ цэцэрлэг ирэх онд ашиглалтад ороход уурын зуухны асуудал тулгамдаж байгаа. Ирэх оны орон нутгийн төсөвт ч бай ямар нэг хэлбэрээр уурын зуухны хөрөнгийн асуудлыг одооноос шийдвэрлэх талаар анхаарч байгааг орлогч дарга дуулгасан юм.   Булаг багт баригдаж буй 18 дугаар цэцэрлэгийг 150 хүүхдийн хүчин чадлаар өргөтгөх ажлын явц 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Уг ажилд улсын төсвөөс хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулна. Дээрх ажлыг Улаанбаатар хотын “Бодьхангай” ХХК гүйцэтгэж, ирэх оны есдүгээр сард ашиглалтад орно. Энэ компанийнхан өөрсдийн 500 гаруй сая төгрөгөөр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн ч өнөөг хүртэл эхний санхүүжилтээ авч чадаагүй тухайгаа С.Батжаргал даргад дуулгасан юм. Зураг төслийн нэр зөрсөн учир шалтгаанаас болоод барилгын ажил хорь гаруй хоног саатсан байна. Гэсэн хэдий ч компанийнхан алдсан хоногоо нөхөж одоогоор гүйцэтгэлийн явцаас 10 хоногоор дутуу яваа аж. Дээр нь эхний санхүүжилтээ авахаар холбогдох баримт бичгээ бүрдүүлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлсэн байна. Гэтэл манай аймгаас дагалдах бичиг нь алдаатай явсан тул эхний санхүүжилт авахад хүндрэл үүсгэжээ. “Бодьхангай” компанийнхан санхүүжилт байхгүй гэсэн шалтаг, шалтгаан аль болох тоочихгүйг хичээн нөөц бололцоогоороо ажлынхаа 50 шахам хувийг нугалж байгаа гэнэ. Тэдний энэ сайхан сэтгэлд төрийн ажлын хүнд суртал, ажлаа мэддэггүй, албан бичгийнхээ толгойг зөв төлөвлөж чаддаггүй байдал тээг болохгүй байгаасай гэж чинь сэтгэлээсээ хүссэнээ нуух юун. Цэцэрлэгийн барилгын асуудалд тулгарч байгаа нэг бэрхшээл нь хажуугийн модон байшинг буулгах. Ирэх намар ашиглалтад ороход цэцэрлэгийн гадна орчин, хүүхдийн тоглоомын талбай иж бүрнээрээ хийгдсэн байх учиртай. Ийм нөхцөлд л сая улсын комисс ажиллаж хүлээн авна. Тиймээс тоглоомын талбай барих газрынхаа асуудлыг одооноос нахаарахыг С.Батжаргал дарга “Бодьхангай”-нханд нахаарууллаа. [sgmb id="1"]
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Оюу цэцэрлэгийн гадна цахилгаан ажил шинээр хийх