БЯМБА
2025.09.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Сурагч менежер”-үүд сурталчилгаа хийж байв
“Сурагч менежер”-үүд сурталчилгаа хийж байв
          “Бүтээлч хүүхдүүдийн бизнесийн гараа” өдөрлөгийн үеэр Талбайн зүүн захад Д.Бат-Эрдэнэ захиралтай наймдугаар сургуулийн багш, сурагч хүүхдүүд хийж бүтээсэн зүйлээ дэлгэж үзэгчдэд хүргэж байна. Уран бүтээлч найз, нөхдийнхөө хийж бүтээснийг борлуулах ажилтай  борлуулалтын “сурагч менежерүүд” ч энд ажилласан харагдана. Тэдний нэг нь найз нарынхаа хийсэн кофены  шаар, үрээр хийсэн наамлыг сонирхож буй худалдан авагчдад тайлбарлаж зарим нэг насанд хүрэгчдийг өөрийн эрхгүй халааснаасаа хэтэвчээ сугалан авахад хүргэж байв. “Ах аа энэ наамал их онцлогтой. Кофены шаар, үрээр хийдэг юм. Та хүсвэл хэмжээ, загвараа өгөөд наалгасан ч болно. Монгол орны газрын зурган дээр хийсэн энэ наамлыг илүү их гоё болгож аймаг бүрээр нь өнгө алаглуулж хийсэн ч болдог. Бид удахгүй Орхон аймаг, Баян-Өндөр сумынхаа газрын зурган дээр наамал хийнэ. Гэртээ, ханан дээр өлгөчихсөн байхад их гоё харагддаг юм ш дээ. Энэ морины наамал байна. Аймгийн Засаг дарга Д.Батлутын хүүхэд нь хийсэн юм. Ах аа худалдаад авчихвал дурсгалтай шүү дээ” хэмээн шалж байна. Энэ сургуулийн  багш, сурагчдын хувьд үнэхээр хөдөлмөрч ажээ. Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуульд уран зохиолын хичээл гэж орохоо бараг л больсон. Тэгвэл зохиолч Л.Бадарчийн тэртээ 1947 онд бичсэн “Хүжийн гал” өгүүллэгийг нэг, хоёрдугаар ангийн сурагчдад уншихад амар хялбар болгон “Бяцхан ном” хэлбэрээр хийжээ. Цагаан эсгийн дээр хийсэн наамал, хайчилбар, цоолбор, уран сийлбэр, гэрэл зураг, уран зураг гээд нэрлээд байвал олон төрлийн хүүхэд багачуудын хийсэн бүтээлийг хөдөлмөрийг зөв зохион байгуулалтад оруулж орон нутгийн зүгээс бодлогын хувьд олигтойхон дэмжвэл “Бүтээлч хүүхдүүдийн бизнесийн гараа” өдөрлөг хоёр жилийн дараа “Гарааны бизнес”-ийн хэмжээнд хүрч  Орхон аймгийн хүүхдүүд брэнд бүтээгдэхүүнтэй болохоос гадна зорьсон зорилготой, ирээдүйдээ зориулсан өөрийн гэсэн хадгаламжтай болох зөв замын эхлэл тавигдах боломж ч эндээс харагдаж байна. [sgmb id="1"]
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА