БЯМБА
2025.10.19
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Төрийн албан хаагчдыг чадавхижуулах хэрэгтэй
Төрийн албан хаагчдыг чадавхижуулах хэрэгтэй
                     Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа бүсийн зөвлөгөөн манай аймагт болж байна. Энэ зөвлөгөөнд Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл аймгийн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчилсэн найруулгаар 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Шинэчилсэн найруулгаар  төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг оролцоог тодорхой зааснаараа онцлог болсон. Гэвч гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд төрийн албан хаагчдыг чадавхижуулах зайлшгүй шаардлага тулгарч байгааг М онгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл онцолсон. Нийслэлийн хэмжээнд энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллажээ. Харин аймаг, орон нутгийн  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдийн төрийн албан хаагчдыг чадавхижуулахын тулд хангайн бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Хангайн бүсийн аймгуудын зөвлөгөөнд  гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд  мэдээлэл, сургалт сурталчилгаа өндөр ач холбогдолтой байгааг дурьдлаа. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд богино хэмжээний зорилтот нэвтрүүлэг ихээхэн үр дүнтэй гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн статистик мэдээ, судалгаа нотолж байна. Нийслэлийн цагдаагийн газарт хагас сая дуудлага ирсний дөрөвний нэг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага иржээ. Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр хийж байгаа ажлын талаар салбар зөвлөлийн дарга П.Пүрэвлхагва  зөвлөгөөний үеэр танилцууллаа.Шуурхай үйлчилгээний төвийг байгуулж, камержуулалтын нэгдсэн төв, Онцгой байдлын газар, түргэн тусламжийн үйлчилгээг нэг дор байршуулах нь зүйтэй гэдгийг хэлж байлаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, эрхзүйн орчин бүрдсэн. Иргэдийн хандлага  ч өөрчлөгдсөн.  Гэвч мэдээллийн нэгдсэн сантай болох бусад улс орнуудын дэвшилтэт туршлагаас хуваалцах ажил дутмаг байгааг  зөвлөгөөнд оролцогч сануулсан юм.[sgmb id="1"]  
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ