Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card

“Налко” бодисоор туршилт хийж, цагаан тоос чулуужсаныг тогтоожээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
“Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдлын аж ахуйгаас гардаг хаягдал цагаан тоосны дэгдэлт хавар намрын улиралд ихэсдэг. Цагаан тоосны дэгдэлтэнд ихээр өртдөг Баян-Өндөр сумын Баянцагаан, Говил  багийн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, цагаан тоосны хор хөнөөлийг оношлохоор болсон. Одоогоор шинжилгээнд хамруулах иргэдийн жагсаалтыг гаргаж байгаа гэсэн мэдээллийг аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн өглөө. Харин  цагаан тоосны дэгдэлтийг багасгахаар Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ээс туршилт явуулсан байна. Туршилтад Баян-Өндөр сумын ЗДТГ, БОАЖГ, иргэдийн төлөөлөл хамтран оролцсон байна. Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйгаас гардаг цагаан тоосны дэгдэлтийг багасгахаар өнгөрөгч дөрөвдүгээр сард туршилт хийжээ. Туршилтын үр дүн амжилттай болсон гэдгийг Баян-Өндөр сумын  Засаг даргын орлогч аймгийн шуурхай зөвлөгөөн дээр танилцууллаа. Цагаан тоос нь 130 мянган га талбайг эзэлж байгаа юм. Үүний нэг хувьд нь туршилт хийжээ.  Хаягдал цагаан тоосыг “Налко” бодистой холиход цагаан тоос хатаж чулуужсан тухай цагаан тоосны дэгдэлтийг багасгах туршилтад оролцсон ажлын хэсгийнхэн мэдээлэв.   Засаг даргын шуурхай хуралдаан дээр Цагаан тоостой холбоотой мэдээллийг долоо хоног бүр танилцуулахаар болсон. Цагаан тоосыг дарахаар олон арга хэрэглэж үзсэн тухай Эрдэнэт үйлдвэрээс тайлбарладаг. Тэгвэл дээрх  туршилт амжилттай болсон гэж үзэн цаашид энэ аргыг хэрэгжүүлэх болсныг  БОАЖГ-аас онцолсон юм. Ц.Чимэг[sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card