ДАВАА
2025.10.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Эрдэнэбат: Дутаад байгаа 60 сая төгрөгийг “Медипас”-аас гаргуулах хэрэгтэй
Д.Эрдэнэбат: Дутаад байгаа 60 сая төгрөгийг “Медипас”-аас гаргуулах хэрэгтэй
“Халдварт бус өвчинтэй тэмцэх дэд хөтөлбөр”-ийг  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталлаа. Энэ жилээс эхлэн 2021 он хүртэл хэрэгжих уг хөтөлбөрийг эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд Тэргүүлэгчдэд танилцуулсан юм.  Аймгийн хэмжээнд зүрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг халдварт бус өвчин өндөр үзүүлэлттэй гарчээ. Тиймээс энэ өвчлөлд онцгой анхаарах хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байна. Нас баралтын дийлэнх хувийг халдварт бус өвчин эзэлж байгаа бөгөөд өвчлөгсдийн 69 хувь нь хожуу үедээ буюу 3,4 дүгээр шатандаа оношлогджээ. Шүд өвчилснөөр 200 орчим өвчний суурь болдог. Энэ өвчлөлийг зайлшгүй анхаарах халдварт бус өвчний нэгээр тооцож байна. Улсын хэмжээнд 5-9 настай хүүхдийн 90 гаруй хувь нь шүдний өвчлөлтэй байна. “Ерөнхий боловсролын гурван сургуульд шүдний кабинет байгуулсан. Сургуулийн сурагчдыг  хувийн хэвшлийн шүдний эмнэлэгт хөнгөлөлттэй үйлчлүүлэх талаар төлөвлөгөө боловсруулж байна” гэж аймгийн ЭМГ-ын дарга Т.Мөнхцэцэг мэдээлэв. Халдварт бус өвчнийг бууруулах , урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлтийг сайжруулах зорилготой ажилд хувийн хэвшлийн эмнэлгийг хамруулах ёстой. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төсөл хөтөлбөрт ач холбогдол өгч оролцохыг Тэргүүлэгчид онцолж байлаа. Тэргүүлэгч Д.Эрдэнэбат “ Эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэхээр хувийн эмнэлэгт очдог.  Харин эмчилгээ хийсний дараа үр дүнгүй байгааг хэлэхэд, өөр газарт оч гэж тавласан хариулт өгдөг эмнэлэг ч байна. Нэрийг нь дурьдаад яахав. Хүний эрүүл мэндийн төлөө ингэж ажилладаг газар байхад, яаж халдварт бус өвчнийг багасгах вэ. Нийгмийн хариуцлагын асуудал гэж байдаг.  Медипас эмнэлэг бол Эрдэнэт үйлдвэрийн  ажилчдын хөлс хүчээр боссон. Энэ төсөлд 60 гаруй сая төгрөг дутсан гэсэн. Дутаад байгаа тэр мөнгийг Медипасаас  гаргуулах хэрэгтэй.  Бидний хөлс хүчээр бүтсэн газарт мөнгө олж байгаа. Би Эрдэнэт үйлдвэрийн ажилчин. Манай эмнэлэг болно гэж байгуулсан. Дараа нь өөр тийшээ явчихсан. Ийм гарц байж болно биз дээ. Эрдэнэт үйлдвэрийн Эмнэлэг сувиллыг энэ хөтөлбөрт оролцуулах шаардлагатай. Яагаад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд  аймгийн иргэдийн нэг асуудлыг чирээд явж болохгүй гэж... Хангалттай боловсон хүчин, санхүүгийн чадамж бий.  Энэ талаар та бүхэн санаачлагатай ажиллах хэрэгтэй” гэж хэлсэн юм. Тэргүүлэгчдийн зүгээс эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх өрхийн эмнэлгийн ажилчдын тоог нэмэх, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахыг санууллаа.  [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ