ДАВАА
2025.10.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Дарга нар Жаргалант сумтай гэдгээ мартсан юм биш биз
Дарга нар Жаргалант сумтай гэдгээ мартсан юм биш биз
                    Жаргалант сумын төвд малын гоц халдварт шүлхий өвчин гарч хөл хорио цээрийн дэглэм тогтоогоод багагүй хугацаа өнгөрсөн. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 16-ны өглөө эхэлсэн энэхүү хорио цээрийн дэглэмийн улмаас манай аймгийн хөдөөгийн ганц сум болох Жаргалант гадаад ертөнцөөс тусгаарлагдаад байгаа. “Орсон бол гарч болохгүй, гарсан бол оруулахгүй”  шүлхийн хорио цээрийн дэглэм өнөө хэр дуусаагүй байгаа. Жаргалантын төвөөр дамжин өнгөрдөг улсын чанартай замаар тусгаарлагдсан сумын иргэд өнөөдөр Хойд, Өмнөд Солонгос шиг байдалд орчихсон, хорио цээрийн дэглэмд амьдарч байгаа. Сумын сургууль, цэцэрлэгийг хаасан. Шүлхийн голомтод байгаа өвчтэй малыг устгалд оруулж үлдсэнийг нь вакцинжуулж байгаа албан ёсны мэдээлэл хааяа нэг дуулддаг. Түүнээс биш тус сумын иргэдийн хүнсний хүрэлцээ хангамж, өндөр настай иргэд, жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд ямар байгаа талаар аймгийн удирдлагууд гэлтгүй иргэдэд ч ямар нэгэн мэдээлэл алга. Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс Жаргалант сумтай холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хайсан боловч “Хайлт илэрсэнгүй”. Баян-Өндөр сум, аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийдэг. Энэ удаад Жаргалант сумын талаар ган хийх ганц үг ч дуулдсангүй. Арга ч үгүй, тийшээ очсон хүн буцаж гарч чадахгүй учраас хэн тийш зүглэхийг хүсэхэв. Нэг үгээр хэлвэл, Жаргалантын иргэд хэрхэн амьдарч байгаа талаар ямар ч мэдээлэлгүй байна. Дарга нар хөдөөгийн ганц сум болох Жаргалантаа мартсан юм биш биз.           [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ