НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Улсын Онцгой комиссынхон ажиллаж, газар дээр нь асуудлыг шийдлээ
Улсын Онцгой комиссынхон ажиллаж, газар дээр нь асуудлыг шийдлээ
Улсын Онцгой комиссын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан баг манай аймагт ажиллав. Аймгийн Нутгийн удирдлагын ордны Их танхимд болсон Улсын Онцгой комиссын төлөөлөл, аймгийн Онцгой комиссын хамтарсан өргөтгөсөн хуралдаан болсон юм. Энэ үеэр манай аймгийн удирдлагууд аймгийн Онцгой комиссоос хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар салбар бүрээр нь танилцуулав. Тухайлбал, хотын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, үерийн далан, шуудууны талаарх мэдээллийн Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал танилцуулсан. Тэрбээр “Манай аймгийн хувьд тулгамдаж байгаа асуудал бол үерийн далан, суваг шуудуу байгуулах явдал. Сүүлийн жилүүдэд хүчтэй аадар борооны орох давтамж нэмэгдэж түүний хэрээр хот үерт авдаг болсон. Аймгийн зүгээс үерийн далан шуудуу барих зураг төслийг боловсруулсан ч өртөгийн хувьд 22.5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Орон нутгийн зүгээс өөрсдийн боломжиндоо тулгуурлан өнгөрсөн онд нэг км-ын урттай үерийн далан хийсэн. Энэ онд мөн 2.1 км далан барихаар төлөвлөж байгаа. Аймгийн хэмжээнд хотоо тойруулан хийх үерийн даланд шаардлагатай 22.8 тэрбум төгрөгийг орон нутаг дангаараа шийдэх боломжгүй. Мөн хотын төвийн байшин хорооллын эрчим хүчний эх үүсвэрийн 80 хувийг бараг дангаараа хангадаг Хивсний үйлдвэрийн өмнөх ЦРП-гийн өргөтгөл санаа зовоож байна. Энэ ЦРП-д эвдрэл гэмтэл гарвал Эрдэнэт хот бараг тэр чигтээ харанхуй болно. Иймээс үүнийг өргөтгөх, шинэчлэхэд шаардлагатай 2.1 тэрбум төгрөгийн асуудал байна” гэсэн юм. [sgmb id="1"] Мөн энэ үеэр аймгийн Онцгой комиссын гишүүн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бурмаа цас зуд хүндэрсэн энэ үед эрүүл мэндийн байгууллагаас малчдын талаар хийсэн ажлаа танилцуулсан. Аймаг, орон нутгийн зүгээс малчдаа 2-3 удаа эргэж тойрч байгаа. Малчдынхаа болон тэдний гэр бүлийн талаарх дэлгэрэнгүй судалгааг гарган авч, малчидтай холбоо барих утасны мэдээллийн сантай болсон талаар дуулгав. Отроор өөр аймаг, сумын нутагт яваа малчдынхаа ар гэрийн судалгааг гаргаж ахмад настан, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн эхчүүдийн дэлгэрэнгүй мэдээллийн сан бүрдүүлсэнээ ч илтгэсэн юм. Ингээд эцэст нь “Эрүүл мэндийн газарт фургон машин нэн шаардлагатай байгаа тул шийдвэрлэж өгнө үү” хэмээх хүсэлтийг тавьсан. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Бат-Өлзий мэдээлэл хийхдээ аймгийн хэмжээнд 105.2 мянган тун шүлхийн вакцин нэн шаардлагатай байгааг Онцгой комиссынхонд дуулгасан юм. Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин манай аймагт ирэхдээ Улсын нөөцөөс 50 тонн өвс, 20 тонн тэжээл бүхий “бэлэгтэй” ирсэн юм.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ