ПҮРЭВ
2025.08.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Тойрон хүрээлэгчид” нь иргэд юм биш үү
“Тойрон хүрээлэгчид” нь иргэд юм биш үү
             Аймгийн Засаг дарга Д.Батлут нэгдүгээр сарын 6-наас эхлэн иргэдтэйгээ уулзаж, 2017 онд хийж бүтээсэн ажлаа тайлагнасан. Өөрөөр хэлбэл, нэг жилийн турш хийсэн ажлын тайлангаа иргэддээ тавьсан гэсэн үг л дээ. Гэтэл сүүлийн үед сошиал сүлжээнд аймгийн Засаг даргын иргэдтэй хийсэн уулзалтыг шүүмжилж, “Тойрон хүрээлэгчдийн уулзалт” гэх зэргээр бичиж байна. 1990-ээд оны ардчилсан хувьсгалын үеэр л “Цэдэнбал, түүний тойрон хүрээлэгчид” гэсэн хэллэг гарч түүнийг үгүй хийхийн төлөө тэмцэж, жагсч байсан удаатай. Тэр цагаас хойш “Тойрон хүрээлэгч” гэдэг хэллэг олны анхааралд өртөж байсангүй. Хэвлэлийнхэн бид аймгийн Засаг даргын иргэдтэй хийх уулзалтад оролцож  явлаа. Гэхдээ бүгдэд нь очиж амжаагүй гэдгээ хэлэх нь зөв байх. Бидний очиж ажилласан  уулзалтад хэвлэлийнхэн “Тойрон хүрээлэгчид”-ийг олж хараагүй. Тухайн багийн иргэд, оршин суугчид нь Засаг дарга Д.Батлутад учирч байгаа бэрхшээл, зовлонгоо тоочиж, орон гэргүй зарим нэг нь гэр олгож өгөх хүсэлтээ гаргаж байхтай бишгүйдээ л таарсан. Аймгийн удирдлагын зүгээс аль болох гарц шийдэл гарган ажиллаж зарим нэг зүйлийг газар дээр нь шийдэж байсан нь иргэдэд харин ч илүү таалагдсан болов уу. Эдгээр уулзалт дээр “улстөрчид” харин ч идэвхтэй, санаачлагатай ажиллаж байсан. Тухайлбал, Шанд, Даваат багийн уулзалт дээр АН-ын үүрийн дарга эмэгтэй хамгийн түрүүнд асуулт асууж салхийг нь хагалж, “хийсэн ажлуудаас чинь хөрсөн дээр буусан нь юу байна. Энд цугласан хүмүүсээс хэд нь ажилтай орлоготой болов” гэж асуугаад хариултаа сайн гэгч нь авч байсан. Тэгвэл энэ хүн уулзалтад хүрэлцэн ирснээрээ Д.Батлутын “Тойрон хүрээлэгч” болох уу. Тэр ч бүү хэл гар утсан дээрээ шууд бичлэг хийж байгаа харагдсан. Үнэхээр “тойрон хүрээлэгчид” цугласан бол юун бичлэг хийх, асуулт тавих өөр дүр зураг өрнөх биш үү.  Бас нэгэн жишээ байна.  Даваат багийн оршин суугч нэгэн эмэгтэй "манай хүүхэд охин нохой авчирч тэжээсэн. Гэтэл хашаанаас ноход салахаа болилоо. Шөнө, оройн цагаар гэрээсээ ч гарч чадахгүй, бариулчих гээд байна. Үүнийг устгаад өгөөч, дарга аа" гэсэн. Засаг дарга Д.Батлут Хот тохижуулах газрын даргад асуудлыг нэн даруй шийдэх үүрэг өгч байсан. Хоёр хоногийн дараа багийн даргаас энэ асуудлыг тодруулахад “иргэний хүсэлтийг Хот тохижуулахынхан шийдсэн” гэж дуулдсан. Дөнгөж төрсөн эхнэртээ аяга шөл өгөх гээд эмнэлэгийн чиглэлд явдаг автобусанд суусан ч замдаа кондукторт нь чирэгдээд хүчээр хөөгдсөн иргэн “энэ асуудлыг анхаараач, надаас өөр хөгшин хүнийг ч хайрлахгүй чирээд буулгачихаж магадгүй болжээ” хэмээн аймгийн Засаг даргадаа хандсан. Иргэн нь уулзалтын үеэр аймгийн удирдлагадаа хандахгүй бол өөр хаана, хэнд хүсэлтээ гаргах вэ. “Энэ иргэний гомдлын дагуу асуудлыг судалж арга хэмжээ ав. Маргааш өглөө юу хийснээ мэдэгд” гэдэг үүргийг зохих албаныханд өгсөн удаатай. Үйлчлүүлэгчээ хөөж, чирч буулгасан тэр кондуктор ажлаасаа халагдсан тухай “ББ-ОД” ХХК-ийн удирдлага албан бичиг ирүүлсэн байдаг. Энэ бүхнээс харвал аймгийн Засаг дарга “Тойрон хүрээлэгчид”-тэй биш Эрдэнэт хотын оршин суугчидтай бүр цаашилбал аймгийнхаа иргэдтэй л уулзсан юм биш үү. Энэ жилийн уулзалт өмнөхүүдээс ихээхэн онцлогтой байсан. Засаг дарга энэ удаад эмч, багш нар, төрийн албан хаагчид, Хот тохижуулах газар, “Эрдэнэт- Булганы цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн ажилчидтай уулзсан. Тулгамдсан асуудлыг нь шийдэж л байсан. Хот тохижуулах газрын ажилтан “Та ч их ажилтай юм, би ч их ажилтай юм. Та ирээд уулзаж байна. Би орон гэргүй хүн. Гэр олгож өгөөч” хэмээн хүсэлтээ гаргасан. Д.Батлутын зүгээс тэрхүү иргэнд гэр олгох шийдвэр гаргаад зогсохгүй Хот тохижуулах газрын ажилчдын цалинг нэмэгдүүлэхээр болсон. Өнгөрсөн оны сүүлчээр Засгийн газраас төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгосон. Тэгвэл энэ мөнгө “шар хантаазтангуудад” олдоогүй. Тиймээс Засаг дарга тэдний цалинг нэмэгдүүлэхээр шийдсэн болов уу. Эмч нартай хийсэн уулзалт сүүлдээ ихээхэн сонирхолтой болсон. БОЭТ-ийн бараг  бүх тасгийн эмч нар “Манай тасаг 1983 онд ашиглалтад орсон цагаас хойш хөрөнгө оруулалт хийгдээгүй. Манайд тийм ч аппарат, ийм ч тоног төхөөрөмж хэрэгтэй байна. Мөнгийг нь шийдэж өгөөч” гэж гуйсан. Өрхийн эмч нар “Айл өрхөөрөө  явах гэсэн юм. Бензиний мөнгө өгөөч. Манай өрхийн эмнэлэг машингүй. Бидэнд машин өгөөч” гэж гуйж байсан. Засаг дарга тэдний хүсэлтийг хангаж “Одоо хоёр машин ирнэ. Нэгийг нь танайд олгоё. Засаг даргын нөөц хөрөнгөнөөс танайд тоног төхөөрөмж авч өгнө” гэж байсан. Эмч нартай хийсэн уулзалтад оролцсон хэвлэлийнхэн “Өрхийн эмч нар дуудлагад явган явахаа больжээ. Өрхийн эмнэлэг бүгд машинтай болж байна. БОЭТ орчин үеийн ямар ч техник, тоног төхөөрөмжгүй болж. Засаг дарга гэдэг хүслийг биелүүлэгч шидэт хүн байдаг юм байна” гэж өөр зуураа шивнэж  суусан. Энэ бүхнээс харвал энэ удаагийн иргэдтэй хийсэн Засаг даргын уулзалт “Тойрон хүрээлэгчид”-тэй биш иргэдтэй, эмч, багш нар, төрийн албан хаагчид гэлтгүй Хот тохижуулахныхантай ч уулзсан. “Худал үгийг мянга давтахаар үнэн болдог” гэдэг ч үнэн хэрэгтээ иргэдтэй хийх уулзалтад “Тойрон хүрээлэгчид” биш АН-ын, МАХН-ын гишүүний батлахтай иргэд  олон  ирсэн нь үнэнд илүүтэй нийцнэ. Уулзалтад ирсэн иргэдийг “тойрон хүрээлэгчид” хэмээн нэр, цол өгч цагааныг харлуулах гэж оролдох нь энэ өвлийн улс төр яавч биш. Харин ч иргэдээрээ өөрийгөө хүрээлүүлж чадаж байгаа Д.Батлутын тэрхүү арга мэхнээс “улстөрчид” суралцвал хожим “жижиг чулуугаар том чулууг хөдөлгөхөд” нэмэр болох бус уу.  [sgmb id="1"]
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1-А хорооллын  РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА