ПҮРЭВ
2025.08.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.Ганцогт дарга аа, оношлуурын 10 сая төгрөгийг хэн идчихэв ээ
С.Ганцогт дарга аа, оношлуурын 10 сая төгрөгийг хэн идчихэв ээ
            Баян-Өндөр сумын ИТХ-ын хуралдаан өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 20-нд хуралдсан. Энэ хуралдаан дээр Засаг дарга С.Ганцогт “Та нарын идэж байгаа мах антибиотекийн үлдэгдэлтэй шүү”гэж эрдэнэтчүүдийг айлгаж, заналхийлсэн удаатай. Өөрөөр хэлбэл, аймгийн хэмжээнд зах, худалдааны төвүүдээр зарагдаж байгаа мах өвчтэй, хүнсэнд хэрэглэж болохгүй ч та нар идэж байгаа шүү гэж С.Ганцогт дарга албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл энэ үгнийх нь төлөө түүнийг  сумын Засаг даргаас нь огцруулах хангалттай шалтгаан байна. 2017 оны Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар”Антибиотикийн үлдэгдэл тодорхойлох оношлуур худалдан авах”-ад зориулж 10 сая төгрөг төсөвлөсөн байна. Энэхүү 10 сая төгрөгөөр Баян-Өндөр сум зах дээр худалдаалагдаж буй маханд шинжилгээ хийх антибиотекийн оношлуур худалдан авах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл энэ ажил хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, антибиотекийн оношлуур худалдан авах 10 сая төгрөг салхинд хийссэн мэт алга болжээ. Баян-Өндөр сумын ЗДТГ-ын Худалдан авах ажиллагаанаас 2017 оны зургаадугаар сарын 14-нд Шууд худалдан авалтаар “Дэлгэрэх баян даш” ХХК-д 10 сая төгрөг олгож “антибиотекийн үлдэгдэл тодорхойлох оношлуур” нийлүүлэх гэрээг байгуулжээ. Гэрээний дагуу “Дэлгэрэх баян даш” ХХК 2017 оны долоодугаар сарын 4-ний дотор “Антибиотекийн үлдэгдэл тодорхойлох оношлуур”-ыг нийлүүлэх үүрэг хүлээсэн ч 2018 оны нэгдүгээр сарын 8-ны байдлаар өнөөх оношлуур нийлүүлэгдээгүй ажээ. Зарим нэг албан бус мэдээллээс харвал  “Антибиотекийн үлдэгдэл тодорхойлох оношлуур” худалдан авах тендэрт “Дэлгэрэх баян даш” ХХК оролцоогүй, хувь хүн Засаг дарга С.Ганцогттой хуйвалдан тендэрийн болон бусад хууль тогтоомж зөрчин гэрээ байгуулсан нэрээр 10 сая төгрөг аваад алга болсон бололтой. Үүний уршгаар өнөөдөр Эрдэнэтэд худалдаалагдаж байгаа малын мах вакцины үлдэгдэлтэй, эмийн хортой гэдгийг тодорхойлж чадахгүй  өдий хүрчээ. Ялангуяа антибиотекийн үлдэгдэл тодорхойлох оношлуур иргэдийн идэшний үеэр маш их хэрэг болдог гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Өөрөөр хэлбэл, иргэд идшэндээ тарган мах, өөхтэй мах голдуу хайж хэрэглэдэг. Гэтэл тэр мах нь антибиотекийн үлдэгдэлтэй байх магадлал өндөр аж. Махны ченжүүд ч гэлтгүй малчид ямар ч хяналтгүйгээр дур зоргоороо малдаа тарга хүчний вакцин тарьдаг. Нэгэнт вакцин тариулсан малын махыг дор хаяж нэг сараас 45 хоногийн хугацаанд хүнсэнд нийлүүлж болохгүй заалттай. Энэ бүхнийг зохицуулах, хянаж шалгах антибиотекийн үлдэгдэл тодорхойлох оношлуур манай аймагт байхгүй учраас бидний хүнсэндээ хэрэглэж байгаа мах эрүүл ахуйн баталгаатай эсэх нь эргэлзээ төрүүлж байна. 2018 оны Баян-Өндөрийн Сум хөгжүүлэх сангийн санд антибиотекийн үлдэгдэл тодруулах оношлуур худалдан авахад зориулж дахиад 20 сая төгрөг тусган баталсан. Энэхүү 20 сая төгрөг дарга, даамлуудын халаасанд орох уу, иргэдийн төлөө зарцуулагдах уу гэдэг нь ч эргэлзээ төрүүлж байна. С.Ганцогт даргаас  болж өнөөдөр эрдэнэтчүүдийн хэрэглэж байгаа мах баталгаатай эсэхийг баталж чадахгүй,  иргэдийн хүнсний хэрэглээнд аюул учирч байгаад хяналт тавьдаг газар гэж байна уу.    [sgmb id="1"]    
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1-А хорооллын  РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА