НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ам цагаан цаасаар аймгийн даргаа хуурсаар суух уу
Ам цагаан цаасаар аймгийн даргаа хуурсаар суух уу
Аймгийн Засаг даргын шуурхай дээр Д.Батлут дарга болон түүний орлогчид цаг үеийн шинжтэй олон үүрэг даалгавар өгдөг. Дараа долоо хоногийн шуурхай дээр өмнөх өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийнхэн мэдээлэл хийдэг. Өөрөөр хэлбэл, үүрэг даалгавар авсан байгууллагын дарга нар биелэлтээ дээрх хэлтэст бичгээр ирүүлнэ. Түүнийг нь тус газрын дарга М.Жанболат болон мэргэжилтнүүд аймгийн Засаг даргын шуурхай дээр танилцуулдаг хэлбэрээр өнөөдрийг хүртэл явж ирсэн. Эндээс харвал аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар хэрхэн биелэгдсэн тухай сонсгол мэдээлэл нь нөгөө талаасаа байгууллагын дарга нарт зориулагдсан нэг үзэгдэлт инээдмийн жүжгийн хэмжээнд хүрчээ. [sgmb id="1"] Сүүлийн үед аймгийн ЗДТГ-ын албан ёсны цахим хуудас “Erdenet.mn” сайтын “Шуурхайн үүрэг даалгавар” буланд үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл оруулахаа больсоноос харагдана. Хамгийн сүүлд 2017 оны арваннэгдүгээр сарын 20-нд аймгийн Засаг даргаас “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжоор нийт төрийн байгууллагуудад сургалт зохион байгуулах” тухай үүрэг даалгаврыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт өгчээ. Тус газраас үүрэг даалгаврын биелэлтээ ирүүлсэнийг тус сайт дээр оруулсан байна. Түүнээс хойш буюу бараг сар гаруйн хугацаанд аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлт гэдэг “тайлан” манай аймагт гарсангүй. Ном журмынхаа дагуу өгөгдсөн үүрэг даалгаврыг биелэлтийнх нь хамт аймгийн ЗДТГ-ын вэб сайт дээр байршуулах ёстой баймаар. Эндээс дурын иргэн мэдээлэл авах, судлах боломжоор хангагдах учиртай. Гэтэл сүүлийн сар гаруй хугацаанд Д.Батлут дарга хоёр орлогчийнхоо хамт 40-50 үүрэг даалгавар өгсөн атал биелэлт нь ард түмэнд ил болсонгүй. Хамгийн сүүлд 2017 оны отгон шуурхай дээр аймгийн Засаг даргаас Боловсрол, соёл, урлагийн газар болон аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст “Боловсролын салбарын хэмжээнд нягтлан бодогч, сантехникчийн асуудлыг өгөгдсөн үүргийн дагуу ажиллуулах асуудлыг танилцуулах” үүрэг өгсөн. Хэвлэлийнхэн ч шинэ оны эхний өдрөөс сантехникч, нягтлан бодогч мэргэжилтэй хэдэн хүн тогтмол ажлын байртай болох нь ээ хэмээн мэдээллийг уншигчиддаа дамжуулсан. Энэ долоо хоногийн гурав дахь өдөр болсон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр энэхүү үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан. “Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу гурван нягтлан, зургаан сантехникч жижүүр ажиллах боломжтой боллоо” хэмээн уншаад л өнгөрсөн. Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ж.Бат-Амгалан үүрэг даалгаврыг биелүүлсэн тухайгаа ийм л тайлан илгээжээ. Бараг 10 шахам хүн мэргэжлээрээ ажиллах боломж, нөхцөл бүрдсэн байхад түүнийг нь тайлагнаж байгаа хэлбэр нь нүднээс далд, хэн нэгнээс нууж энэ үүрэг даалгаврыг биелүүлсэн юм уу гэж асуухад хүргэмээр. Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ж.Бат-Амгалан өөрийн ах дүү, хамаатан садан ойр тойрныхоо нягтлан бодогч, сантехникч нарыг ажилд авчихаад дэлгэрэнгүй тайлагнахаас бултаад байна уу. Аль эсвэл МАН-ын гишүүнчлэлтэй гурван нягтлан, зургаан сантехникч шинэ оны эхнээс шинээр ажилд орсон учраас олонд ил болгохоос цааргалаад байна уу. Нэг ч гэсэн хүн ажилтай, орлоготой болгохын төлөө аймгийн удирдлагууд ажиллаж байгаа. Тэгвэл ажилтай болсон нягтлан бодогч, сантехникчдийнхээ талаарх мэдээллийг ил болго л доо. Алийн болгон ам цагаан цаасаар аймгийн Засаг даргаа хуурсаар явах юм бэ. Аймгийн Засаг даргыг “ам мэхээр” хуурч болох ч ард түмнийг харин мэхэлж чадахгүй л болов уу.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ