НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Орхон аймагт зуд нүүрлэснийг мэргэжлийн байгууллагаас тогтоожээ
Орхон аймагт зуд нүүрлэснийг мэргэжлийн байгууллагаас тогтоожээ
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг боловсруулан гаргадаг аж. Өөрөөр хэлбэл, дээрх газраас арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар Зудын эрсдэлийн мэдээг гаргасан байна. .Арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна. Түүн дотроос Завханы Сонгино, Өвөрхангайн Бүрд, Булганы Могод, Гурванбулаг, Бугат, Бүрэгхангай, Дашинчилэн, Орхон, Хангал, Хишиг-Өндөр, Баяннуур, Рашаант, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант суманд, Төвийн Лүн, Баян-Өнжүүлд 0,12-0,36 г/см3 нягтаршилттай, 21-45 см-ийн зузаан цастай байгааг тогтоожээ . 2017 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 40 гаруй хувьд их (18% нэн их, 24% их), 20 гаруй хувьд (23%) нь дунд зэрэг эрсдэлтэй гарлаа. Үүнээс Увсын зүүн тал, Завханы баруун хагас, Баянхонгорын зүүн хойд хэсэг, Архангай, Өвөрхангайн залгаа нутаг, Булганы өмнөд хагас, Орхон аймаг бүхэлдээ, Төв аймгийн баруун хагас болон зүүн өмнөд хэсэг, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатарын баруун болон зүүн хэсгээр хамгийн их эрсдэлтэй гарлаа хэмээжээ. [sgmb id="1"] Зудын нөхцөл байдал үүсээд байгаа дээрх аймаг, сумдыг эхний ээлжинд анхаарах, цаашид авах арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулах, олон улсын болон хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг татан оруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатай байна хэмээн мэргэжлийн байгууллагынхан зөвлөсөн байна. Гэтэл манай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар гэх мэт мэргэжлийн байгууллагаас зуд болоогүй, өвөлжтлт хүнд, хүндхэн байна гэдэг мэдээллийг иргэдэд өгч байгаа нь бодит байдалд нийцэхгүй ажээ. Ямар ч байсан аймгийн Засаг даргын шийдвэрээр пүрэв гарагт аймгийн Онцгой комисс хуралдахаар боллоо.  
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ