НЯМ
2025.06.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
А.Түвшинжаргал: Цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд залуусын хороолол байгуулна
А.Түвшинжаргал: Цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд залуусын хороолол байгуулна
[sgmb id="1"] Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан дээр Засаг дарга Д.Батлут ирэх 2018 оны хавраас БНСУ-ын Шихэн хотын хөрөнгө оруулалтаар залуу гэр бүлийг дэмжсэн, зорилтот бүлэгт зориулсан орон сууцны хороолол байгуулах тухай мэдээлсэн. Бид энэ талаарх мэдээллийг өмнө нь хүргэж байсан билээ. Манай сайтын уншигчдын зүгээс Шихэн хотын хөрөнгө оруулалтаар баригдах залууст зориулсан хорооллын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг албаны хүнээс тодруулж өгөхийг хүссэн юм. Үүний дагуу аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаас Шихэн хотын хөрөнгө оруулалтаар баригдах залуусын орон сууцны талаар тодрууллаа. -Шихэн хотын хөрөнгө оруулалтаар Эрдэнэт хотод залуу гэр бүлийг дэмжсэн, залууст зориулсан хороолол барихаар болсон тухай Засаг дарга Д.Батлут мэдээлэл хийсэн. Энэ хороолол хаана баригдах вэ. Шихэн хотын талтай хийж байгаа хэлэлцээр ямар шатандаа яваа талаар яриагаа эхлэх үү? -Монгол Улсын Засгийн газар, Орхон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу орон сууцжуулах бодлогыг зайлшгүй баримтлах шаардлага байгаа юм. Үүнийгээ ч аймгийн Засаг даргын хувьд Үндсэн чиглэл болон Үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Орон сууцжуулах ажилд оролцохоор олон орны хөрөнгө оруулагчид бидэнд хандсан. Аймгийн зүгээс тэдний хүсэлтийг Монгол Улсын хууль дүрмийн хүрээнд хэр нийцэж байгаа, тухайн хөрөнгө оруулагчийн хөрөнгийн баталгаа, эдийн засгийн чадвар зэргийг олон талаас нь судалсан. Мөн аймгийн зүгээс тавьж байгаа шалгуур үзүүлэлтийг хэр хангах чадвартай вэ гээд олон талаас нь хянасан. Бүр энэ чиглэлээр Ажлын хэсэг гарч саналаа ирүүлсэн газруудын төлөөлөлтэй уулзалт, ярилцлага хүртэл хийсэн. Зарим нэгтэй нь 2-3 удаа уулзаж, газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь уялдуулж ярилцсан. Манай хотын гуравдугаар микрт байдаг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд залуусын хорооллын газрын асуудлыг товлож шийдээд байгаа. Санал ирүүлсэн газруудаас судалж үзээд БНСУ-ын Шихэн хотынхныг сонгосон. Өнөөдрийн байдлаар газрын захирамж нь гараад байгаа. -Хөрөнгө оруулагчдын хувьд энэ хооронд ямар ажил бүтээж байгаа вэ? -Шихэн хотын нөхдүүд хамгийн сүүлчийн байдлаар зураг төслөө хийгээд дууссан байна. Тэдний гаргасан зураг төслөөр бол нэг орцондоо 16 айл бүхий дөрвөн давхар байр баригдана. Метр квадратын хувьд хамгийн дээд тал нь 60 м кв-аас илүү гарахгүй байхаар зураг нь гарсан. Аймаг, орон нутгийнхны хувьд дундаж орлоготой иргэдээ, залуус, залуу гэр бүлээ дэмжих бодлогын хүрээнд чиглэсэн учраас зураг төсөв нь ингэж гарсан. Өнгөрсөн жилийн мөн өдийд бид анхны яриа хэлэлцээгээ эхлүүлж байлаа. Тэр үед аймгийн Засаг даргын зүгээс Шихэн хотынхонд тавьсан санал бол байрны нэг метр квадратын үнэ 1 сая 100 мянган төгрөгнөөс илүү гаргахгүй байх санал, шаардлага тавьж байсан. Талууд ч энэ санал дээр харилцан ярилцаж ойлголцсон байгаа. Өнөөдөр та бүхэн ч мэдэж байгаа барилгын материалын үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс өссөн. Гэхдээ аймгийн Засаг даргын хувьд 1 сая 100 мянган төгрөг гэдэг байр суурин дээрээ хатуу зогсож байгаа. Ямар ч байсан манай аймгийн зүгээс гэрээ байгуулахдаа метр квадратын үнийг нь 1.1 сая төгрөг байлгахаар төлөвлөөд ажиллаж байна. -Барилгын ажил хэзээ эхлэх вэ? -Барилгын ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ. Аймгийн ЗДТГ нь захиалагчийнхаа хувьд хяналтаа тавина. Барилга барих бүхий л асуудалд оролцоод хяналтаа тавиад явна. Хотын захирагчийн ажлын алба, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрынхан зураг төсвийн дагуу явагдаж буй эсэхэд төрийн нэрийн өмнөөс хуулийн дагуу хүлээсэн үүргээрээ хяналт тавина. -Цэнгэлдэх хүрээлэн орчимд ганцхан залууст зориулсан барилга барихаар төлөвлөөгүй байх? -“Эрдэнэт” цэнгэлдэх хүрээлэн орчмын төлөвлөлтийг гаргах зорилгоор тодорхой хэмжээнд тендэр зарласан. Үүний дагуу Эрдэнэтийн компани Цэнгэлдэх хүрээлэн орчмын газрын төлөвлөлтийг хийж байгаа. Шихэн хотын хөрөнгөөр баригдах залууст зориулсан хороолол энэ төлөвлөлттэй уялдана. -Аймгийн зүгээс газрын асуудлыг нь шийдээд өгчээ. Бидний өмнөх туршлагаас харвал “Баян-Өндөр эко хороолол”, “Евро эко” хороолол гээд томоохон бүтээн байгуулалт хийгдлээ. Энэ бүхэнд нэг талаас барилга барьж иргэдийг орон сууцжуулж байгаа нь сайн талтай. Нөгөөтэйгүүр тэр хорооллын нийгмийн асуудал болох цэцэрлэг, сургууль нь орхигддог. Зарим иргэдийн хувьд шинэ байранд орсноосоо эс юм болдог нь нууц биш. Дээрх хоёр газарт сургууль бүү хэл цэцэрлэг ч баригдаагүй. Шихэн хотынхон орон сууцны хороолол барихдаа нийгмийн асуудлыг нь хэрхэн шийдэх вэ? -Цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчмын төлөвлөлт дотор сургууль, цэцэрлэг нь багтаж байгаа. Төлөвлөлтөөр бол тэнд 2000 орчим айл өрх бүхий орон сууцны хороолол үүсэхээр тооцсон. Энэ хүрээндээ цэцэрлэг, сургуулиар тогтохгүй нийгмийн салбарын объектын зургийг ч багтааж байна. Өнөөдрийн байдлаар Шихэн хотынхонтой нийгмийн хариуцлагын хүрээнд цэцэрлэг байх ёстой гэсэн асуудлыг ярьж байна. “Баян-Өндөр эко хороолол”, “Их хаадын цуваа” компанийн хувьд эхнээсээ буруу явсан. Тухайлбал, Монгол Улсын стандартад байхгүй 680 хүүхдийн цэцэрлэг байгуулахаар оруулж ирсэн. Чехийн хөрөнгө оруулагчид “Их хаадын цуваа”-гийнхан гэрээний үүргээ маш их зөрчиж байгаа. Аймгаас С.Батжаргал орлогчоор ахлуулсан Ажлын хэсэг гарч дээрх нэр бүхий хоёр хороолол дээр ажиллаж байна. Бидний хувьд энэ компанитай нэлээн хатуухан ярихгүй бол сул газар дээр маань баахан барилга барьж түүнийгээ зах зээлд зарж орлого олохоос өөр ажил хийхгүй байгаа. Барилгынхаа дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг нь улсын хөрөнгөөр шийдүүлсэн атлаа нийгмийн хариуцлага ярихлаар хүлээж авдаггүй. Ерөөсөө барилга барьж зардаг ашгийн төлөө газар болсон. Энэ асуудал дээр бид онцгой анхаарч цаашид найр тавиад байхгүйгээр хуулийн хүрээнд асуудлыг шийднэ. “Баян-Өндөр эко” хорооллын хувьд та санаж байгаа байх, аймгийн ИТХ дээр төлөвлөлтийг нь батлахдаа хороолол дотор 140 хүүхдийн цэцэрлэг барихаар оруулсан. Хорооллын дотор цэцэрлэгтэй макет үзүүлээд байсан. Өнөөдөр бодит байдал дээр “Монгол дайван” компанийнхан цэцэрлэг барих нь бүү хэл барьж буй хорооллынхоо санхүүжилтийг хийх чадваргүй болсон. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээс барилгын бүх сууриудыг Төрийн банкинд 2-3 тэрбум төгрөгийн барьцаанд тавьсан байгаа. Эндээс харвал барилгын суурь энэ тэр бүү хэл уг хороолол “Монгол дайван” компанийн өмч хөрөнгө эсэх нь ч эргэлзээтэй болсон. Энэ хороолол дээр аймгийн ЗДТГ-аас Ажлын хэсэг гарч судалж байна. -Ажлын хэсгийн дүгнэлт гарах цаг хугацаа нь болсон хэдий ч энэ талаар нийтэд мэдээлээгүй. Ажлын хэсэг шалгаж, ярьж байгаа гэхээс өөр тодорхой мэдээлэл хийхгүй л байна? -Ажлын хэсгийн ажил удаашралтай байгааг хүлээн зөвшөөрнө. Аймгийн Засаг даргаас Ажлын хэсгүүдийг дүгнэлтээ танилцуулахыг үүрэг болгосон Тун удахгүй дүгнэлтээ гаргана. Нөгөө талаасаа цаг үе, нийгэм маань биднээс ажлаа түргэвчлэхийг шаардаж байна. Ямар ч байсан ойрын хугацаанд Монгол Улсын хууль дүрмэнд нийцүүлээд шийдвэрээ гаргаад төр төмөр нүүрээ харуулах бол харуулаад, дэмжихээр бол дэмсэн шиг дэмжих цаг болсон. Цаг өнгөрөх тусам хүлээлт үүсгэсэн балгас болсон хороолол л байна. -Ямар ч сайхан нэртэй хороолол барьсан төрөөс, аймаг орон нутгаас дэд бүтцэд нь зориулж нэлээн хэдэн тэрбум төгрөг гаргадаг. Тэр их хэмжээний мөнгө бол татвар төлөгчдийн халааснаас гардаг. Эхлээд 200 айл бүхий хороолол байна гэснээ өнөөдөр 167 байшин бүхий хороололд аймаг орон нутгаас 3-4 тэрбум төгрөгийн зардал гаргасан, зөвхөн дэд бүтцэд нь зориулж. Уг нь энэ 4 тэрбумаар нэг сургууль, 2-3 цэцэрлэг барьсан бол дээр. Шихэн хотын хөрөнгө оруулалтаар босох хороололд бас л дэд бүтцэд нь зориулж тэрбум тэрбумаар нь хөрөнгө гаргах уу, аймгийн зүгээс? -Инженерийн шугам, сүлжээгүй газарт шууд барилга барина гэхэд үнэхээр хэцүү. Орон нутгийн зүгээс залуусын хороолол барих тэр газарт инженерийн шугам сүлжээг нь татаж өгнө. Аймаг, орон нутгийн зүгээс энэ ажилд үүрэг хүлээж оролцох зайлшгүй шаардлага байгаа. Цэнгэлдэх хүрээлэн орчимд цэвэр, бохир усны шугамаа яаж оруулах вэ гэдгээ судалж байгаа, ажлын бэлтгэл хангагдаж байна. Төрийн зүгээс тодорхой чиглэлд үүрэг хүлээж оролцохгүй бол иргэддээ амлаад байсан нэг метр квадратын үнэ болох 1.1 сая төгрөг чинь нэмэгдэх гээд байгаа. Цэнгэлдэх хүрээлэн орчмын газар дэд бүтцэд хамрагдахад хүндрэл багатай байх болов уу. Тэгээд ч Шихэн хотын хөрөнгө оруулалтаар хийгдэх энэ ажил маань олон улсын гэрээ, контрактын дагуу явах учраас бүх зүйлийг нарийн төлөвлөсөн. Хөрөнгө оруулагч тал байшин бариад орхих биш ашиглалтад орсоны дараа юуг нь хариуцах вэ, орон нутаг ямар үүрэг хүлээх вэ гэдгийг гэрээн дээр нарийн тусгаж байгаа.
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил