НЯМ
2025.06.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
П.Пүрэвлхагва: Бага ангийн багшийг сэлгэн ажиллуулахад тийм их хөрөнгө шаардахгүй
П.Пүрэвлхагва: Бага ангийн багшийг сэлгэн ажиллуулахад тийм их хөрөнгө шаардахгүй
[sgmb id="1"] Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн болон ИТХ-ын хуралдаан дээр цаг үеийн шинжтэй гэхээс илүүтэй өнөөдөр тулгараад байгаа нэгдүгээр ангийн анги дүүргэлтийн талаар хөндөгдөж, төлөөлөгчдийн хувьд анхаарлаа хандуулж эхэлсэн. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Манай аймгийн хувьд нэгдүгээр ангийн анги дүүргэлтийн асуудлыг шийдэх боломж байгаа. Сайн багшийг гэр хорооллын захын сургуулиудад сэлгэн ажилуулах талаар судлах цаг болсон” хэмээн санал гаргаж байсан билээ. Бид энэ удаад П.Пүрэвлхагва даргаас түүний гаргасан саналынх нь талаар ярилцлаа. -Төвийн сургуулиудын нэгдүгээр ангийн анги дүүргэлт 48-53-д хүрч байгаа, бодит байдал дээр. Саяхан болж өнгөрсөн Тэргүүлэгчдийн хурал дээр таны хувьд “Бага ангийн сайн багш нарыг сэлгэн ажилуулах боломж байгаа” хэмээн мэдэгдсэн. Мэргэжлийн байгууллагуудын хувьд боломжгүй, хөрөнгө мөнгөний хувьд хүндрэлтэй гэдэг хариулт өгдөг. Таны хувьд ямар боломжийг олж харсан бэ? -Би 2016 оны наймдугаар сарын эцсээр болдог багш нарын Бага хурлын үеэр 450 гаруй багш нарын өмнө аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад үүрэг өгсөн юм. Тухайн үед ч тэр, өнөөдөр ч ялгаагүй бага ангийн анги дүүргэлт, тэр дундаа нэгдүгээр ангийн анги дүүргэлт үнэхээр их байгаа. Сайн багшийг дагуулж хүүхдээ өгөх гэсэн эцэг, эхийн эрэлт их байдаг. Хүүхдийнхээ төлөө явж байгаа эцэг, эхчүүдийг буруутгах арга байхгүй. Тиймээс төрийн зүгээс үүн дээр гарц, гаргалгаа хийх ёстой. Өнөөдөр төрийн сургуульд ажиллаж байгаа тэр сайн багш гэрээгээр ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Тиймээс гэрээгээр ажиллаж байгаа тэр сайн багшийг сэлгэн ажилуулж болно. Үүнийг аймгийн хэмжээнд бодлогоор хийх ёстой. Энэ бодлогыг төвийн сургуульд ажиллаж байгаа тэр сайн багш ч дэмжих ёстой. Дэмжих ч байх гэж боддог. Ийм гарц байна, үүнийг судалж бодлогоор хэрэгжүүлбэл яасан юм бэ гэж аймгийн БСУГ-ын удирдлагад нь тухайн үед үүрэг өгч байсан юм. Түүнээс биш гэнэтхэн тэргүүлэгчдийн хуралдаан дээр гараад ирсэн шинэ санал биш л дээ. Энэ мэтээр бодлогын чанартай өөрчлөлт хийхгүй бол 14 дүгээр сургууль, 1, 4, 5, 8 гэсэн хотын төвийн сургуулийн нэгдүгээр ангийн анги дүүргэлт нэг анги дахь хүүхдийн тоо 50 хүрч байгаа. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрог дээрээ ажилласан, би ч явсан. Бодит нөхцөл байдал дээр манай аймгийн боломжийг мэдэхгүй хүний хувьд хүүхдийн тоо их байгаа учраас бараг л гурван ээлжинд орох хэмжээнд хүрсэн мэт ойлголт авахаар болж. Энэ мэт байдлаас үүдээд сая болсон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал дээр би БСУГ-ын даргаас хоёр жилийн өмнө миний өгсөн үүрэг даалгаврын дагуу ажил хийж үзсэн үү гэж асууж, тодруулсан. -Ж.Бат-Амгалан даргын хувьд “Хийж үзээгүй” гэж хэлж байсан. Аймгийн хэмжээнд Боловсролын талаарх баримтлах бодлогыг нь зангиддаг агентлагийн хувьд БСУГ юу ч хийгээгүй гэдгээ хэлсэн. Шалтгааныг нь хөрөнгө мөнгөтэй холбож тайлбарласан л даа? -Ж.Бат-Амгалан даргын хувьд миний гаргасан саналын талаар тодорхой ажил хийгээгүй гэсэн. Шалтгаанаа урамшууллын мөнгө байхгүй гэж тайлбарласан. Тэр бол худлаа. Боловсрол, соёлын багц маань аймгийн хэмжээн дэх тусгай шилжүүлгийн багцнаас хамгийн өндөр үнийн дүнтэй нь. Дээрээс нь бид багш нарынхаа нийгмийн асуудал, бусад зүйлийг нь шийдэхийн тулд орон нутгийн хөрөнгөөр “Багш” дэд хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. Сая шинэ Засгийн газраас урамшууллын мөнгөний асуудлыг шийдсэн. Үүнийг жинхэнэ утгаар нь ажлын үр дүнгээр олгох ёстой. -Тусгай шилжүүлгийн багц дотроо шийдэх гарц бий гэж та ярьж байсан. Аймгийн төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудлыг таны хувьд арай илүү тайлбарлана. Өөрөөр хэлбэл, та арай илүү гадарлана. Үүнийг жаахан тодруулж өгнө үү? -Мэргэжлийн хүний хувьд тусгай шилжүүлгийн багц дотор нь шийдэх гарц байгааг харж байна. Би чинь бас төсөв, санхүүгийн асуудлыг арай илүү гадарлана. Энэ талаас нь харвал тусгай шилжүүлгийн багц дотор нь шийдэх гарц, гаргалгаа бий гэдгийг хэлээд байгаа юм. Энэ бүхэн ганц нэгдүгээр ангийн анги дүүргэлт гэдэг сэдвээр хязгаарлагдахгүй. Бага ангид нь тухайн хүүхдийн суурийг зөв тавих гэдэг зүйл хамгийн гол нь. Цагаан толгойн 35 үсгээ таньж, мэдэх уншиж сурахаас эхлээд 4 аргын тоо бодох тэрхүү суурь мэдлэг нэгдүгээр ангийн бүх хүүхдэд тэгш, хүртээмжтэй олгогдох ёстой. Энэ талаас нь бид харж бодлогын чанартай ажил хийх ёстой. -Өнөөдөр бодит байдал дээр манай аймагт төвийн хэдэн сургуулийн нэгдүгээр анги авч байгаа цөөн хэдэн багшийг шүтсэн сургалт, түүнийг тойрсон амьдрал өрнөж байна. Чимгээ гэдэг нэг сайн багш байна гэвэл хаа байгаа Говилоос, Эрдэнэ багаас, Даваат багаас хүүхдээ хөтлөөд ирдэг. Гэтэл бодит байдал дээр манай аймгийн хувьд бусдаас давуу боломжууд бий. Энэ жил 640 хүүхдийн багтаамжтай усан бассейнтэй сургууль ашиглалтад орсон. Хөдөө, орон нутагт усан бассейнтэй сургууль Эрдэнэтээс өөр газарт байхгүй. Тэр сургууль өнөөдөр ганцхан ээлжээр хичээллэдэг. Нэгдүгээр ангийн анги дүүргэлт бага. Аймаг, орон нутгаас хөрөнгө мөнгө гаргаж ийм сургууль байгуулах хэрэг байгаа ч юм уу гэж бодоход хүргэж байна? -Бага боловсролд хүүхдийг сурах арга барилд сургах, тооны дөрвөн үйлдлийг эхнээс нь зөв сургахын тулд эцэг эх анхаардаг. Эндээс нэгдүгээр ангийн анги дүүргэлт төвийн сургуулиудад асуудал үүсгэж байгаа. Ийм нөхцөлд тэр сайн багшийг нь захын сургуульд сэлгэн ажиллуулах тал дээр агентлаг нь төрийн нэрийн өмнөөс ажиллах ёстой. Тэр сайн багш гэр хорооллын хүүхдүүдийг сургахын зэрэгцээ захын сургуулийн бага ангийн залуу багш нарт мэргэжил, заах аргын туршлагаасаа зөвлөх ёстой. Өөрийн мэддэг чаддаг юу байгаа бүхнээ залуу үедээ өвлүүлэх учиртай байх. Бусад нь тэр багшаас суралцах учиртай. Энэ талаар аймгийн багш нарын “Гүүшүүд” холбоо болон “Анхдагч багш нарын холбоо”-ныхонд ч би санал тавьж байсан. Ямар нэгэн шагнал, урамшуулал гэхээсээ илүүтэй ахмад багш нар маань залуустаа чаддаг зүйлээрээ дэм болооч гэж. Ахмадууд маань ч дэмжсэн. Үүн дээр нэмээд хэлэхэд бидэнд нэг зүйл үнэхээр дутагддаг. Би, та, бид, Орхон аймгийн жирийн нэгэн иргэн ч “Би Эрдэнэтийн хүн” гээд цээжээ дэлддэг. Тэгвэл бид болоод хойч үеийнхэн Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо юугаар нь бахархах ёстой юм бэ. Хүүхэд багачуудад бахархал төрүүлэх тэр сайн сайхан зүйлийг яаж ойлгуулах вэ гэдэгт анхаарлаа хандуулбал ямар вэ гээд ахмадуудтайгаа ярьж үзсэн, санал солилцсон. Ахмад багш нар маань ч үүнийг сайхан хүлээж авсан. Нэг үгээр хэлбэл ахмад багш нарын дээрх ТББ-ууд төрийн нэрийн өмнөөс төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх тухай асуудал юм л даа. Түүнийхээ урамшууллыг авахдаа ч хийсэн ажилтай, хэлэх үгтэй нүүр бардам байх болов уу. Энэ санаа “Багш” дэд хөтөлбөр дээр байгаа. Бид ганцхан багшийг асар их мөнгөөр гадаад дотоодод сургах уу. Аль эсвэл тэр туршлагатай мундаг багш нараа авчраад багш нарт зориулсан сургалт явуулбал илүү үр дүнтэй байх уу гэдгийг бодолцох ёстой. Өөрөөр хэлбэл, дотоод нөөц бололцоогоо ашиглах тал дээр бидний хувьд боломж илүү бий. Тэр сайн багшийн тэргүүн туршлагыг нь бусдад нь тэр тусмаа залуу багш нарт өвлүүлж үлдээмээр байна. Нэг, хоёр жилийн дараа сайн багшийн тоо улам л нэмэгдэнэ. Тэр сайн багшийг дотор нь сэлгээд ажиллуулахад болохгүй юм байхгүй. Бид ямар хөдөө яв гээд байгаа биш. Тэр бүү хэл “Жаргалантын сургуульд очиж ажилла” гэж хэлээгүй. Манай багш нар ч үүнд нэг их дургүйцэхгүй байх. Гэр хорооллын захын сургууль дээр очиж ажилласан тэр сайн багшийн цалин, урамшууллын асуудалд хүндрэл гарахгүй. Дээрээс өгч байгаа төсөв хөрөнгө, аймаг орон нутгаас дэмжиж тусалж байгаа санхүүгийн асуудлыг нь ялихгүй зохицуулахад л болох хэрэг. Аймаг, орон нутгийн төсөвт ч асуудал үүсэхгүй. Гарц, гаргалгаа бүрэн бий. Нэг их мөнгө хөрөнгө орохгүй шийдэж болох асуудал учраас би БСУГ-ын даргад хоёр жилийн өмнө сайн багшийг сэлгэн ажиллуулах тухай санал тавьж байсан юм. Цаашдаа энэ асуудлыг шийдэх талаар ажиллах болно.
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил