МЯГМАР
2026.02.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Сүрьеэ өвчний өмнө гараа өргөөд “бууж өгчээ”
Сүрьеэ өвчний өмнө гараа өргөөд “бууж өгчээ”
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2018 онд эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх Үндсэн чиглэлийн тухай” асуудлыг хэлэлцсэн. Тэргүүлэгчдийн зүгээс өнөө жил эрүүл мэндийн салбарт хийсэн ажлуудын талаар холобгдох албаныхнаас тодруулж зарим асуултад хариулт авч байв. Энэ үеэр Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин “Манай аймаг сүрьеэ өвчний эрт илрүүлэлтийн дүнгээр бусад орон нутгаас доогуур байгаа. Улсын хэмжээнд Дархан-Уул, Сэлэнгэ аймаг сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх ажлаараа тэргүүлсэн. Уг нь манайхны хувьд дээрх хоёр аймагтай эн тэнцүү өрсөлдөх боломжтой ч бид эрт илрүүлэлтийн тал дээр муу ажиллаж байна. Улсын дунджаас ч доогуур хэмжээнд явна. Энэ талаар сая Яаман дээр болсон хурал, зөвлөгөөн дээр яригдсан” хэмээн мэдээллээ. М.Баттүвшин даргын мэдээллийг харвал 2018 оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед сүрьеэ өвчний танадалт, эрт илрүүлэлтийн ажилд мөнгө, хөрөнгө тусгуулах гээд байна уу аль эсвэл өөр зорилго агуулсан уу гэдэг нь сонирхол татаж байлаа. Захын нэг иргэн биеэ зовиурлавал өрхийн эмнэлэгтээ хандахад эмч сүрьеэгийн эхний тандалтыг хийх боломжтой. Сэжигтэй гэж үзсэн тохиолдолд дараагийн шатны эмнэлэгт илгээх учиртай гэж зарим нэг эмч нар ярьж байна. Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, танадалт судалгаа хийхэд нэг их мөнгө, хөрөнгө орж сүйд болоод байхгүй л болов уу. Манай аймгийн эрүүл мэндийн салбарын бодлогыг тодорхойлогч газрын даргын хийж буй тайлбараас харвал бид сүрьеэ өвчний өмнө хоёр гараа өргөөд бууж өгсөнтэй адил байдалд орсон бололтой. Сүрьеэ бол амьсгалын замаар халдварладаг өвчин. Хүүхэд гэлтгүй том хүн ч удаан хагацаанд буюу 10-аас дээш хоногоор үе үе хий ханиалгаж байгаа бол яаралтай эмчид хандах хэрэгтэй гэдгийг эмч нар зөвлөдөг. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс ч гэлтгүй дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын хувьд сүрьеэ өвчний эрт илрүүлэлтэд илүүтэй анхаардаг. Хүний бие организмд удаан хугацаагаар нуугдмал байдалтай оршдог сүрьеэгийн вирус өвчин болж даамжирвал үхэлд ч хүргэх боломжтой аж. Энэ сарын эхээр нийслэлийн нэгэн сургуулийн багш сүрьеэ өвчнөө бусдаас нууж явсаар ангийнхаа 20 гаруй шавь нартаа сүрьеэ халдаасан тохиолдол бүртгэгджээ. Тухайн багш “Сүрьеэ өвтэй гэвэл ажлаасаа халагдах учраас амьдралын эрхэнд түүнийгээ нуусан” хэмээн мэдүүлсэн байдаг. Тэгвэл ийм аюултай өвчнийг эрт илрүүлэх, тандан судалгаа хийх олон талт ажлаараа манай аймаг тун маруухан ажиллаж улмаар сүрьеэгийн өмнө гараа өргөөд бууж өгөх дээрээ тулаад байгаа бололтой. Уг нь аймаг, орон нутгийн зүгээс эрүүл мэндийн салбарынхныг дэмжих, эмч нарыг хөхиүлэх зорилготой “Эмч” дэд хөтөлбөр боловсруулах зэргээр багагүй хэмжээний хөрөнгө, мөнгө гаргаж байгаа ч мэргэжлийн байгууллага нь зарим нэг ажлаараа улсын хэмжээнд сүүл мушгиж байгааг юу гэж ойлгох вэ.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН