МЯГМАР
2026.02.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Нэг гэр бүлийн таван халуун амь сүйрлийн ирмэг дээр байна
Нэг гэр бүлийн таван халуун амь сүйрлийн ирмэг дээр байна
Аймгийн Засаг даргаас “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийг санаачилж улмаар аймгийн ИТХ-аар оруулж батлуулсан. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн хэмжээнд ажил эрхэлдэггүй өрх, гэр бүлийн судалгааг нэгбүрчлэн гаргаж тэдгээр айл өрхийн насанд хүрсэн нэг гишүүнийг нь ажилтай, орлоготой болгох зорилт тавьсан байдаг. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан, аймгийн ИТХ-аар орж батлагдсан “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж зарим нэг нь эрвийх дэрвийхээрээ гүйж байхад түүнийг нь уландаа гишгэдэг төрийн байгууллага ч байна. Даваа гарагийн 04.15 цагт аймгийн БОЭТ-д нэгэн эмэгтэй түргэнээр хүргэгдэн ирж улмаар сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг энэ эмэгтэй өмнө нь өвчний улмаас группэд байжээ. Гэтэл аймгийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтсээс түүнийг группэд байх шаардлагагүй гэж үзэн хассан байна. Гурван хүүхдийн сар бүрийн 20 мянган төгрөг, группын 200 гаруй мянган төгрөгнөөс өөр ямар ч орлогын эх үүсвэргүй болсон энэ айл төрийн хайр халамж, анхаарлаас нэг л өдөр хагацсан аж. Угийн хууч өвчтэй, ажил хийх боломжгүй эмэгтэй эм авах мөнгөгүй учраас өвчнөө тэсвэрлэн явсаар эцэст нь сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн ирсэн байна. Өнөөдөр болсон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр нэг гэр бүлийн таван халуун амь сүйрлийн ирмэг дээр ирээд байгаа талаар ярилцлаа. Аймгийн Засаг дарга Д.Батлут “Бид Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай дэд хөтөлбөр боловсруулан нэг ч гэсэн гэр бүлийг халуун дулаан уур амьсгалтай, ажилтай орлогтой байлгахын тулд ажиллаж байна. Гэтэл ЭМГ, НДХ-ийн хамтарсан хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн чадамжийг тодорхойлдог Группын үзлэгийнхэн энэ гэр бүлийн гишүүн, гурван хүүхдийн эхийг нь НДХ-ээс олгогддог группын мөнгөнөөс хасчээ. Би та нарт өмнө нь ч хэлж байсан. Байшингаасаа гараад, ширээний араас хөндийрөөд өөрсдөө явж иргэдийн амьдралтай танилц хэмээн шаарддаг байлаа. Энэ айл өнөөдөр ямар ч орлогоггүй, эм тариа авах мөнгө байхгүй гээд гэрийн эзэн нь нулимс дуслуулж сууна. Үнэхээр ЭМГ, НДХ-ийнхэн айл өрхөөр явж хүний амьдралтай танилцсан бол өнөөдөр ийм байдалд хүрэх үү. Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Бумарсор та өөрийн биеэр эмнэлэг дээр очоод ар гэрийнхэнтэй нь уулз. Ахуй амьдралыг нь судал. Ямар арга хэмжээ авмаар байгаа саналаа танилцуул. Төрийн тусын тулд хүн амьдардаггүй, хүний тусын тулд төр ажилладаг юм шүү хэмээн хатуухан санууллаа. Ямар ч байсан өвлийн тэсгим хүйтэн эхэлсэн энэ өдөр Эрдэнэтийн нэгэн гэр бүлийн таван халуун амь, гурван хүүхдийн өмнө төр, засаг төмөр нүүрээ харуулжээ. ЭМГ, НДХ-ийн хамтарсан хэнийг группэд оруулах вэ, хэнийг хасах вэ гэдэг эрхийг үзэгнийхээ үзүүрээр шийддэг комисс нэртэй хэдэн хүн өвчтөний картыг ганц нэг эргүүлж тойруулаад л асуудлыг шийддэг. Дээр нь энэ комиссын босгыг давахын тулд танил талгүй бол авралгүй хасагддаг. Хэн нэгнээр яриулсан бол комиссын хурлаар оролгүйгээр тамга даруулдаг явдал манай аймагт байдаг. Хэдэн жилийн өмнө хэвтрийн өвчтөнг “Өөрийг нь авчир” гэж шаардсан атлаа хэвтээгээрээ өргүүлэн ирэхэд нь үзэх ч үгүй хаалгаар шагайж хараад “Босч чаддаггүй юм байна” гээд группыг нь сунгаж байсан тухай шуугиж л байсан. Хэн нэгнээр дамжуулан комиссынхонд таван төгрөг атгуулаад группээ жилээр нь сунгуулчихаад таксинд давхиж яваа хүн ч та бидний дунд бий. Өвчтэй үгүйг нь 2-3 эмч тодорхойлдог, НДХ-ийн нэг байцаагч “Өвчтэй нь үнэн юм байна” гэж байцаагчийн тамгаа дардаг л ажилтай энэ комиссынхоны ажлыг өөр шатанд гаргахгүй бол төр, засгийн халамж зорилтот бүлэгтээ хүрэхгүй, өвчин зовлонтой нэг нь өвчний түүхээ бариад ч үнэнийг олж чадахгүй, группэд орж дийлэхгүй, эмнэлэгийн босго алхаж чадахгүй амь тавихад бэлэн болжээ, манай аймагт.[sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН