МЯГМАР
2026.02.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Монгол мөнгөний тогтолцоо” үзэсгэлэн нээгдлээ
“Монгол мөнгөний тогтолцоо” үзэсгэлэн нээгдлээ
[sgmb id="1"] Жил бүрийн арванхоёрдугаар сард санхүү, банкны ажилтнуудын өдрийг Монгол орон даяар тэмдэглэдэг. Энэ өдрийн хүрээнд аймгийн Музейн захиргаанаас “Монгол мөнгөний тогтолцоо” сэдэвт үзэсгэлэнг дэлгэжээ. Энэ удаагийн үзэсгэлэн ихээхэн онцлогтой аж. “Монгол мөнгөний тогтолцоо” үзэсгэлэнд Монгол улсын гавьяат эдийн засагч, нэрт банкир Ц.Далхаагийн хувийн цуглуулгыг дэлгэн тавьжээ. Цэл залуу 17-хон насандаа тухайн үеийн Монголбанкинд ажилтнаар орсон тэр цагаасаа эхлэн цуглуулсан түүний хувийн цуглуулга эдүгээ Монгол улсын банкны нэгэн үеийн түүхийн амьд гэрч төдийгүй судалгааны маш том судлагдахуун, үнэт өв болсон байна. Нас сүүдэр 80 хол гарсан ч түүний хувьд “Мөнгөн хадгаламж”, “Хуримтлал сан, өв хөрөнгө юм” зэрэг 40 шахам ном бүтээсэн нь өнөөгийн банк санхүүгийн ажилтнуудын төдийгүй жирийн иргэдийн ширээний ном болсон аж. Банкир Ц.Далхаа 1950-иад оны дунд “Банк санхүүгийн тэргүүний ажилтан” тэмдэгний эх загварыг өөрөө зохиож батлуулан өмнөд хөршид хийлгэн иржээ. Санхүү, банкныхны хувьд хамгийн том шагнал болсон энэ тэмдгийн эхнийхийг буюу №1 тэмдгээр Ю.Цэдэнбалыг шагнаж байжээ. Мөн тэрбээр 1957 онд Монголбанкнаас гаргасан 3, 5, 10, 20, 50 ,100-тын мөнгөн тэмдэгтийн эх загварыг зохион батлуулж улмаар Герман улсад хэвлүүлж байжээ. Түүний дараахан 1960-аад оны эхээр Монголбанкны түүхэнд анх удаа гэж болох зоосон мөнгөний эх загварыг бүтээн улмаар түүнийгээ БНХАУ-д хэвлүүлэн хэрэглээнд оруулахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан байна. “Хаан банк” ивээн тэтгэсэн Монгол улсын гавьяат эдийн засагч Ц.Далхаагийн цуглуулгын дээжээс бүрдсэн энэ удаагийн үзэсгэлэн дэлхийн анхны цаасан мөнгө болон Чингис хааны үеийн цаасан мөнгөний эх зураг бүхий үзмэрээс эхлээд 1920-иод оны дунд үеэр Монголбанкнаас гаргаж байсан үнэт цаас буюу олны нэрлэдгээр “облигац”-ны эх загварыг ч эндээс харж болох аж. “Монгол мөнгөний тогтолцоо” үзэсгэлэн энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх юм байна.  
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН