НЯМ
2025.06.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
П.Пүрэвлхагва: Сонгуулийн ерөнхий хороог Шүүхэд өгсөн
П.Пүрэвлхагва: Сонгуулийн ерөнхий хороог Шүүхэд өгсөн
             Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Пүрэвлхагва хэвлэлийнхэнд хандсан юм. Тэрбээр энэ удаад аймгийн ИТХ-ын сонгуультай холбоотой болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. П.Пүрэвлхагва дараахь мэдээллийг өгсөн юм. “Та бүхэн мэдэж байгаа. Орон нутгийн дахин сонгуулийн асуудал, 28 тойргийн асуудлаар Дээд шүүхийн шийдвэр гарсан. Зарим хүн өнөөдөр сонгууль болох нь гэж байхад нөгөө нэг хэсэг нь ирэх оны зургаадугаар сард болно хэмээн ярьж байна. Дээд шүүхийн шийдвэрийг бид аравдугаар сарын 2-нд хүлээж авсан. Энэ шийдвэрийг бид эсэргүүцэж өнөөдөр Дээд шүүхийн ерөнхий шүүгч Г.Зоригтод гомдлоо гаргалаа. Гомдолдоо, 28 тойрог бол бүхэлдээ 31 төлөөлөгчийн эрх ашиг хөндөгдөж байгааг дурьдаж нотолсон. Манай аймгийн ИТХ 33 төлөөлөгчтэй. Дээрх 31 төлөөлөгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа энэ цагт Иргэдийн хурлын чадамжийн асуудал бас яригдаж байна. ИТХ-ын төлөөлөгчдийн өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа энэ нөхцөлд шүүх биднийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй. Нэг намын дотоод асуудал гэж байснаа шийдвэр нь гарахдаа аймгийн ИТХ-ын 31 төлөөлөгчийн эрх ашгийг ноцтой хөндсөн. Тиймээс бид шүүхийн гаргасан хувь хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийн асуудал хөндөгдсөн гэж байгаа бол өнөөгийн аймгийн ИТХ-ын эрх зүйн чадамжтай холбоотой гэж үзэж байна. Сонгууль болоход дээрх нэр бүхий 28 хүн намын нэрийн дор сонгуульд нэр дэвшсэн. Энэ хүмүүс АН-ын дүрэм, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч үүнийхээ дагуу сонгуульд нэр дэвших шийдвэрээ гаргасан. Түүнээс биш 28 иргэний сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзэхгүй байна. Та бүхэн тэр үед юу болсныг сайн мэдэж байгаа. Аймгийн ИТХ-ын сонгуулийн 22 мандат 33 тойрогт АН-ын хувьд 66 хүний нэр дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, хоёр тусдаа 33 хүний нэрийг нэгийг нь хаалгаар, нөгөөг нь цонхоор өгсөн. Тухайн үеийн аймгийн Сонгуулийн хороо энэ асуудлаар зөвлөгөө авахаар Сонгуулийн Ерөнхий хороонд хандсан. Тэндээс АН-ын дарга, тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболдын Орхон аймгийн АН-ын дэд дарга С.Сувдаад олгосон Итгэмжлэлийг үндэслэж бүртгэ гэж зөвлөсөн. Иргэний тухай хууль болон бусад хуульд ч итгэмжлэл гэдэг зүйлийг илүүд үздэг. Ийм л юм болсон Түүнээс биш аймгийн Сонгуулийн хороон дээрх 28 хүний сонгох сонгогдох эрхийг хязгаарлаагүй. Мөн энэ үед 2016 оны аймгийн ИТХ-ын сонгуульд сонгох эрхээ эдэлж сонголтоо хийсэн сонгогчдын эрх ашиг хөндөгдөж байгааг хэлэх хэрэгтэй. Сонгууль тойрсон асуудлыг нэг мөр ойлголтод хүргэх хэрэгтэй. Сонгуулийн ерөнхий хорооноос дахин сонгууль явуулах шаардлагатай тойргийн судалгааг авсан. Судалгааны зорилго нь хөрөнгө мөнгөтэй холбоотой. Сонгуулийн зардал улсын төсөвт суулгадаг учраас тэр. Манай аймгийн хувьд таван тойргийн дахин сонгуулийн судалгаа явуулсан. Үүнд аймгийн хурлын дөрвөн төлөөлөгч, Жаргалант сумын хурлын нэг төлөөлөгч байгаа. Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Жаргалсайхан, Яамны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Даваадорж, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Баяржаргал, Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч н.Даланбаатар сумын ЗДТГ-ын даргаар томилогдсон. Хоёрдугаарт, миний мэдээлэл өгөх гэсэн зүйл бол цаг үеийн асуудалтай холбоотой. Бас энэ сонгуультай холбоотой юм шиг байна. “MBS” телевизээр удаа дараа намайг “Лофт”, “Азиа” зэрэг баарнуудын эзэн гэж мэдээлж байна. Өмнө нь сонгуулийн үеэр гарч байсан. Тухайн үед би хувь хүнтэй холбоотой гэж үзээд тоодоггүй байсан. Одоо бол өөр. Аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийн хуваарийг аймгийн ИТХ гаргадаг байгууллага биш. Цагийн хуваарь батлах нь аймгийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал. Засаг даргын шийдсэн асуудлыг Пүрэвлхагва гэдэг хүнтэй холбож тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Хэрвээ улс төр хийх гэж байгаа бол институци бүрийн эрх үүргийн хуваарилалтыг ялгаж, салган ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Зориудаар ч юм уу ташаа ойлголт төрүүлэх нь буруу. Энэ бол цэвэр улс төрийн зорилгоор хийсэн гэж харж байна. Сүүлдээ Пүрэвлхагвын нэр хүндэд халдаад зогсохгүй аймгийн ИТХ-ын нэр хүндэд халдаж байна. Би ХОМ өгдөг албан тушаалтан. Тэр маань нээлттэй, ил байдаг. Түүнд “Оюут” төв гэдэг байшингийн хоёр давар буюу хуучин ХААН банк байсан тэр хэсэг манай гэр бүлийн эзэмшлийнх. ХОМ-д байгаа. Түрээслүүлж байх үедээ татварын цэнхэр дэвтрээр бүртгүүлж татвараа төлдөг байлаа. Түүнээс дээрх нэр бүхий баар бол Пүрэвлхагвын өмч биш. Тиймээс би энэ мэдээлэлдээ залруулга хийхийг шаардсан. Мөн дээрх нэр бүхий байгууллага аж ахуйн нэгжийн удирдлагад хандаж та бүхний өмч хөрөнгөд миний нэр хамаатай бол салгаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Дээрх газрууд хэний нэр дээр, хэний эзэмшил, бүртгэлд байдгийг хуулийн байгууллагаар тогтоолгоно. Үнэн мөнийг нь зарлана. Дахин энэ мэдээлэл гарвал би иргэний хувьд хуулийн байгууллагад хандахаас өөр арга алга. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлчийн хардах эрхэнд халдах гээгүй. Үнэн байдал гэвэл энэ. Би хэвлэлийнхэн та бүхнээр дамжуулаад иргэддээ үнэн, зөв ойлголт өгч байна” гэсэн юм.   Нам дотроо учраа олоогүй байж сонгууль дахих тухай ярьж таарахгүй Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва хэвлэлд мэдээлэл өгсөний дараа доорх асуултад хариулт авсан юм. -Аймгийн Сонгуулийн хороо татан буугдсан, буугдаагүй гэсэн яриа гарч байна. Хамгийн сүүлд нэр бүхий 28 хүн Сонгуулийн ерөнхий хорооноос “Г.Батдэлгэр даргатай аймгийн Сонгуулийн хороо татан буугдаагүй” гэсэн бичиг авчирлаа. Нэг хувийг нь аймгийн ИТХ-д өглөө гэсэн. Үүнд тайлбар өгөөч? -Сонгуулийн Ерөнхий хорооноос аймгийн Сонгуулийн хороонд аравдугаар сарын 2-нд бичиг ирсэн. Хувийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд ирүүлсэн. “Шүүхийн үйл ажиллагааны процесс дууссан учраас Г.Батдэлгэр даргатай сонгуулийн хороог татан буулгасан болохыг мэдэгдье” гэж бичсэн байсан. СЕХ-ны нарийн бичгийн дарга н.Болдсайханы гарын үсэгтэй байсан. Дараа нь СЕХ-ны дарга н.Содномцэрэнгийн гарын үсэгтэй “Г.Батдэлгэр даргатай сонгуулийн хороо татан буугдаагүй болохыг мэдэгдье” гэсэн бичиг ирсэн. Бид энэ асуудлаар Сонгуулийн ерөнхий хороог Захригааны хэргийн шүүхэд өгсөн байгаа. Бид цагаан дээр хараар бичсэн хуулиа л барина. “Дахин болон нөхөн сонгууль болох тохиолдолд Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуультай давхцаагүй тохиолдолд тухайн шатны хурлын тэргүүлэгчид аймгийн Сонгуулийн хороог байгуулна” гээд заачихсан. Хэрвээ дахин, нөхөн ямар ч сонгууль явуулсан тохиолдолд манай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид аймгийн Сонгуулийн хороог байгуулах ёстой. СЕХ анхнаас нь будлиантуулж байгаад нэг мандатад нэг дэвшигч байна гэдгийг мэдсээр байж хоёр нэр дэвшигч оруулж ирсэн АН-ын талд хуулийг ашигтайгаар тайлбарлаж улмаар шүүхийн шийдвэр гаргаж байгаа нь хууль бус. Улмаар тэд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэн эрхэд халдаж байна. Тиймээс бид энэ асуудлаар Дээд шүүхийн Ерөнхий шүүхэд хандсан. Хоёрт, Г.Батдэлгэр даргатай сонгуулийн хороонд ажилласан найман хүн Сонгуулийн ерөнхий хороонд гомдлоо гаргасан байгаа. СЕХ-ны дарга н.Содномцэрэн хуулийн хэлтсийн нэр бүхий хүний өгсөн зөвлөмжийн дагуу ажилласан. Итгэмжлэл олгосон хүний нэр, гарын үсэг, хүчин төгөлдөр бүхий тамга тэмдэгтэй талын нэрийг бүртгэ гэсэн зөвлөмжийн дагуу тэд ажилласан гэдгээ тайлбарласан. Үүний хүрээнд манай сонгуулийн хороо дахин ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. -2016 оны зургаадугаар сарын 29-нд аймгийн ИТХ-ын сонгууль болсон. Сонгуульд өөрийн итгэл үнэмшлээр сонгох эрхээ эдэлж саналаа өгсөн иргэдийн эрх зөрчигдөж байгаа юм биш үү. Та ч бас энэ талаар хэлж байсан. Өнөөдөр цахим ертөнцөд залуус өнгөрсөн жил хийсэн сонголтоо хамгаалах, улмаар хөдөлгөөн байгуулах тухай ярьж байна. Тэрхүү сонгогчдын эрх ашиг гэдгийг тодруулж өгнө үү? -Сонгогчдын эрхийн асуудлын хувьд өгсөн санал, сонголтоо хамгаалах нь тэдний эрхийн асуудал. Юуны түрүүнд эхлээд шүүхийн шийдийг харъя гэж бодож байна. Сонгууль болох болохгүй тухай эцсийн шийд гараагүй байна. Эцсийн шийдийг харах хэрэгтэй. Нэг зүйлийг бодоод үзэх хэрэгтэй. Тухайн үед эрх бариагүй ямар нэг намаас нэг мандатад хоёр хүн нэр дэвшүүлсэн бол, тэр жагсаалтаа бариад ирсэн бол Сонгуулийн хороо, Ерөнхий хороо тэр нам, эвслийг оруулахгүй байсан. Гэтэл зарим нэг нам хэтэрхий бярандаа эрдээд хууль зөрчсөн л дөө. Ингэж болохгүй. Шүүхийн эцсийн шийд гарсны дараа сонгогчийн эрх яригдах болов уу. 2016 оны сонгуульд манай аймгийн нийт сонгогчдын 70-аад хувь нь саналаа өгч оролцсон байдаг. Үндсэн хуулиар хүний сонгогдох эрхийн асуудал ярьж байгаа бол сонгогчдын сонгох эрхийн асуудлыг зайлшгүй ярих ёстой. Нэр бүхий 28 хүн сонгогдохдоо намын зарчмаар явсан. Нам дотроо учраа олоогүй байж сонгууль дахих тухай ярьдаг ийм зүйл болж байж таарахгүй. Ийм замаар явбал сонгууль явуулах шаардлага байхгүй. Иргэдийн сонголтыг хүндэтгэх хэрэгтэй.[sgmb id="1"] ”  
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил