ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Батбилэг тэргүүлэгч ээ, манайд 80 мянган жуулчин ирнэ
Д.Батбилэг тэргүүлэгч ээ, манайд 80 мянган жуулчин ирнэ
Аймгийн ИТХ-ын хуралдаан ирэх баасан гарагт буюу аравдугаар сарын 27-нд болно. Энэ удаагийн хурлаар “2017-2021 онд аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг батлах юм. Даваа гарагт болсон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар дээрх хөтөлбөрийн төсөлтэй танилцсан. Энэ үеэр аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Батбилэг “Шинэ Засгийн газар Булган аймгийн Дашинчилэн сумаас босоо тэнхлэгийн дагуу тавьж байгаа Булган аймгийн төв, улмаар Хөвсгөл аймгийг холбосон хар замыг концессын гэрээгээр хийж байгаа ажлыг үргэлжлүүлнэ гэсэн. Тэгэхлээр хотоос Хөвсгөл тийш зорьдог жуулчид манайхаар дамжихгүй. Жуулчдын тоо нэмэгдэхгүй, Үүнийг тооцоолсон юм уу” хэмээн бухимдангуй асууж байсан. Дашинчилэн чиглэлийн босоо тэнхлэгийн замыг концессын гэрээгээр үргэлжлүүлж Булган-Мөрөнгийн замтай холбох ажил үргэлжилж байгаа. Жуулчдын хувьд хотоос гараад Хөвсгөл аймаг, Хатгал тосгон, далай тийш явахад энэ зам Эрдэнэт, Дарханаар тойрч явахаас хамаагүй дөт. Гэхдээ бидэнд боломж, гарц бас байна. Улаанбаатараас 100 км давхиад хар замаас гарч 7-10 км явахад очсон хүн бүхний мэлмийг гийгүүлж буй бурханч лам Д.Пүрэвбатын “Аглаг бүтээлийн хийд” гэдэг гайхамшигтай бүтээн байгуулалт байна. Дотоодын гэлтгүй гадны жуулчид тийш хөвөрч эхэлсэн. Бас дээр нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын шийдвэрээр Дархан-Эрдэнэт чиглэлийн хар замаас Амарбаясгалан хийд тийш хатуу хучилттай зам тавьж байгаа. Энэ бүхэн бол Эрдэнэтэд жуулчид ирэх жим биш харгуй дардан зам гэдгийг хэлэхэд илүүдэхгүй. Улаанбаатараас гарсан гадны жуулчид Лүнгийн замаар давхиад Дашинчилэнгээр хойшоо гараад Булганаар дайраад Хөвсгөл далайг зорьж болно. Буцахдаа Амарбаясгалан, Аглаг бүтээлийн хийд үзээд буцна гэвэл замд нь Эрдэнэт хот байгаа. Тиймээс энэ чиглэлд тодорхой ажил хэрэгч саналыг “2017-2021 онд аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-т тусгаж чадвал Эрдэнэтэд жилдээ 80 мянган жуулчин ирэх цаг ойрхон байна. Бас дээр нь Жаргалант сумаас олдоод байгаа эртний Сяньби /Сүмбэ/ улсын үед хамаарах Айргийн гозгорын археологийн дурсгал дээр багахан хөрөнгө гаргаад музей байгуулчихвал гадныхан ч Эрдэнэт рүү хөвөрнө дөө. 2016 оны байдлаар манай аймагт 23 мянга 200 гаруй гадны жуулчин ирсэн, дайран өнгөрсөн гэдэг албан ёсны мэдээ гарчээ. Энэ тоог 80 мянгад хүргэх боломж ирэх дөрвөн жилд Орхон аймагт бүрэн бий. Ингэснээр манай аймгийн хувьд Булган, Хөвсгөл, Архангай аймгийг зорих дотоод, гадаадын жуулчдын “дайран” өнгөрдөг бүс нутаг болох боломжтой. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ