ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Waaw l daa
Waaw l daa
             Утас дуугарлаа, эртний танил маань залгаж байна. “Waaw l daa, Танай эрдэнэтийн залуус гагнуурын электродын үйлдвэр байгуулчихлаа гэж үү. Үнэхээр гайхалтай. Би удахгүй танай тийшээ очно. Чи надад тэр үйлдвэр лүү замчлана шүү. Би очиж үзмээр, гартаа барьж хармаар байна” хэмээн их л сэтгэл догдлон ярих нь тэр. Энэ танил маань гагнуурчин мэргэжилтэй, үнэхээр хөдөлмөрч нөхөр л дөө. Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэтэд өдөртөө 10 тонн гагнуурын электрод гаргах хүчин чадалтай үйлдвэр нээгдлээ”, “Өдөрт 10 тонн гагнуурын электрод үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо” зэргээр энэ үйлдвэрийн тухай мэдээлж байна.“Сайхан мэдээ байна. Баяр хүргэе”, “Маш сайхан мэдээ байна амжилт хүсье”, “Тун сайн байна. Үнэ ханшаа бодолцоорой. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн дэндүү үнэтэй байдаг”, “Урагшаа нэг алхлаа”, “Saihan medee baina. Ta buhnii ajild ih amjilt husie”, “сайхан мэдээ байна амжилт гагнуурын электродоо өөрсдөө хийгээд эхлэнэ гэдэг бас л нэг дэвшил” гэх зэргээр уншигчдын сэтгэгдэл хөвөрч байна. Аравдугаар сарын 23-н буюу энэ долоо хоногийн даваа гарагийг Эрдэнэтчүүд нэгэн шинэ үйлдвэрийн тууз хайчлан эхлүүлсэн. Хаа нэгтээ энд тэнд нээгддэг, тууз хайчилсан үйлдвэрийг бодвол Эрдэнэт хотод эрч хүч, өнгө нэмсэн “Гагнуурын электродын үйлдвэр” өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Энэ үйлдвэрийг Эрдэнэтийн хөрсөн дээр байгуулж, туршилтаа хийж, улмаар импортыг орлох, валют хэмнэх гээд бүхий л давуу талыг өөртөө шингээсэн баялаг бүтээсэн залуус бол доктор Ph.d Г.Энхбаяр даргатай “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк”-ынхан. Тэд өнөөдөр олон улсын ISO 9001:2007 стандартыг Эрдэнэтэд нутагшууллаа. Бараг жилийн өмнөхөн байх, ОХУ-д докторын зэрэг хамгаалаад ирсэн Г.Энхбаярыг энэ паркын дарга болсонд олон хүн түүнийг “толгой нь эргэсэн амьтан” гэж хэлж байсан удаатай. Тэр үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага шинэхэн докторын дипломны бэх нь ч хатаж амжаагүй байхад түүнд нэгэн том албан тушаал амлаж байсан юм. Энхбаярын аав Ш.Ганбат дарга “Ирээдүйгээ бодвол үйлдвэрээ бараадсан нь дээр юмсан. Өөрөө юм хийе, бүтээе гэж зүтгээд байна. Миний хүү ч алдахгүй л дээ. Ийм насан дээр бүх юм санаанд багтаад сайхан байдаг. Ах нь хүүгээ дэмжээд зөвшөөрлөө” хэмээн ярьж байсан нь өнөөдөр ч санаанд тодхон байна. Ийнхүү өнөөдөр Г.Энхбаяр даргатай “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк”-ын залуус өдөрт 10 тонн гагнуурын электрод үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулж, Эрдэнэтийн нэрийг Монгол даяар цуурайтуулж байна. [sgmb id="1"] Аймгийн Засаг дарга Д.Батлутын мөрийн хөтөлбөрт “Шинжлэх ухаан технологийн паркын үйл ажиллагааг цаасан дээрээс амьдралд, бодит хөрсөн дээр буулгана” хэмээн туссан байдаг. Засаг даргын хувьд хотынхоо ирээдүй болсон залуу, шинэхэн доктортоо итгэсэн нь эндүүрэл болсонгүй. Өдөртөө 10 мянган тонн гагнуурын электрод үйлдвэрлэдэг энэ үйлдвэрийн “Welding elektrodes” нэртэй бүтээгдэхүүн өдөртөө 60 тонныг хэрэглэдэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэрэгцээг хангаад зогсохгүй “Оюу толгой”-гоос гэрээ байгуулах санал авах өдөр удахгүй ирэх биз. Шинэ мянганд энэ цагийн залуус Эрдэнэтийн өнгийг тодорхойлж, ирээдүйг нь авч явна гэдгийг уурхай дагаж боссон хотын иргэд бид итгэдэг. Миний хуучин танил юм л бол “Waaw l daa” хэмээн уулга алддаг. Энэ удаад танилынхаа энэ үгээр нийтлэлээ гарчиглаж Г.Энхбаяр тэргүүтэй Эрдэнэт хотын мянга мянган залуустаа хүргэж байна. Эрдэнэт хотын ирээдүй гэрэлтэй байна.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ