НЯМ
2025.04.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Иргэд дутагдал гаргасан тул мэдээлэл өгөхгүй гэнэ
Иргэд дутагдал гаргасан тул мэдээлэл өгөхгүй гэнэ
[sgmb id="1"]            Хорих тусам л зөрүүдэлдэг Монгол хүний “муухай зан” бүр сүүлдээ төрийн ажлыг бантагнуулаад байх шиг. Гэр хорооллын иргэдийн хувьд хог ачилт гэдэг тулгамдсан асуудал мөддөө шийдэгдэхгүй, шийдэх боломжгүй дээрээ тулжээ. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэгчээр хог ачилтынхаа асуудлыг Баян-Өндөр сумын гэр хорооллын иргэд бид сум, орон нутаг, Хот тохижуулах газрынхаа хэмжээнд ярилцаад шийдчих боломж бий гэж захын хүн хэлнэ. Өнөөдрийн хувьд гэр хорооллын иргэд сар бүр гэрлийн мөнгөн дээрээ “Хог ачилтын мөнгө” гэж  1000 төгрөгийн татаас төлнө. Түүнийг нь иргэний саналыг авахгүйгээр шууд  үг дуугүй авдаг. Харин Хот тохижуулах газар гэр хорооллын иргэдийн хогийг жилдээ 5  удаа ачдаг гэж байгаа ч амьдрал дээр цагаан сарын өмнө, хаврын шороон шуурганы үеэр, наадмын өмнө, хойно л ачвал бараг их юм болно. Баян-Өндөрчүүдийн хог ачилт өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Хот тохижуулах газраас хэзээ, хэдийд хог ачих талаар ямар ч мэдээлэл иргэддээ өгдөггүй. Хаа нэгтээ баяр ёслол дөхөөд ирвэл Баян-Өндөр сумын багуудаар дамжуулж хэсгийн ахлагч нараар “Маргааш, нөгөөдөр хог ачна. Хогоо гудамжиндаа гарга” гэдэг зарыг хүргүүлдэг гэх. Хэсгийн ахлагч нар нэг гудамжны ганц нэгийн зэрэг айлд хог ачих тухай хэл дуулгавал их ажил болно. Хамгийн түрүүнд хог ачих тухай дуулсан айл гудамжиндаа хогоо асгавал бусад нь овоолсон хогноос “Манай гудамжны хогийг ачих нь ээ” гэдэг амьгүй мэдээллийг өөрийнхөөрөө уншиж, ойлгож авдаг бичигдээгүй дүрмээр л амьдарч байна. Ингээд л хоёр гурав хоногийн дараа гудамжны хог ачигдана. Энэ бол Баян-Өндөр сумын гэр хорооллын хог ачилтын дүр зураг.                Аймгийн Засаг дарга Д.Батлутын зүгээс дээрх амьгүй мэдээллийг “амьтай болгох, амь оруулах” үүднээс есдүгээр сарын  11-ний даваа гарагийн шуурхай дээр тодорхой үүрэг даалгавар өгсөн. Гэр хорооллын иргэдийн хог ачилтыг иргэдэд мэдээлдэг болох. Үүрэг даалгаврыг Хотын захирагчийн алба, Баян-Өндөр сум, Хот тохижуулах гэсэн гурван газарт өгсөн байна. Дээрх гурван газраас ирсэн хариулт нэг ижил утгатай. “Гэр хорооллын иргэдэд хог ачих тухай мэдээлэл өгөхлөөр ачилт хийх болоогүй байхад гудамжиндаа яагаа ч үгүй эрт хогоо гаргаад асгачихдаг. Тэр хог нь салхинд хийсээд улам их асуудал болдог. Тиймээс ийм дутагдалтай тал ажиглагдсан тул иргэдэд хэдэн сарын хэдний өдөр, хэзээ хог ачих талаар мэдээлэл өгөхгүй” гэсэн албан ёсны хариу ирүүлсэн байх юм. “Баян-Өндөр сумын хэмжээнд гэр хорооллын багуудад тэдэн сарын тэднээс тэдний хооронд хог ачилт хийнэ. Хуваарийн дагуу иргэд хогоо гаргана уу” гэсэн мэдээллийг орон нутгийн телевизүүдээр иргэдийнхээ нүдэнд тустал, чихэнд нь хоногштол мэдээлвэл гэр хорооллын иргэд тийм ч яахаа алдсан хүмүүс биш байлгүй. Орой бүр хэдэн удаагийн давтамжтай гурван сарын турш зарлаад үзье л дээ. Дээр нь баг тус бүр дээр байдаг хэсгийн ахлагч нарыг нь 1-2 сар бараг гутлынх нь улыг ханзартал, айл бүрийн хаалгыг нүдэж Хог ачилтын хуваарийн талаар албан ёсны мэдээлэл өгүүлбэл тийм ч болохгүй асуудал биш. Нэг жилийн дараа эргээд харвал гэр хорооллын иргэд “Энэ сард манай багийн хогийг ачих хуваарьтай. Өнөөдөр хогоо гаргах өдөр” гээд хэвшчих бус уу. Бараг л албан ёсны  “Хог гаргах өдөр”-тэй болчих байх. Түүнээс биш ширээний ард суусан хэдэн хүн цээжний бангаар “Манайхан яагаа ч үгүй эрт хогоо гаргаад асгачихдаг юм аа. Хог ачилтын хуучин аргаараа дайраад үзье” гээд байвал нэг их хол явахгүй болов уу. Тэгээд ч иргэдийн хувьд хог ачилтын талаар албан ёсны мэдээлэл авах эрхтэй гэдгийг дарга нар санахад илүүдэхгүй. Ингээд аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаварт дээрх гурван газраас ямар хариу ирүүлсэнийг уншигчиддаа хүргэе. Даалгавар: “Хог ачилтын хуваарийг олон нийтэд мэдээлж байх, ажлаа эрчимжүүлж тодорхой тогтоосон хугацаанд ачилт хийдэг болох тал дээр анхаарч ажиллах” Хариуцах газар: Хотын захирагчийн алба Баян-Өндөр сумын ЗДТГ Хот тохижуулах газар Биелэлт: Хотын захирагчийн алба:  Хот тохижуулах газар нь 2017 он гарсаар гэр хорооллын хог хаягдал ачилт тээвэрлэлтийн менежментийг сайжруулах зорилгоор хог хаягдал ачиж тээвэрлэх давтамжийг ойртуулан, хог хаягдал ачилт тээвэрлэлтийн хуваарь гарган 1, 2 дугаар ээлжийн хог хаягдал ачилтанд туршилт хийж ажилласан. Гэвч хуваарь гарган зарлан мэдээлсэнээр хог ачилт эхлэх болоогүй байхад багуудын айл өрхүүд хог хаягдлаа түрүүлэн гудамжиндаа гаргаж хог хаягдал тарж, овоорсон дутагдалтай тал ажиглагдсан. Иймд манай байгууллага гэр хорооллын тухайн багт хог ачилт эхлэхийн өмнө албан бичгээр мэдэгдэж, хэсгийн ахлагч нартай хамтран ачилт хийх айл өрхүүдэд тухай бүрт нь зарлан мэдээлж хог хаягдлыг ачиж тээвэрлэн ажиллаж байна. Хариу ирүүлсэн: Д.Майнцэцэг /Бичиг хэрэг/ Биелэлт: 70 хувь Биелэлт: Баян-Өндөр сумын ЗДТГ   Баян-Өндөр сумын ЗДТГ-н зүгээс Хот тохижуулах газраас гаргасан албан ёсны хог ачилтын хуваарийг Баян-Өндөр сум албан ёсны цахим хуудсанд тавьж, багуудын ажлын албаар дамжуулан иргэдэд хүргэн, иргэдийн мэдээллийн самбарт байршуулан ажиллалаа. Хот тохижуулах газрын зүгээс хог ачилтын хуваарийг олон нийтэд зарлахад гудамжиндаа их хэмжээгээр хогоо ил задгай хаяж ачилтанд бэрхшээл үүсгэдэг тул тухайн үед нь байцаагч нараар дамжуулж мэдээлэх болно. Тогтоосон тодорхой хугацаанд жилд 5 удаа хог ачихаар шийдвэрлэсэн. 9 дүгээр сарын 18-нд Шанд баг, Даваат багаас эхлэн ачихаар зохион байгуулалттайгаар бэлтгэлээ ханган ажиллаж байна. Хариу ирүүлсэн:М.Мичидмарал /Засаг даргын туслах, Нарийн бичиг/ Биелэлт: 80 хувь Биелэлт: Хот тохижуулах газар Хот тохижуулах газар нь 2017 он гарсаар гэр хорооллын хог хаягдал ачилт тээвэрлэлтийн менежментийг сайжруулах зорилгоор хог хаягдал ачиж тээвэрлэх давтамжийг ойртуулан, хог хаягдал ачилт тээвэрлэлтийн хуваарь гарган 1,2-р ээлжийн хог хаягдал ачилтанд туршилт хийж ажилласан. Гэвч хуваарь гарган зарлан мэдээлсэнээр хог ачилт эхлэх болоогүй байхад багуудын айл өрхүүд хог хаягдлаа түрүүлэн гудамжиндаа гаргаж хог хаягдал, тарж овоорсон дутагдалтай тал ажиглагдсан. Иймд манай байгууллага гэр хорооллын тухайн багт хог ачилт эхлэхийн өмнө албан бичгээр мэдэгдэж, хэсгийн ахлагч нартай хамтран ачилт хийх айл өрхүүдэд тухай бүрт нь зарлан мэдээлэлж хог хаягдлыг ачиж тээвэрлэн ажиллаж байна. Хариу ирүүлсэн: Б.Одонтунгалаг /Даргын туслах,албан хэрэг хөтлөлтийн ажилтан/ Биелэлт: 100 хувь “Хог ачилтын хуваарийг олон нийтэд мэдээлж байх, ажлаа эрчимжүүлж тодорхой тогтоосон хугацаанд ачилт хийдэг болох тал дээр анхаарч ажиллах” хэмээн тодорхой үүрэг даалгавар өгөөд байхад олон нийтэд мэдээлээгүй байж “Үүрэг даалгаврын биелэлт 70, 80, 100 хувь биелэсэн” хэмээх хариу ирүүлээд байгааг иргэд ойлгохгүй байна.  Хотын захирагчийн алба, Хот тохижуулах газрын ирүүлсэн хариу нь зарим газраа үг үсгийн зөрөөгүй, утга агуулгын хольцоогүй байгааг ажвал аймгийн Засаг даргын үүрэг даалгаврын сургуулийн сурагчид шиг бие биенээсээ хуулдаг болсон уу гэж асуухад хүргэж байна.
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх

ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Засаг дарга 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзжээ
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-267 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Зэст,Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Чандмань багийн  ХТП, ЦТП, ААН, Айл өрхөд ухаалаг тоолуур суурилуулах ажил
1 дүгээр цэцэрлэгийн гадна талд дулаалгатай фасад хийх
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас Эрх бүжин цэцэрлэг, Ээж төв хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Багуудын нутаг дэвсгэрт камержуулалт хийх
Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.БАТБААТАР: НҮҮРСЭНД ХОЛЬЦ БАЙХ ШИГ БАЙНА
Газрын нэгж талбарын хувийн хэргийн архивын  тоног төхөөрөмж худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Уртын гол баг АТП-285 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил