БААСАН
2025.08.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ц.Одгэрэл: Малчны хороолол байгуулах чиглэлээр асуудлыг шийднэ
Ц.Одгэрэл: Малчны хороолол байгуулах чиглэлээр асуудлыг шийднэ
[sgmb id="1"] Манай сайтын энэ удаагийн “Тодруулга” буланд Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Ц.Одгэрэл  оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. -Намрын эхэн сар дундаа орж байна. Зундаа хаа сайгүй тааруухан зуслаа. Зарим нэг мэдээллээс харвал ирэх өвөл хатуухан болох тухай ч дуулдана. Баян-Өндөр сумын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ? -Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас ирэх жилийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийг нэлээн эртнээс гаргаж ажилд нь оруулсан. Ажлын хэсэг гарснаар өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлд багагүй ажил хийж амжуулаад байна. Эхний ээлжинд багуудын байр, ажлын албаны өрөө тасалгааг дулаалах,          тохижуулахаас эхлээд олон төрлийн ажил хийлээ. Үүний дараа сумын хэмжээний нөөцийн өвс бэлтгэх ажилд сум, багийн Засаг даргын ажлын албаныхан, Тамгын газрынхан идэвхтэй оролцсон. Баян-Өндөр сумын хувьд Малчин багтай байхад сумын хэмжээний өвсний агуулахтай болсон байсан. Энэ агуулахдаа хаврын цаг хүндэрсэн үед малчдад хүргэх, малд өгөх өвсөө татаж нөөцөлж авдаг. Тэрхүү татаж авсан өвсөө цаг хүндэрсэн нөхцөлд малчдадаа хөнгөлөлттэй үнээр өгдөг. Өнгөрсөн жил мөн малчдад нөөцийн өвсөө хөнгөлөлттэй үнээр олгосон. Энэ жилийн хувьд манай сум 6000 боодол өвс нөөцлөхөөр төлөвлөсөн. Иргэдээс өвс татаж авах гэрээг хийгээд эхний нөөцийн өвс агуулахад ирээд байгаа. Өнөөдрийн байдлаар 1500 гаруй боодол өвсыг нөөцийн агуулахад татаж аваад байна. -Ажлын хэсгийн төлөвлөгөөнд өвснөөс гадна хүчит тэжээл бэлтгэх, даршлах тухай туссан байсан. Энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ? -Сумын хэмжээнд энэ жил 50 тонн хүчит тэжээл бэлтгэх, татаж авахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 40 тонн хүчит гар тэжээл агуулахад буугаад байна. Цаашдаа өвс, тэжээл таталтын ажил үргэлжилнэ. -Өвс бэлтгэх, тэжээл хийх ажилд ямар хүндрэл гарч байна вэ? -Энэ жил хаа сайгүй гандуу байсан учраас өвс, тэжээлийн гарц талдаа үнэхээр тааруу байсан. Энэ нь өвлийн бэлтгэлийн ажилд багагүй нөлөө үзүүлж байгаа. Гэхдээ зун нь гандуу байсан учраас өвлийн өвс тэжээл бэлтгэх, нөөцлөх боломж байхгүй гээд гараа хумхин суух эрх байхгүй. Сумын нөөцийн өвсний таталтыг хөрш зэргэлдээх Сэлэнгэ аймгийн сумдаас татаж байна. Багийн ажлын албаараа дамжуулан гэр хорооллын иргэдийг хашааныхаа өвсийг хадах, даршилсан халгай бэлтгэх зэрэг өвлийн бэлтгэл хангах чиглэлд иргэддээ уриалга гарган ажилласан. Иргэд маань ч эрвийн дэрвийхээрээ энэ ажилд идэвхтэй оролцож байгаа. Энэ долоо хоногийн байдлаар  сумын хэмжээнд нийтдээ 4 тонн гаруй даршилсан халгай бэлтгэлээ. -Энэ өвлийн хувьд Баян-Өндөр сумын хэмжээнд хэдэн тооны мал өвөлжих вэ. Бусад аймаг сумдын нутагт өвөлжих малын тоо толгой гарсан уу? -Өнгөрсөн оны мал тооллогын тоогоор сумын хэмжээнд 52 мянга гаруй толгой мал тоолуулсан. Нийт малын 80 гаруй хувь нь Булган аймгийн нутаг дэвсгэрт өвөлжихөөр байгаа. Үүний дагуу Булган аймгийн хөрш зэргэлдээх Орхон, Бугат, Сэлэнгэ, Хангал сумын удирдлагатай өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хамтран ажиллаж байна. -Жил бүр л өвөл болохтой зэрэгцэн гэр хорооллын иргэдийн түлээний модны асуудал хөндөгддөг. Манай аймаг, сумын хувьд түлшний мод бэлтгэх боломж тааруу учраас хөрш зэргэлдээх аймгуудын удирдлагатай уулзаж бараг л “Манай иргэдэд түлээний мод нийлүүлээч” гэж гуйдаг. Энэ жилийн хувьд иргэдийн түлээний модны хангалтыг хийх тал дээр ямар ажил зохион байгуулав, сумын зүгээс? -Баян-Өндөр сумын хувьд иргэдийн түлээний мод бэлтгэх, татан төвлөрүүлэх тал дээр үнэхээр хүндрэлтэй. Иймээс Булган аймгийн Орхон, Бугат, Сэлэнгэ, Хангал сумаас Баян-Өндөрийн гэр хорооллын иргэдийн түлээний мод нийлүүлэх талаар гэрээ байгуулан ажилласан. Үүний үр дүнд Баян-Өндөр сумын Дэнж баг, Их Залуугийн Буянт модны зах, Бугат сум руу явдаг хөтөл дээр модны захад тус бүрт нь 3000-5000 метр куб түлээний мод бэлтгэн нийлүүлэхээр болж эхнээсээ түлээний мод орж ирсэн. -Үнэ ханшийн хувьд ямар байх. Зохицуулалт, хяналт байх уу? -Дээрх сумдын удирдлага, ойн нөхөрлөлийнхөнтэй уулзан харилцан ойлголцсоны үндсэн дээр нэг портер түлээний модны үнэ 180-220 мянган төгрөгөөр зарагдана. Энэ талаарх мэдээллийг өнгөрөгч даваа гарагаас эхлэн иргэддээ хүргэсэн байгаа. Түлээний мод бэлтгэх ажлын хувьд энэ жил Хангал сумын ойн нөхөрлөлийнхөн сумын төвдөө түлээний мод бэлтгэнэ. Манай сумын иргэд боломжтой бол Хангал сумаас түлээний модоо татан авч болно. Хангал сумын ойн нөхөрлөлүүдийн хувьд бэлтгэсэн нэг портер модоо  100-120 мянган төгрөгөөр газар дээрээс нь нийлүүлэхээр болсон. -Баян-Өндөрчүүдийн гэлтгүй эрдэнэтчүүдийн хувьд хотын төвөөр бэлчдэг малны асуудал анхаарал татсан сэдэв. Мал, хүн, машин, гурав зэрэгцээд холхидог газар манайхаас өөр байдаг болов уу. Хавар энд тэнд гүү унагалав гэж ирээд л шуугисан. Энэ асуудлыг шийдэх талаар аймаг, сумын удирдлага багагүй ажилласан. Бүр сүүлдээ эзэнгүй малыг тусад нь хашаад малчдад торгууль хүртэл тавьж үзсэн. Тэгсэн ч асуудал шийдэгдэхгүй л байна. Дараагийн ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ. Яаж шийдвэл оновчтой бол, таныхаар? -Хотын төвөөр бэлчиж байгаа малыг хөөж туухаас эхлээд олон арга хэмжээ авсан. Өнөөдрийн байдлаар Баян-Өндөр сумын ЗДТГ-аас хотын ногоон байгууламжид бэлчсэн малыг хашиж эздээс нь хохирол нөхөн төлүүлэх тухай журам боловсруулж байна. Журмын хүрээнд хотын төвд мал бэлчихгүй гэдгийг тогтооно. Дээр нь Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд радиусыг нь тооцоод мал бүхий иргэдийг нутаглуулах, суурьшуулах Малчны хороолол байгуулна. Малчин баг байгуулах асуудалтай ч мал бүхий иргэдийн малын бэлчээр, газар нутгийн байршлыг уялдуулна. Малчны хороолол байгуулснаар гэр хороололд, хотын төв орчимд мал байгуулах асуудлыг сумын Иргэдийн хурлаар оруулж шийдвэрлэхээр эхний шатны төлөвлөлтийн ажил хийгдэж байна. Малын суурьшлын буюу малчин айл өрхийн бүс нутаг, хотын бүс гэдгээ ялган салгах асуудлыг сумын  Иргэдийн хурлаараа тогтоолгохоор төлөвлөж байгаа. -Хотын төвд мал бэлчдэг, хүн мал хоёр нь зэрэгцээд амьдардаг дүр зургийг шийдэхгүй бол нийслэлийн Хан-Уул дүүрэг Морингийн даваа, Партизан хавиар гараад байгаа шүлхий өвчин гарвал яах вэ гэдэг асуудал  ч гарна? -Тийм ээ, энэ асуудал үнэхээр хүндрэлтэй байгаа ч сумын зүгээс ямар ч байсан ойрын хугацаанд хотын төвөөр бэлчдэг бод  малны асуудлыг шийднэ.Саяхныг хүртэл гэр хорооллын иргэд хэсэг бүлгээрээ нийлээд үхрээ хоньчлон хариулдаг байлаа. Одоо болиод үхрээ хотын төв рүү туучихдаг болж. Орой болохоор иргэд манай үхэр гуравдугаар хороолол орчимд бэлчиж байгаа гэж ирээд хайж байгаад туугаад явдаг болсон. Үхэр нь ч хүн нь ч дасан зохицож, сураад байна. Ийм байж таарахгүй л дээ.
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1-А хорооллын  РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА