БААСАН
2025.08.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Дашцэрэн: Зургаан настнуудын анги дүүргэлт 39 хүүхэд байна
Б.Дашцэрэн: Зургаан настнуудын анги дүүргэлт 39 хүүхэд байна
[sgmb id="1"] Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын Бага боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Дашцэрэнтэй уулзаж энэ хичээлийн жилд анх удаа сургуулийн босго алхан орж байгаа зургаан настнуудын талаар ярилцлаа. -Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд зургаан настай хэдэн хүүхэд сургуульд орсон бэ. Зургаан настнуудын анги дүүргэлтийн тоо ямар байна вэ?  - 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 16, хувийн хэвшлийн 5 сургуульд зургаан настай хүүхдүүдийг нэгдүгээр ангид элсүүлэн суралцуулсан. Төрийн өмчийн 16 сургуульд есдүгээр сарын 7-ны байдлаар 2149 хүүхэд сурч байна. Нийтдээ төрийн өмчийн 16 сургуульд зургаан настай 55 бүлэг нээгдсэн. Анги дүүргэлт 39 хүүхэдтэй байгаа. -Зарим нэг албан бус мэдээллээс харвал нэгдүгээр ангийн анги дүүргэлт 50 хүрсэн гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ? -Зургаан настай сургуульд орсон 2149 хүүхдийг 55 бүлэгт хичээллүүлж байгаа. Энэ тооноос харвал анги дүүргэлт 39 гарна. Төвийн зарим сургууль, гэр хорооллын сургуулийн хувьд нэгдүгээр ангийн анги дүүргэлт өөр өөр байгаа. Хорооллын зарим сургуульд анги дүүргэлт 30-35-ын хооронд байна. Гэтэл төвийн зарим сургуульд анги дүүргэлт 45-48 хүрч байна. Ямар ч байсан аймгийн хэмжээнд зургаан настнуудын анги дүүргэлт 39-д хүрсэн. -Хотын төвийн томоохон сургуульд 45-48 хүүхэдтэй нэгдүгээр анги байхад хороололд 30 хүүхэдтэй ч байна. Өнөөх хамран сургалттай энэ тоо хамаарал байна уу. Танайхаас энэ тал дээр судалгаа хийж үзэв үү? -Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас есдүгээр сарын 7-ны байдлаар тодорхой судалгаа хийж үзлээ. Мөн хамран сургах тойргийн хүүхдүүдийн судалгааг ч тодорхой хэмжээнд хийсэн. Манай сургуулийн хувьд хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийн 85.8 хувийг хамруулжээ. Үлдсэн 14.2 хувь нь эцэг эхийн ажил төрлөөс шалтгаалсан,  шилжилт хөдөлгөөнтэй холбоотой, эгч, ахынх нь А үсэг зааж байсан бага ангийн багшид хүүхдээ өгөх гэсэн. Өөр хороололд амьдардаг ч өөрийн төгссөн сургуульдаа хүүхдээ өгнө гэх зэрэг шалтгааны улмаас хамран сургах тойрогт хамааралгүй хүүхдүүд орсон нь судалгаанаас харагдсан. - Улсын хэмжээнд нэгдүгээр ангийнхны анги дүүргэлтийн стандарт нь хэд байдаг вэ. Нөгөө талдаа эцэг эхчүүд сургуулиудын сурлагын чанар, багшийн ур чадварыг харж сонголтоо хийдэг. Үүнийг буруутгах арга байхгүй. Сайн багшид үр хүүхдээ өгөх гэсэн эцэг эхийн сонирхол, хэрэгцээг хангана гэвэл амжихгүй. Энэ бүхнийг зохицуулах арга зам нь? -Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын зүгээс сургуулиудын хамран сургах тойрог дээр ач холбогдол өгч байгаа. Төвийн зарим нэг сургуулийн анги дүүргэлт 48 хүрээд байгаа. Эхний ээлжинд бидний зүгээс өгч байгаа зөвлөгөө бол хамран сургах тойргийн хүүхдийнхээ судалгааг нарийн гаргах. Үүний дагуу анги дүүргэлтийн 48 хүрээд байгаа тоогоо багасгахыг сануулж байна. Улсын хэмжээнд зургаан настнуудын анги дүүргэлтийн стандарт 30-35 хүүхэд байдаг. Эцэг эхийн зүгээс сургууль, багш нарын сургалт, чадварыг харж байгааг буруутгах аргагүй. Ямар ч байсан хамран сургах тойргийн хүүхдээ хамруулах хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа.  Тухайн сургууль, анги удирдсан багш ч энэ тал дээр судалж ямар ч тохиолдолд анги дүүргэлтийг 48 хүрснийг бууруулах тал дээр ажиллаж байгаа. Өнөөдөр гэхэд хичээл эхлээд долоо хонож байна. -Өнөөдөр амьдрал дээр эцэг эхчүүдийн хувьд хотын төвийнхөн ч гэлтгүй гэр хороололд оршин суудаг иргэд ч сайн сургууль, сайн багшид хүүхдээ өгөх гэж “тэмцдэг”. Тэдний буруу нэг талдаа үнэхээр байхгүй. Нөгөө талдаа эцэг эхчүүд хэн нэгэн сайн багшид хүүхдээ даатгах хандлага илүү газар аваад байх шиг. Сайн багшид л хүүхдээ өгчихвөл бүх юм “Ок” болно гэж боддог. Гэтэл сургалт гэдэг бол багш, хүүхэд, эцэг эхийн хамтын харилцаан дээр суурилсаны үндсэн дээр үр өгөөжтэй явагддаг гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Багшид даатгах явдал, гэр хорооллын сургуулиас хотын төв рүү зөөдөг амьдралын урсгалыг яаж тэнцвэржүүлэх вэ, цаашид? -Энэ хичээлийн жилийн хувьд анги дүүргэлт 48 хүрээд байгаа гурван сургууль л бий. Сая бид сургууль бүрээс судалгаа гаргуулж авч байна. Захын сургуульд нэгдүгээр ангид 80 хүүхэд хамран сургах тойргийн журмаар ирэх ёстой байдаг. Гэтэл түүний 20 орчим нь хотын төвийн сургууль руу ирж байна. Үүний гаргалгааг багш муу гэдэг үгээр ч юм уу сургалт тааруу гэж шууд ойлгож болохгүй. Хорооллын сургуульд сайн сайн багш нар олон бий. Харин эцэг эхчүүд эхлээд өөрсдийн орчин нөхцөлдөө дүгнэлт хийх нь зөв байх. Хотын төвийн хүүхдүүд усаа авах, түлээ хагалах гэдгийг мэдэхгүй. Харин захын сургуулийн хүүхдүүд гэр орны тэр их ажлын хажуугаар сурч боловсроод, хичээллээд байгаа тэр чадвар, чадамжийг эцэг эхчүүд үнэлэх хэрэгтэй. Хүүхдийг ч тэр, багшийг ч тэр. Тэгэхгүйгээр шууд хүүхдээ ямар нэг аргаар төвийн сургуульд сургах, оруулах гэсэн хандлага давамгайлж байна. Нэг үгээр хэлбэл эцэг эхчүүд өөрсдийн үүрэх ачааг аль болох “сайн багш, сайн сургууль” гэдэг нэрийн дор тэдэнд үүрүүлж бүхнийг даатгах гэж боддог болжээ. Түүнээс биш манай аймгийн хувьд захын болон төвийн сургуулийн багш нарын мэдлэг, ур чадварын ялгаа гэдэг зүйл байхгүй. Манай яам, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас ч бүх багш нарыг жигд хүртээмжтэй хөгжүүлэх чиглэлд анхаарч байгаа.          
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1-А хорооллын  РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА