ПҮРЭВ
2025.08.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Л.Тайвантуул: Цэцэрлэгийн хамран сургалт 86.5 хувьтай байна
Л.Тайвантуул: Цэцэрлэгийн хамран сургалт 86.5 хувьтай байна
Хичээлийн шинэ жил эхлээд нэгэн долоо хоног өнгөрлөө. 2017-2018 оны хичээлийн жилийн хувьд Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хамран сургалт манай аймагт хэдэн хувьтай байгаа талаар сонирхсон юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны зүгээс энэ хичээлийн жилд таван нас хүрч байгаа буюу 2012 оны хүүхдүүдийн цэцэрлэгт бүрэн хамруулах чиглэлийг аймаг, орон нутгийнханд өгөөд байгаа аж. Цэцэрлэгийн хамран сургалтын талаар аймгийн Боловсрол, соёлын газрын сургуулийн өмнө боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Тайвантуулаас тодрууллаа. -Аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны хэдэн хүүхэд байдаг вэ. Тэдний хэдэн хувь нь цэцэрлэгт бүрэн хамрагдаж байна вэ? -Өнөөдөр манай аймгийн хэмжээнд төрийн өмчийн 27, хувийн хэвшлийн долоо, нийт 34 цэцэрлэг ажиллаж байна. Эдгээрт хоёр хүртэлх насны 171 хүүхэд  цэцэрлэгт явж байна. Хоёр настай 1891 хүүхэд хамран сургах тойрогт байгаа. Үүнээс 1881 хүүхэд цэцэрлэгт хамрагдсан. Хамрагдалт 99.4 хувь байна. Гурван настай  2209 хүүхэд хамран сургах тойрогт байгаа. Үүний 2057 нь цэцэрлэгт орсон байна. Хамрагдалт 93.2 хувь. Дөрвөн настай 2269 хүүхэд хамран сургах тойрогт бүртгэгдсэн. Тэдний 97 хувь нь болох 2200 хүүхэд цэцэрлэгт орсон байгаа. Таван настай 2106 хүүхэд бүртгэгдсэн. Сая есдүгээр сарын 1-нд 2184 хүүхэд цэцэрлэгт орсон. Хамрагдалт 103.7 хувь байна. Булган аймгийн эргэн тойрны сумдын 78 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд нэмж хамрагдсан. -Энэ жил сургуульд орж байгаа буюу 2011 оны хэдэн хүүхэд манай аймагт байдаг вэ? - 2011 оны 2145 хүүхэд сургуулийн өмнө насны боловсролын буюу цэцэрлэгээс сургуульд орж байгаа. Эдгээр хүүхдүүдээс 12 нь буцаж цэцэрлэгтээ эргэн ирсэн. Зарим нь оны сүүлээр төрсөн, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт тодорхой шалтгааны улмаас эцэг эх нь хүсэлт гаргасны дагуу цэцэрлэгт буцааж авсан. -Танай яамнаас энэ хичээлийн жилд 2012 оныхон буюу таван настангуудыг бүгдийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьсан байдаг. Аймгийн хэмжээнд энэ зорилтын биелэлт ямар байна вэ? -Яамнаас тийм бодлого баримталсан. Мөн сургуулийн өмнөх боловсролын бодлогод ч таван настангуудыг цэцэрэгт бүрэн хамруулахыг зорьсон. -Дээрх тоонуудаас харвал аймгийн хэмжээнд цэцэрлэгийн хамран сургалт хэдэн хувьтай байна вэ. Цэцэрлэгт ороогүй хэдэн хүүхэд байна? -Аймгийн хэмжээний статистик тоо баримт, хүн амын тоо зэргээс  үзэхэд цэцэрлэгийн хамран сургалт 86.5 хувьтай байна. Энэ тоо бас учиртай. Манай аймгийн хувьд нийслэл хотыг бодвол цэцэрлэгийн хүрэлцээ хангамж сайтай. Жилийн эцсийн хүн амын тооллогоос хамаараад цэцэрлэгийн насны хүүхдийн тоо нэмэгддэг. Энэ тоон дунд цэцэрлэгт хамрагдаагүй олон хүүхэд гарч ирдэг. Түүнээс шалтгаалаад хамран сургалтын хувь 86.5 хувь гэж гараад байгаа юм. Мөн шилжилт хөдөлгөөн хүүхдийн тоонд маш их нөлөөлдөг. Аймгийн статистик тоон үзүүлэлтээс харвал цэцэрлэгийн хамран сургалт 86.5 хувьтай гараад байдаг. Гэтэл хавар, намарт цэцэрлэгийн багш нар айл, өрхөөр яваад хамран сургалтын судалгаа хийхэд нас тус бүрийн хамралт нь 90 гаруй хувьтай гарч байгаа. -Амьдрал баян байдаг. Янз бүрийн, тодорхой шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл цэцэрлэгийн насны хүүхдээ цэцэрлэгт өгч чадаагүй байгаа тохиолдол мэр сэр бий. Дээр нь аймаг сум гэлтгүй, баг хооронд шилжилт хөдөлгөөн гарч байдаг. Ийм иргэдийн хувьд хүүхдээ цэцэрлэгт өгье гэхэд авах боломж бий юү? -Цэцэрлэгүүд өнөөдрийн байдлаар өөрсдийн дээд хэмжээгээр хүүхдүүдээ авсан. Судалгаанаас харахад төрийн болон хувийн хэвшлийн 34 цэцэрлэгт нийтдээ 6010 хүүхэд хамрагдах ёстой. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн хүчин чадлын тоо нь энэ. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгт 8614 хүүхэд явж байна. Энэ тоог бид хамгийн сүүлийн тоо гэж харж байна. -Энэ жил манай аймагт хэдэн цэцэрлэг шинээр баригдаж байна вэ? -Энэ онд Цагаанчулуут багт 280 хүүхдийн хүчин чадалтай нэг цэцэрлэг арваннэгдүгээр сарын дундуур ашиглалтад орно. Баянбулаг багт баригдаж байгаа 140 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг бол улсын хэмжээний загвар цэцэрлэг болгохоор төлөвлөсөн. Энэ ондоо ашиглалтад орж арай амжихгүй. -Цэцэрлэгийн багш нарын хүрэлцээ хангамж ямар байдаг вэ? -Өнөөдөр ажиллаж байгаа 34 цэцэрлэгт 278 бүлгийн багш, 278 туслах багш ажиллаж байна. Төрийн өмчийн цэцэрлэгүүдэд мэргэжлийн багш нар 100 хувь хангагдсан. Хувийн цэцэрлэгийн хувьд боловсон хүчний хувьд арай дутмаг тал бий. -Яг өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны хүүхдийн тоог есдүгээр сарын 7-ны байдлаар тэд байх ёстой гэж гаргах боломжгүй харагдаж байна. Дээр нь жилийн эцсийн тооллого  болоход шилжилт хөдөлгөөн зэрэг тодорхой шалтгаанаас хамаараад өсч гардаг. Ямар ч байсан энэ хичээлийн жилд манай аймгийн хувьд хамран сургах тойргийн цэцэрлэгийн насны бүх хүүхдээ хамруулсан гэж ойлгож болох уу? -Боломжийн хэмжээнд авч чадаж байгаа гэж болно. Гэхдээ хүндрэлтэй газрууд байгаа. Хүн амын суурьшилт, гэр хороолол, хотын төвийн цэцэрлэг зэрэг шалтгаанаар хүндрэл бий. Тухайлбал, Согоот багийн дөрөвдүгээр цэцэрлэг  гэхэд зургаадугаар хороолол, долоодугаар хорооллын бүх хүүхдүүдийг авч байгаа. Энэ цэцэрлэг 280 хүүхдийн хүчин чадалтай ч өнөөдрийн тоон мэдээнээс харвал 552 хүүхэдтэй болсон. Эрдэнэ багийн 140 хүүхдийн цэцэрлэгт 260 гаруй хүүхэд явж байгаа. Мөн 15 дугаар цэцэрлэг 450 хүүхэдтэй, арвандолоодугаар цэцэрлэг 453 хүүхэдтэй хичээлийн шинэ жилээ эхлүүлсэн.  Энэ хоёр цэцэрлэгийн хүчин чадал нь 280 хүүхэд хүлээн авах ёстой. -Өнөөдрийн байдлаар анги танхимын хүрэлцээ хангамжийн хувьд хүндрэлтэй цэцэрлэг байна уу? -Энэ оны хувьд 23 дугаар цэцэрлэг дээр багагүй хүндрэл үүссэн. Өмнө нь 15 дугаар сургуулийн өргөтгөлд энэ цэцэрлэгийн 3 бүлэг ажиллаж байсан. Энэ хичээлийн жилд 15 дугаар сургуулийн хүүхдүүд нэмэгдсэнтэй холбоотой цэцэрлэгийн 3 бүлэг ажиллах боломжгүй болсон. Тэрхүү гурван бүлгийн хоёрыг нь  Яргуйт багт байдаг  “Яргуй эко”  хувийн цэцэрлэгт түрээсийн байдлаар оруулсан. Нэг бүлгийг нь 23 дугаар цэцэрлэгийн урлаг зааланд оруулж зохицуулсан.
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА