БААСАН
2025.04.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ХУРЛЫН БАЙГУУЛЛАГАА ОЛОН ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДҮҮЛЭЭСЭЙ
ХУРЛЫН БАЙГУУЛЛАГАА ОЛОН ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДҮҮЛЭЭСЭЙ

Улс даяар аймаг, нийслэл, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгаа есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 9-ний өдөр хүртэл 14 хоног үргэлжилнэ. Орхон аймгийн хувьд МАН сүүлийн хоёр удаагийн сонгуулийн хугацаанд дамнан засаг барьсан. Сонгогчдын саналыг эртнээс таашгүй юм. Монгол хүмүүний буурь сэлгэх нүүдэлчний сэтгэхүйгээр олон жил засгийн толгойд суусан нөхдөөс залхах нь уу, эсвэл бүр суудалд нь гагнаад үлдээх нь үү гэдэг намын лидерүүдийн нүүдлээс харагдахаар байгаа.

Орхон аймагт сонгуулийн санал хаашаа яаж эргэх нь тун эргэлзээтэй байдаг. Өмнөх сонгуулиудын түүхээс харахад, Монгол улсын өнцөг бүрээс ирсэн түмэн янзын характертай хүмүүс хэнийг сонгохоо хэн нэгнээр заалгаж, тархиа угаалгаж байгаагүй. Ямартай л Логийн Цог, Норовын Алтанхуяг, Сайнхүүгийн Ганбаатар гээд Эрдэнэтэд огт хамаагүй ч Монголын төрд хэрэгтэй улстөрчдийг шууд сонгоод явуулж байсан.

Ойрын өдрүүдэд сонгуульд нэр дэвшсэн нөхөд цахим сүлжээгээр хөөрхөн царай, гоё төрхтэй байн байн үзэгдэх болсон. Орон нутагтаа юм хийе гэсэн сэтгэлтэй, иргэдэд таалагдахыг хүссэн бол цаг хугацаагаа арай уужуухан бодож, эртхэн өөрийгөө таниулж байхгүй дээ. Зүс мэдэхгүй их л олон хүн нэр дэвшиж байх шиг. “Танихгүй газрын бурханаас таньдаг газрын чөтгөр” дээр гэгчээр ядаж л зүсээ таниулчихаад, бодлого, зорилтоо ярих нь чухал болов уу.

МАН бодлогоор 15 багийн Засаг даргаа аймгийн ИТХ-д сойсон бололтой. Тэдний дунд нэр муутай нь ч бий, сэтгэл, зүтгэлтэй нэгэн ч байгаа. Лав дэвшсэн багийн Засаг дарга бүрийг бүгдийг нь сонгохгүй нь ойлгомжтой.

Харин найман жил гудамжинд лааз өшиглөсөн АН-ынхан УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулгаараа удирдуулж, боловсролтой, залуу хүмүүсээ дэвшүүлсэн нь улс төрд “цус сэлбэх” бодлого гэж харагдахаар.

Орхон аймаг, Эрдэнэт хот улсын төсөвт татаас өгдөг, эдийн засгийн өндөр үзүүлэлттэй том аймаг, хотдоо уул уурхайн том үйлдвэр аргамжсан. Улсад төлж байгаа татвараар баян ч иргэдийн амьжиргааны зардал өндөр, ажлын байр нэмэгдүүлэх бодлого муу. Багахан хэмжээний газар нутаг дээрх хот нь мөөг шиг шамбааралдсан бүтэцтэй учир зам, дэд бүтцийн асуудал байнгын хэл ам дагуулаастай. Улаанбаатараас ч илүү үнэтэй орон сууцыг арай ядан зээл хуйгаар авдаг атлаа ажлын байрны олдоц маш муу үзүүлэлттэй. Тиймээс залуу гэр бүл амьдрахад тун халгаатай хот.  

Аймгийн толгойд сууж байсан үе үеийн дарга нар нь “Эрдэнэт гоё хот, цэвэрхэн хот” гэсэн социализмын уриагаар одоог хүртэл иргэдээ хөөргөж байдаг ч начир дээрээ иргэддээ ээл муутай аймаг хэвээр л байгаа. Хэдэн дарга нараа хажуугийн Дархан хотын удирдлагатай байнга харьцуулж, голж байдаг. Эрдэнэтийн сонгогчид төрөөс олон тэрбумтан төрүүлсөн, хээл хахууль, газрын наймаа газар авсан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн шахаагаар гаршсан үе дамжсан хөрөнгөтөн гэр бүлүүд энэ хотыг удирдсаар ирсэнийг бүгд мэднэ. Иргэд сонголтоо хийхдээ аль нэг намыг хэт олонхи болгож, толгой дээрээ гаргахгүйгээр, намууд, бие даагчдыг ойролцоо байдлаар төлөөлөл сонгож, ардчилал, шударга ёсыг бага ч гэсэн үнэртүүлмээр байна. Аравдугаар сарын 11-нд сонгогчдын сонголт мэргэн байж, Орхон аймаг, сумдын Хурлын байгууллагыг олон төлөөллөөс бүрдүүлээсэй гэж хүсэх үлдэж дээ.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
Дэнж багт байрлах УТБ-ыг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох
Б.ЗОРИГТБАЯР: ЭРЧИМ ХҮЧ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭН ДЭЭР ТҮЛХҮҮ ТӨСВӨӨ БООСОН
ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ӨРӨӨ БАЙГУУЛНА
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэв
Эрдэнэ багт шинээр баригдах 10 кВ-ын РП-3 хуваарилах байгууламжаас 35/10 кВ-ын Чингэл дэд станц хүртэлх 10 кВ-ын 1.830 км трасстай  хос кабель шугам барих ажил
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Өрхийн тариалалтыг дэмжин хөгжүүлэх зорилгоор хүлэмж худалдан авах
Зэст баг. 21 дүгээр цэцэрлэгийн гадна ИШС шинэчлэх ажил
Орхон аймгийн цахилгаан хангамжийн 35 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 35/10 кВ-ын Даваат дэд станцаас 35/10 кВ-ын Булаг дэд станц хүртэлх 35 кВ-ын 5.04 км ЦДАШ барих ажил
Эрдэнэ багт шинээр баригдах 10 кВ-ын РП-3 хуваарилах байгууламжаас 35/10 кВ-ын ЦРП-8 дэд станц хүртэлх 10 кВ-ын 1.980 км трасстай хос кабель шугам барих ажил
ОНӨГ-ын ажлын байрны засвар, тохижилт хийх
Аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН 50 ХУВИЙГ НООГДОЛ АШГААР ӨГӨХ ЁСТОЙ
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Шинэ маягтаар ХАСХОМ гаргаж эхэллээ
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Оюут баг. Отгонбилэгийн гудамжны төв замаас 28, 34-р байрны авто зогсоол, авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл ажил/
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т 30 ЖИЛИЙН ӨМНӨ ӨГСӨН ЦЭНХЭР ТАСАЛБАР АМЬ ОРОХ УУ
Дэнж багт байрлах 6/0.4кВ-ын АТП-75 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Tender Name: Installation of smart meters in Zest, Oyut, Uurkhaichin, Khurenbulag, Urtbulag, Sogoot, Chandman Bag HTP, TTP, AAN, and households
"Мэндцэцэн" ӨЭМТ-ийн гадна шугамыг засварлах
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орхон аймгийн цахилгаан хангамжийн 35 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 35/10 кВ-ын Даваат дэд станцаас 35/10 кВ-ын Булаг дэд станц хүртэлх 35 кВ-ын 5.04 км ЦДАШ барих ажил
Эрдэнэ баг АТП-70 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм
Орон нутгийн үнэт цаасанд андеррайтерийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх
2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэв
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын АТП-442 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил