Аймгийн Засаг даргын санаачилсан “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд “Монголын тандан судлаачдын холбоо”, НҮБ хамтран дахивар хог хаягдлын тээвэр ложистик төвийг техникээр хангаж, Уртын гол багийн “Сайн дурын иргэдийн бүлгэм” нэгдэн байгаль орчны хог хаягдлыг бууруулах зорилгоор үйлдвэрийг байгуулж нээлтээ хийлээ.
Залуус бүлгэмээ “Арвижих” хэмээн нэрлэжээ. “Арвижих” бүлгэм 8 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хог хаягдал байгальд бүрэн задарч дуусталаа маш урт хугацааг зарцуулдаг. Хог задрах явцдаа газрын хөрс, ус, агаарт олон төрлийн хүнцлийн агууламж бүхий хорыг цацдаг байна. Үүнээс хорт хавдар, харшлын зэрэг өвчинүүд үүсэх эрсдэлтэй байдаг. Иймд аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Арвижих” бүлгэмийн үйлдвэрт тононог төхөөрөмж хүлээлгэн өгөв. Энэ ажилд аймгийн Засаг дарга С.Батжаргал болон холбогдох албаныхан оролцлоо.
Айл өрх. албан байгууллагаас гардаг цаас, хуванцар, шил лааз төмөр хөөсөнцөр, зэрэг нь дахин ашиглагдах хог хаягдал юм. Тиймээс иргэд дахин боловсруулж болох хогоо ангилан ялгаж “Арвижих” бүлгэмийн үйлдвэрийн цэгт тушаах хэрэгтэй юм. Нийгмийн хөгжил, үйлдвэрлэл үйлчилгээний цар хүрээ хүн амын өсөлтийг даган Эрдэнэт хотын хог хаягдлын хэмжээ жил бүр өссөөр байгааг судлаачид хэлж байна.. Олон талт оролцоот хог хаягдлын хамтын менежментийн зөв тогтолцоог хөгжүүлсэнээр Эрдэнэт хот ирээдүйд тогтвортой хөгжих боломж илүүтэй бүрдэх ажээ.