БЯМБА
2026.02.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хогоо ангилах ялгах “Соёлоороо ялгарцгаая” уриатай сургалт болж байна
Хогоо ангилах ялгах “Соёлоороо ялгарцгаая” уриатай сургалт болж байна

Орхон аймагт хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан. Хөтөлбөрийн зорилго нь Монголын тандан судлаачдын холбоо, Байгууллагын ЛАБ Хот тохижуулах газартай хамтран  хог хаягдлыг ангилах, боловсруулах, тээвэрлэх зорилтын хүрээнд ААН, байгууллагыг чадавхижуулах сургалт зохиож байна. “Соёлоороо ялгарцгаая” уриатай бүтээлч хэлэлцүүлгийн 60 хувь иргэдийн оролцоотой 40 хувь мэдлэг олгох лекц, сургалт юм. Энэхүү сургалтыг үйл ажиллагаа явуулж байгаа 1733 ААН-д хэрэгжүүлэх гэнэ.

     Айл өрх, албан байгууллагаас гардаг хог хаягдлыг гурав ангилна. Үүнд цаас, хуванцарын төрлүүд шил, лааз, төмөр гэх зэрэг нь дахин ашиглагдах хог хаягдал юм. Хоёр дахь нь  аккумулятор, батерей нь аюултай хог хаягдал гэж үзнэ. Харин үнс, живх, чихрийн цаас зэрэг нь дахин ашиглагдахгүй шууд төвлөрсөн хогийн цэг рүү ачигдах хаягдал гэж үздэг. Иргэд болон ААН-үүд хог хаягдлаа Хот тохижуулах газраас заасан өдөр, цагт нь тогтоосон цэгт гаргаж тавьдаг байх. Эсвэл хогны машин ирэнгүүт гаргаж ачуулдаг зөв дадалд хэвшиж сурах юм.

 Хог хаягдал байгальд бүрэн задарч дуусталаа урт хугацааг зарцуулж, газрын хөрс, ус, агаарт олон төрлийн хорт бодис, хүнцлийн агууламж бүхий хорыг тасралтгүй цацдаг байна. Хогноос хордсон усыг хүн, мал, амьтан ууж, хордсон агаараар амьсгалж, хорт хавдар, амьсгалын замын  гэх зэрэг өвчин үүсдэг. Нийгмийн хөгжил, үйлдвэрлэл, үйлчилгээний цар хүрээ, хүн амын өсөлтийг даган Эрдэнэт хотын хог хаягдлын хэмжээ жил бүр өссөөр байна. Олон талт оролцоот хог хаягдлын хамтын менежментийн зөв тогтолцоог хөгжүүлсэнээр өндөр хөгжилтэй улс орнуудын адил хөгжин дэвших юм. Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлж, иргэн иргэндээ шаардлага тавьж,занших нь иргэн бүрийн оролцоотой нийгмийн хариуцлага болоод байна.

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН