БААСАН
2024.12.28
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ц.Нацагдорж: МУБИС-тай хамтарч лаборатори лицей сургууль байгуулахаар гэрээ хийв
Ц.Нацагдорж: МУБИС-тай хамтарч лаборатори лицей сургууль байгуулахаар гэрээ хийв
  Манай аймгийн “Маргад” дээд сургууль МУБИС-тай Төвийн бүсийн математик, байгалийн ухааны Ерөнхий боловсролын түшиц сургууль байгуулах төсөл хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулаад байна. Төсөл хэрэгжсэнээр МУБИС-ийн түшиц математик, байгалийн ухааны төрөлжсөн сургалттай төвийн бүсийн дотуур байртай Ерөнхий боловсролын сургуулийн “Маргад” дээд сургуулийн материаллаг баазад түшиглэн орон нутагт байгуулах боломж ийнхүү бүрдлээ. Түшиц сургууль байгуулагдсанаар тус сургуулийн оюутнуудын багшлах дадлагыг хийлгэх, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс багшийн мэргэжлээр МУБИС-д үргэлжлүүлэн суралцахад нь хөнгөлөлт үзүүлэх, тэтгэлэгт хамруулах зэрэг үүрийг МУБИС хүлээжээ. “Маргад” дээд сургуулийн дэргэд ерөнхий боловсролын түшиц сургууль байгуулах гэрээнд саяхан МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор, профессор Л.Цэрэнсодном, “Маргад” дээд сургуулийн захирал доктор Ц.Эрдэнэчулуун нар гарын үсэг зурсан юм. Энэхүү төслийн ач холбогдол, үр өгөөжийн талаар “Маргад” дээд сургуулийн Судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор, профессор Ц.Нацагдоржтой ярилцлаа. -“Маргад” дээд сургуулийн зүгээс МУБИС-тай хамтран математик, байгалийн ухааны чиглэлээр түшиц сургууль байгуулах тухай гэрээг саяхан үзэглэсэн. Түшиц сургууль байгуулах болсон тухай болон сургууль байгуулагдсанаар суралцагчдын хувьд ямар ач холбогдолтой байх вэ. Энэ талаар яриагаа эхлэх үү? -Энэ төсөл бол МУБИС, “Маргад” дээд сургуулийн хоорондын харилцан идэвхтэй санаачлагын үндсэн дээр хэрэгжүүлэх гэж байгаа том ажил. Төслийн зорилго бол МУБИС-тай хамтарч “Маргад” дээд сургуулийн ЕБС-ийг лаборатори лицей сургууль болгоход чиглэсэн. Төсөл дараахь 3 үзэл баримтлалын дагуу хийгдэнэ. Эдгээр үзэл баримтлал бол МУБИС, “Маргад” дээд сургуулийн зорилго, үндсэн чиглэлтэй нийцэж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Нэгдүгээрт, төр, хувийн хэвшлийн түншлэлийг боловсролын салбарт шинээр бий болгох гэсэн санаа юм. 1990-ээд оноос хойш боловсролын салбарт хувийн хэвшлийн сургууль олноор байгуулагдсан. Гэхдээ энэхүү 20 гаруй жилийн хугацаанд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц, өөрчлөлт гарч чадаагүй. Бодит байдал дээр төрийн сургууль нь хувийн хэвшлээ гадуурхсан байдалтай явж ирсэн. Хувийнхан нь төрийн сургуулиа өөр нүдээр харж ханддаг байдалтай. Уг нь энэ хоёрын зорилго нэг л байдаг. Төрийн зүгээс хувийнханыг олигтой дэмжиж чаддаггүй. Төр өөрийн мэдлийн хэдэн сургуулиасаа илүү гардаггүй. Энэ үл ойлголцол, хоёр тийш харсан байдлыг өөрчлөхөд төслийн үзэл санаа чиглэсэн. Өнөөдөр бодит байдал дээр төр мөнгөгүй байхад хувийн хэвшилд мөнгөтэй үе байна. Хувийн хэвшил хүнд цагт төр дэмжих тогтолцоо байх ёстой. Төр, хувийн хэвшил хамтраад ажиллаж чадвал шинэ маягийн сургууль бий болох нэг санаа энд байгаа юм. Үүнийг хоёр тал олж харсаны үндсэн дээр төсөл хэрэгжүүлэх болсон. Хоёрдугаарт, манай улс өнөөдөр боловсролын 12 жилийн тогтолцоонд орсон. Энэхүү 12 жилийн тогтолцооны агуулга нь бодит амьдрал дээр тэр бүр бууж өгөхгүй байгаа нь үнэн. Яагаад гэвэл, 12 жил сурах хүүхэд 6-18 нас хүртлээ сурах болж байна. Гэтэл нөгөө талдаа тогтолцоо, сургалтын агуулга, арга зүй нь хуучнаараа. Өөрөөр хэлбэл, өмнөх 8-18 нас хүртлээ сурдаг тэр хэлбэр огт өөрчлөгдөөгүй. Өмнө нь 10 жил үздэг хичээлийг 12 жилд сунгаад тараагаад л зааж байгаа. 12 жил сурсан, сургасан тэр тогтолцоо дэлхийн жишигт хүрч суралцагч 12 дугаар ангиа төгсөөд шууд гадаадын их, дээд сургуульд сурах боломж бүрдэх ёстой. Гэтэл энэ тогтолцоо байдаггүй. 1990-ээд оноос хойш бий болсон өөрчлөлтөөр суралцагч 10 дугаар ангиа төгсөөд гадаадад сурах боломж байхгүй. Энэ өөрчлөлтийг шинэ тогтолцоо халах учиртай. Үүнийг өөрчлөхийг бид санаачилсан. Төсөл хэрэгжсэнээр 12 дугаар ангид үзсэн хичээлээ МУБИС-ийн нэгдүгээр дамжаанд дахин үзэхээр бол шууд тооцуулж, кредитээ авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Гадаадад сурах бол шууд сурах учиртай. Нэг үгээр хэлбэл, төслийн үр дүнд их, дээд сургуулийн нэгдүгээр дамжаанд үзэх ерөнхий эрдмийн хичээлийг 12 дугаар ангидаа үзээд шууд тооцуулах боломжтой болно. Нөгөө талдаа “Маргад” дээд сургуулийн ЕБС-д суралцагч сурагч 10-12 дугаар анги буюу 3 жилийн хугацаанд дээд сургуулийн ерөнхий эрдмийн хичээлийг сонгосон мэргэжлийнхээ чиглэлийн дагуу судлах юм. Сонгосон мэргэжлийн чиглэлээр төрөлжин, гүнзгийрүүлж судалж буй хичээлийг МУБИС-ийн эрдэмтэн, докторууд заах боломж бүрдэж байгаа. Ингэснээр хичээлийн агуулга илүү төрөлжсөн, мэргэжил сонголтод үр дүнтэй, ач холбогдолтой болно. Жишээ, нь анагаахын чиглэлээр мэргэжлээ сонгосон суралцагч химийн хичээлийг илүү судална, тэдэнд эрдэмтэн, профессорууд хичээл заана. Гуравдугаарт, дээрх хоёр ажил хэрэгжиж сургуулийн бүтэц, агуулга нь өөрчлөгдөж байгаа. Үүний дараа багш, нарын заадаг арга барил технологи өөрчлөгдөх болно. Багш нарын сэтгэлгээ, заах арга зүйг өөрчилнө. Сурагч төвтэй, хүүхдийн сонирхол хэрэгцээнд тулгуурласан сургалт явуулна. Суралцагч өөрөө сурах үйлийнхээ субъект нь болж идэвхтэй үйл ажиллагаа явуулах учиртай юм.  Математик, байгалийн ухааныг илүү онцгойлно -Таны ярианаас харвал өнөөдрийн боловсролын салбарт байгаа гадаад нэртэй олон тогтолцоо оновчгүй гэж ойлгож болохоор. Хүн бүхний ярьдаг шавь төвтэй сургалтын тогтолцоог улам боловсронгуй болгож амьдралд арай ойртуулж байгаа юм уу даа? -Тийм, яг үнэн. Өнөөдөр манай боловсролын тогтолцоо Кембрижийн гэдэг тодотголтой явдаг. Өмнө нь солонгос, япон гээд олон улсын жижигт хүргэх нэрийн дор баахан бужигнасан. Уг нь бидэнд хүүхдээ номд сургах уламжлалт сургалтын тогтолцоо байсан. Төслийн үзэл баримтлал ч нэг талаараа Монголын уламжлалт сургалтын арга ухаанд тулгаарлаж хойч үеэ бэлтгэхэд чиглэж байгаа. Та бид мэднэ дээ, их бичгийн хүн Шагж багш монгол бичгийн цагаан толгойг 14 хоногт хүүхдэд заагаад уншуулж, бичүүлж сургадаг. Өнөөдөр нэгдүгээр ангид цагаан толгойг өмнө нь хагас жилд багтаан үзээд хүүхдээ уншуулж, бичүүлдэг байлаа. Одоо цагаан толгойг бүтэн жил үзэж байна. Миний дээр хэлээд байсан агуулгыг нь сунгаад тавьчихсан гэдэг чинь энэ. Өнөөдөр бид хүүхдээ монгол хүн болгох ёстой. Одоо 12 дугаар анги төгсөж байгаа сурагч монгол ч биш, англи ч биш болоод байна. 12 жилийн тогтолцоо бүрэн тогтоогүй энэ цагт бид энэ төслийг хэрэгжүүлсэнээр суурь тогтолцоо бүрдэхэд хувь нэмрээ оруулах тус дэм болох учиртай. МУБИС, “Маргад” дээд сургуулийн зорилго ч энэ чиглэл дээр огтлолцсон гэх үү дээ. - “Маргад” дээд сургуулийн зүгээс лаборатори сургууль байгуулах материаллаг бааз, боловсон хүчин, сургалтын орчноо иж бүрэн бүрдүүлжээ гэж ойлгож байна. Яагаад заавал математик, байгалийн ухааны чиглэлийг сонгож авав? -Математик бол бүх шинжлэх ухааны хаан. Тэр утгаараа бидний өдөр тутмын амьдрал тэр чигтээ математик тооцоолол, загварчлал дээр тулгуурлан хөгждөг. Байгалийн ухааныг өнөөдрийн 12 жилийн сургалтад хими, физик, биологи гэж салгаж үздэг. Бид үүнийг нэгтгээд дээрх гурав ухаан байгалийн ухааны салшгүй хэсэг учир нэгдмэл байдлаар судлах ёстой гэж ойлгож байгаа. Энэ гурван хичээлийг нэгтгээд агуулгыг нь интеграцчилъя гэж шийдсэн. Байгаль дээрх бүх зүйл физикийн үзэгдэл дээр үндэслэсэн учраас хичээл бүрийг нь, хичээл хооронд нь интеграцчлах хэрэгтэй. Нөгөө талаар манай сургуулийн захирал Ц.Эрдэнэчулуун хичээлийн интеграци сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Докторын зэрэг хамгаалсан ажлаа одоо хөрсөн дээр буюу амьдрал дээр буулгах, үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр энэ төслийг санаачилсан юм. Математик, байгалийн ухааны чиглэлийг илүү онцгойлсоны учир энэ. Бусад чиглэл, мэргэжлээр хичээл судлах, мэргэжил сонгохыг хүссэн хүн бүхэнд бид боломжийг нь бий болгож өгнө. ОХУ-аас байгалийн ухааны хичээлийн лаборатори оруулж ирнэ -Манай аймагт яамны харьяа лаборатори наймдугаар сургууль гэж бий. Энэ мэт бусад сургуулиас ялгагдах онцлог нь юу байх бол? -Наймдугаар сургууль бол өнөөдрийн 12 жилийн сургалтын туршилтыг явуулж байгаа. Манайх бол дээрх 3 үзэл баримтлалыг хэрэгжүүлэх түшиц сургууль болох юм. Агуулга, арга технологи, мэргэжил сонголт, мэргэших тал дээр арай өөр, илүү өндөр түвшнийх болж байгаа. Байгалийн ухааны хичээлийн 70-80 хувь нь лабораторид явагдана. Дадлага ажлынхаа явцад онолын мэдлэгээ олж авах, бататгах тал дээр нь бид илүү анхаарна. Дадлага ажилгүйгээр бид чанартай, мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэж чадахгүй. Тэгээд ч байгалийн ухааны хичээлүүдийг сайн судлая гэвэл дадлага ажил маш чухал. Манай сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал н.Хаш-Эрдэнэ энэ тал дээр ихэд анхаарч үр бүтээлтэй ажиллаж байгаа. Ирэх намар гэхэд манай хамт олон ОХУ-аас байгалийн ухааны хичээлийн лаборатори оруулж ирэхээр ажиллаж байгаа. Хүн 5 мэдрэхүйтэй. Суралцагч тухайн зүйлийг онолоор биш амталж болохыг нь амталж, үнэрлэхийг нь үнэрлэж, хүрч болохыг нь хүрч, харж мэдэрч байж сая тухайн зүйлийг танина. Түүнээс биш онолоор бөмбөгдөхийг урьтал болгохгүй, бидний хувьд. Хичээлийн бүх анги танхимаа лаборатори хэлбэрээр тохижуулна. -Судлаач эрдэмтэн хүний хувьд таниас нэг зүйлийг тодруулмаар байна. Өнөөдөр манай улсын боловсролын тогтолцоо байнга өөрчлөгдөх боллоо. Солонгос, япон, одоо америк гээд л явж байна. Удирдаж байгаа сайд нь өөрийнхөө үзлийг боловсролын салбарт тулгаад байгаа ч юм шиг. Бараг тухайн сайд гадаадын ямар оронд боловсрол эзэмшсэн байна, түүнийгээ хэрэгжүүлэх гээд ирээдүй хойч үеэ баахан турших юм. Энэ нь эргээд сонгуультай ч холбогдох боллоо. Ялсан намын ямар ч хүн боловсролын сайд болонгуут тогтолцоо өөрчлөгддөг. Хэдий болтол ингэж явах вэ, энэ зөв юм уу? -Таны хэлж байгаа үнэн л дээ. Миний хувьд гэхэд боловсролын сүүлийн 60 жилийн түүхийг биеэрээ туулж байна. Миний мэдэхийн сургуулийн бүтцийг 7 удаа өөрчилсөн. Өнөөдөр 5.4.3 гэсэн бүтцээр явж байгаа. Бүтэц сольсноор ахиц гардаг ч юм биш. Бусад орон бол сургуулийн бүтцээ эвддэггүй. Японых 250, америк 200 жил боловсролынхоо бүтцийг эвдээгүй өнөөг хүрч ирсэн. Манай улс сүүлийн 60 жилд 7 удаа өөрчилж. Бараг 10 жил тутамд нэг удаа өөрчлөөд байх шиг. Сүүлдээ боловсрол, эрүүл мэндийн салбарыг улстөржүүлсэн. Уг нь боловсрол, эрүүл мэндийн салбарыг өөрсдөд нь даатгах учиртай. Нэг сайд гарч ирээд л нэг тогтолцоо ярьдаг болчихлоо. Миний хувьд гэхэд 10 гаруй сайдын нүүр үзэж байна. 1990-ээд оноос өмнө салбарын сайд нэг их өөрчлөгддөггүй байлаа. Дандаа мэргэжлийн хүмүүс. Жамсран, Даваасүрэн гээд манай мундагууд байсан. Даваасүрэн сайд л гэхэд бага ангийн багшаас ажлын гараагаа эхэлсэн учраас боловсролын салбарыг 10 хуруу шигээ мэддэг байсан. Мэргэжлийн хүн мэргэжлийн үүднээс ажилладаг. Мэргэжлийн бус хүн бол хүний ам дагахаас өөр арга байхгүй. 1990-ээд оноос хойш боловсролын салбар толгойгүй сайд нарын гарын аясаар явж ирлээ. Ерөнхий боловсролын салбарын үр дүн 12 жилийн дараа гардаг ийм онцлогтой хүнд салбар. Гэтэл үүнийг сонгуулийн дөрвөн жилийн тогтолцоо сайдтай хамааруулбал өнөөдрийн нэгдүгээр ангийн хүүхэд 12 дугаар анги төгсөхдөө багаар бодоход гурван сайдын нүүр үзэж, гурван өөр тогтолцоо дамжих гээд байна. Энд төрийн хувьд боловсролын хар хайрцагны бодлогыг барих учиртай л юм. -Нөгөө талдаа хүүхдийн хүмүүжил үндсэндээ алдагдсан. Сургууль, багшийн хувьд хичээл заах стандарт хангах үүрэг хүлээж байна. Бид хүүхдээр хүн хийхийг, зөв хүн болгохыг илүүд үздэг тэр цаг үгүй болж. Энэ тал дээр юу гэх вэ? -Тийм л дээ. Багш, сургууль өнөөдрийн хувьд сургалтын хөтөлбөр, агуулгын стандарт хангалт тал дээр анхаарлаа хандуулдаг. Хүмүүжил нь алдагдсан. Бие нь өсөөд л байдаг, ухаан нь муудаад л байх шиг. Манай “Маргад” сургуулийн удирдлага, хамт олны зүгээс энэ тал дээр анхаардаг. Улаантолгойд зургаан га газарт мод бут, жимсгэнэ, хүнсний ногооны газар байна. Мөн Дундадын голд хоёр га газарт хөдөлмөр, амралтын зуслан байгуулсан. “Маргад”-ын ерөнхий боловсролын гэлтгүй дээд сургуулийн оюутандаа ч бид хүмүүжил, төлөвшилтийн тал дээр нь улирал бүр судалгаа хийж эцэг эх болоод өөрт нь танилцуулдаг. Төлөвшлийг нь дүгнээд ахиц, бууралтыг нь судалдаг. Оюутан, сурагчаа цаашид ямар хүн болох нь вэ, төлөвшилтөд нь юу нөлөөлж байна вэ гэдгийг нарийн судалдаг энэ ажил яваандаа “Маргад” сургуулийн брэнд ч болох байх. Суралцагчийнхаа хувь хүний төлөвшилтийн тал дээр судалгаа хийдэг сургууль тэр бүр байна уу. Бид монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааныг одоо ч судалдаг. Эр хүний зургаан шинж, эм хүний найман шинж, арван хар нүгэл, арван цагаан буяныг багаас нь мэдрүүлэх хэрэгтэй. Одоо хэл яриа бол утгаа алдлаа. Хүүхдүүдийн яриа цөөн хэдэн үгэнд эргэлдэж байна. Энэ бүхнийг анхаарах цаг болжээ.  Энэ хичээлийн жилд 1,6,10 дугаар ангидаа шинээр элсэлт авна -Төслийн үр дүн хэдийнээс харагдах бол? -Боловсролын яамны зүгээс хөдөөгийн аймгуудад лаборатори сургууль байгуулах үүрэг өгсөн. Манай сургууль мөн ийм сургууль байгуулахаар зорьж байсан. Энэ хоёр зорилго нэг цэг дээр огтлолцсон учраас төсөл илүү үр дүнтэй, бүтээлчээр хэрэгжинэ гэж бодож байгаа. Нөгөө талаасаа хоёр тал тодорхой хариуцлага хүлээсэн. Гэрээнд зааснаар “Маргад” дээд сургууль нь төслийн үйл ажиллагааг явуулах стандарт орчин буюу анги танхим, техник хэрэгсэл, онлайн орчин технологийг бүрдүүлнэ. Мөн лаборатори сургуулийн багш нарыг сонгон шалгаруулж, бүс нутгийн хэмжээнд багш мэргэжлээр суралцах сонирхолтой математик, байгалийн ухааны чиглэлээр сонгон суралцах сурагчдыг элсүүлж, дотуур байраар хангах үүрэг хүлээсэн. МУБИС-ийн зүгээс тус лаборатори ЕБС-ийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг цөм хөтөлбөрийн шинэчлэлийн дагуу сургалтын арга зүйгээр ханган боловсруулах, суралцагчдыг нас, сурах бичиг, гарын авлагаар хангах зэрэг олон үүрэг хүлээж байгаа. Төслийн эхний үр дүн өнөөдрийн 5:4:3 гэсэн тогтолцооны дагуу энэ хичээлийн жилийн 10 дугаар ангид элсэгч маань гурван жилийн дараа их, дээд сургуульд ороход харагдана. Мөн нэгдүгээр ангид элссэн сурагчийн хувьд дунд ангид орох тэр цагт үр дүн нь мэдрэгдэнэ. -Хүүхдүүд буюу элсэгчдээ яаж авах вэ. Орон тоо заасан уу? -Манайд сурахыг хүссэн хүн бүхэнд “Маргад” ЕБС-ийн хаалга нээлттэй. 1,6,10 дугаар ангидаа шинээр элсэлт авна. Энэ ангийн хүүхдүүд төсөлд хамрагдана. Элсэлтэд ямар нэг босго тавихгүй. Бидэнд багшлах боловсон хүчин, материаллаг бааз, анги танхим хүрэлцээтэй байгаа. Иймээс манай сургуульд тэр дундаа 1,6,10 дугаар ангид элсэхийг хүссэн хүүхэд бүхэнд боломж бий.
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
12-р сар. 26, 2024, 4:13 p.m.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
“ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 97 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЖЭЭ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороолол/
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагдаагийн газрын дээвэр, гадна фасадны  засвар, гэрэлтүүлгийн ажил
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Нутгийн удирдлагын ордонд тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
Нутгийн удирдлагын ордонд тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ 10 БАЙРШИЛД ХИЙСЭН
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
Эрдэнэт спорт цогцолборын зураг төсөл боловсруулах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Уурхайчин баг. Уурхайчины тойргын хэсгийн авто замд их засварын ажлын үлдэгдлийг хийх
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
Нутгийн удирдлагын ордонд тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах /шатаар зөөвөрлөгч/
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
ЕСӨН ЭРДЭНИЙН НЭРТЭЙ БАРИЛГУУДАД ХЯНАЛТ ТАВИНА
Орон сууцны 6-р хорооллын 16,17-р байрны дунд тоглоомын талбай байгуулах
Согоот баг. 5,25-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Бүрэнбүст баг.  Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 5-р сургууль хүртэлх авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх
“АЧИТ ИХТ” КОМПАНИ ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛД ХӨРӨНГӨ ӨРУУЛАЛТ ХИЙСЭЭР БАЙНА
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА