БЯМБА
2024.11.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
О.ЗОРИГТ: Сэтгэл, зүтгэл байвал бүтэхгүй зүйл гэж үгүй
О.ЗОРИГТ: Сэтгэл, зүтгэл байвал бүтэхгүй зүйл гэж үгүй
Залуу насандаа Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэрийн суурийг тавилцаж, улмаар дэлхийд данстай “Эрдэнэт” үйлдвэрийн ачааны хүндийг 30 гаруй жил үүрэлцсэн гэгээн дурсамж дүүрэн гавьяатай хүн олон бий. Тэдний дундаас тэртээх 1960-аад оны түүх өгүүлэх нэгэн эрхэмтэй уулзаж ярилцахад үнэхээр сонин байлаа. Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэрийн анхдагч, Засвар механикийн заводын токарьчин асан, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Очирын Зоригт ийнхүү хууч дэлгэлээ. -Миний аав Машийн Очир 1963 онд Хөвсгөл аймгийн Геологийн удирдах газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан юм. Мөрөнгийн Геологийн удирдах газрын харъяа Эрдэнэтийн овооны Геологи хайгуулын анги шинээр ажиллаж эхлэхэд аав маань тус ангийн нягтлан бодогчоор томилогдож ирсэн юм. Манайх ийнхүү 1963 оноос Эрдэнэтийн овооны энгэр бэлд амьдарч, ажиллаж эхэлсэн. Аав, ээж хоёр маань 5 хүүхэдтэй, би дөрөв дэх хүү нь. Нэг эгч, хоёр ах, нэг дүүтэй. Эгч О.Магван 40 гаруй жил жолоочоор ажилласан. 1967 оноос Эрдэнэтийн овооны Геологи хайгуулын ангид, 1973-1978 онд Авто тээврийн комбинатад жолооч, 1978 оноос “Эрдэнэт” үйлдвэрт түргэн тусламжийн машины жолоочоор 10 жил ажиллаад гавьяаны амралтаа авсан. Эгч одоо 83 настай, Эрдэнэтдээ энх тунх амьдарч байна.Том ах О.Төмөрбаатар буюу Эрдэнэтийн иргэдийн хайрыг татсан Төөнөгөө юм. Дараагийн ах Модны үйлдвэрт ажиллаж байгаад саяхан тэтгэвэртээ гарсан. Дүү хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Тухайн үед би 5 настай Эрдэнэтэд ирж байлаа. Хүүхэд насны хэдэн сайхан дурсамж бий. Эрдэнэтийн овооны Геологи хайгуулын ангийнхан тэр үед Эрдэнэтийн овоо уулын баруун урт хэсэгт байрладаг байв. Бид байсхийгээд л тэдэн дээр гүйж очно. Чехийн геологичид тэр үед ирээд Монголын геологичидтай хамт ажиллаж байлаа. Нэг удаа геологийнхан амарч байхад нь очиж л дээ. Тэд надаас “Чи том болоод ямар хүн болох вэ?” гэхэд хариуд нь “Би том болоод Чех хүн болно” гэж хариулсан байгаа юм. Аавтай хамт ажиллаж байсан гадаадын хүмүүс миний нүдэнд их содон тусч тэр хүмүүс шиг болох юмсан гэх бодол төрсөн хэрэг л дээ. Эрдэнэтийн геологийн ангид ажиллаж байсан зарим хүнтэй 40-өөд жилийн дараа уулзахад “Чи хүүхэд байхдаа Чех хүн болно” гэдэг байсан. Чех хүн болж чадсан уу? гээд инээлдэж билээ. Аав 1973 онд тэтгэвэрт гарсан боловч дараа нь Эрдэнэтийн барилгын ажилд гар бие оролцож мужаанаар ажилласан. “Эрдэнэт” үйлдвэрээс төрсөн анхны Хөдөлмөрийн баатар Данзангийн Жаргалсайхантай барилгын нэг бригадад мужаан байлаа. Дараа нь Эрдэнэтийн овооны баруун хэсэг - Чингилийн голд бууж Геологичдын хүнсэнд хэрэглэх 50-иад хонийг хариулдаг байв. Манай ээжийг Лхамжав гэдэг. Гэтэл аавын хөрш айлын гэрийн эзнийг Очир, эзэгтэй нь бас Лхамжав гэдэг байв. Геологичид идэшний мал авах гээд аавынх руу явахдаа ижил нэртэй хоёр айлыг дандаа андуурдаг байснаа хожим дурсдаж билээ. Аав Геологи хайгуулын ангид ажиллаж байхад Эрдэнэтэд сургууль байгаагүй, бид Булган аймгийн 10 жилийн нэгдүгээр сургуульд сурна. Геологи хайгуулын ангийн дарга А-69, Б-69 гэсэн хоёр машинтай. Геологич 10-аад айлын 10 гаруй хүүхдийг дарга нь нэг дэх өдрийн өглөө нэг машиндаа суулгаад Булган аймагт аваачиж өгнө. Бидний зарим нь ах дүүгийндээ, дийлэнх нь дотуур байранд амьдарна. Ингээд 1967-1971 онд энэ сургуульд суралцаад, дараа нь аав Мөрөнгийн Геологийн ангид ажиллахаар явахад бид дагаад л явсан. Ингээд 1974 онд Мөрөнд 7-р ангиа төгсөөд байтал Эрдэнэтийн их бүтээн байгуулалтанд гар бие оролцох залуучуудыг Эвлэлийн илгээлтээр ажиллахыг уриалахад би шинэ газарт очиж ажилламаар санагдаад байв. Аав тэтгэвэрт гарсан хэдий ч Эрдэнэтийн барилга дээр мужаанаар ажиллаж байсан болохоор аавдаа туслая гэж шийдээд 7-р ангийнхаа шалгалтыг өгч дуусангууд замын машинд дайгдаад Дархан хот дахь “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргаа руу өөрөө шууд яваад очсон. Тэнд очоод аавдаа туслаад ажил хиймээр байна гэсэн хүсэлтээ хэлэхэд “Чиний нас арай л бага байна даа, аав ээж чинь ажил хийхийг зөвшөөрсөн үү?” гэхэд зөвшөөрсөн гэж хэлээд л зүтгээд байлаа. Ингээд Эрдэнэтийн их бүтээн байгуулалтанд гар бие оролцох зөвшөөрөл аваад Эрдэнэтийн барилгын “Медьмолибденстрой” удирдах газрын харьяа Засал чимэглэлийн бригадад шаварчнаар ажиллах эрхтэй болсон. Ингээд 1974 оны 7-р сарын 19-нд ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн дээ. Эрдэнэтэд миний гар бие оролцож бүтээн босгосон анхны барилга гэвэл 1-р бичил хорооллын орон сууцны 1-6-р байр, нэгдүгээр сургууль, Говилын монгол, орос цэргийн ангийн байр, Тосгоны илгээлтийн эздийн 4 байр, АТК-ын барилга, Тосгоны илгээлтийн эздийн 10-аад байр, Промбазын барилгууд, 2-р бичил хорооллын барилгыг дуустал хамт ажиллаад 3-р бичил хорооллын дийлэнх барилга баригдаж байхад 1977 онд цэргийн албанд татагдаж билээ. Ингээд 1977-1980 онд цэргийн алба хаасан. 1980 онд эргэж ирээд “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн заводад токарьчины дагалдангаар ажиллаж эхэлсэн. Тус заводад 36 жил тасралтгүй ажилласан. Биднийг “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж эхлэхэд багш шавийн гэрээгээр сургадаг байлаа. Өдөр нь Зөвлөлтийн мэргэжилтэн дагалдаж ажиллана. Оройн цагаар Сургалтын төвд суралцаж шаварчны мэргэжлийн онол заалгана. Ингэж 6 сар суралцаад мэргэжлийн үнэмлэхтэй болж байлаа. Зөвлөлтийн мэргэжилтэнтэй ажиллахад орос хэл маань надад их тус болсон. 7-р анги төгстөл миний ганц дуртай хичээл орос хэл байв. Сурагч байхдаа орос хэлэнд сайн суралцсан болохоор Эрдэнэтийн барилга дээр орос нөхөдтэй ажиллахад бэрхшээл бага тохиолдсон. Токарийн мэргэжилтэй хүмүүс голдуу эрэг, боолт зорох ажил хийдэг. Харин миний ажил их онцлогтой байлаа. Эзэмшиж байсан токарийн машин маань Баяжуулах фабрикийн бүх бутлуурын хуягийг зордог. 1-5 метрийн диаметртэй, дээд тал нь 5 тонн даацтай эд ангийг суурь машин дээрээ зорно. 1979 онд анхны ийм суурь машинтай болсон. Ийм сайхан мэргэжил эзэмшиж “Эрдэнэт” үйлдвэртэй хувь заяагаа холбож олон жил ажилласандаа баярлаж явдаг. Би ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсний, Эрдэнэтийн анхдагчийн, анхны гар бие оролцон бүтээн байгуулсан нэгдүгээр сургуулийн 40 жилийн ой 2014 онд тохиосонд бас их билэгшээв. Хана туургыг нь шавардаад ашиглалтанд хүлээлгэн өгсөн Эрдэнэтийн нэгдүгээр сургуульд охин маань 1993 онд нэдүгээр ангид оров. Тэгээд охиноо дагуулаад сургуулийн босго алхуулах гээд ортол миний анхны багш Г.Бямбаа Эрдэнэтийн нэгдүгээр сургуульд охины маань ангийн багш байж таарав. Энэ үнэхээр билгэ дэмбэрэлтэй санагдсан. Эхнэр Ц.Гантөмөр маань Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул. Бид 1982 онд гэр бүл болсон. Эхнэр маань Нэгдсэн эмнэлэгт сувилагч, дараа нь “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хотын цэцэрлэгийн багшаар ажилласан. Сүүлийн 10-аад жил “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн заводад ажиллаад 2 жилийн өмнө тэтгэвэрт гарсан. Манайх 3 хүүхэдтэй. Том хүү, охин хоёр бага эмч сувилагч, их эмч мэргэжилтэй. Отгон хүү “Эрдэнэт” үйлдвэрт гагнуурчнаар ажиллаж байна. Уулынхаа буяныг ийнхүү хоёр үеэрээ хүртэж байгаадаа талархаж явна бид. 1970-аад оны эхэн үед Геологичдын тосгон Эрдэнэтийн овоо уулын баруун урд хэсэг буюу одоогийн овоолгоос 100-аад метрийн зайд байсан юм. Эрдэнэтийн анхны Геологичдын тосгоны суурь одоо ч энд бий. Геологийн ангид тэр үед ажиллаж байсан хүмүүсийг үйлдвэрийн “Эрдэнэт” ТВ-ийн нөхөд 2014 оны эхээр зохион байгуулаад Геологичдын тосгоны суурь дээр аваачсан. Машинаас буугаад хартал миний сэтгэлдээ төсөөлж байсан Геологичдын тосгоны хоёр байшингийн туурь нүдэнд шууд тусч билээ. Энэ уулзалтыг 2014 онд зохион байгуулаагүй бол Эрдэнэтийн овооны Геологичдын тосгоны анхны байшингийн туурь хүдрийн овоолгод дарагдах байж дээ гэх бодол төрсөн. Тэр байшингийн тууриар баримжаалан бид 50 жилийн өмнө амьдарч байсан гэр гэрийнхээ буурийг олж, орчныг нь цэвэрлэж ёслол үйлдсэн. Мартахын аргагүй сайхан уулзалт болсон. Монгол улсын Төрийн шагналт, ахмад геологич Г.Сандуйжав, Баяжуулах фабрикийн анхдагч С.Янжмаа, Холбооны газрын анхдагч Г.Эсмэдэх гээд бидний олон хүн энэхүү дурсамж аялалд оролцож 50 жилийн өмнөх дурсамжаа ярьсан нь хожмын өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн түүхийн эх сурвалж болно гэдэгт эргэлзэхгүй байна. Телевизийн уран бүтээлчид бидэнд тэр дурсамж бичлэгийг хувилж өгсөн. Үнэхээр их баярласан гэж сэтгэл хангалуун ярьж сууна билээ. Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэрийн анхдагч О.Зоригт ийнхүү Эрдэнэт хотод 41жил хөдөлмөрлөөд 2014 оны 11-р сарын 1-нээс өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ. Олон жилийн хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж 2006 онд Эрдэнэт хотын 30 жилийн ойн баяраар О.Зоригтод Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээсэн юм. “Эрдэнэт” үйлдвэрээс төрсөн алдартануудыг О.Зоригт хувийн тэмдэглэлийн дэвтэртээ жагсааж үзжээ. Нийт 54 хүний нэр бичигдсэн гэнэ. Хичээж хөдөлмөрлөсөн хүмүүсээ энэ үйлдвэр үеийн үед дэмжиж, алдрын титэм зүүлгэж, урам дэм өгч байсны нэг нотолгоо энэ юм. О.Зоригт 1982 оноос эхлэн хүртсэн шагналуудаа саяхан эрэмбэлж үзэхэд 28 одон тэмдэг алдрын тууз дээр нь алаглаж харагдав гэнэ. Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяатын алтан соёмбот тэмдэг, алтан гадас одонгоос эхлээд салбарын ойн медалиуд гээд... Таван жилийн гавшгайч тэмдэг хоёр удаа хүртсэн байна. Эрдэнэтийн их бүтээн байгуулалтад гар бие оролцсон 15 мянган залуучуудын дунд маш их хичээл зүтгэл гарган, манлайлан хөдөлмөрлөсөн хүмүүст л тэр шагналыг хүртээдэг байсан болохоор т”Таван жилийн гавшгайч” тэмдгээ эрхэм хүндтэй шагналд тооцно. О.Зоригт “Сэтгэл, зүтгэл байвал бүтэхгүй зүйл үгүй” гэж залууст хэлэх дуртай. Учир нь ажилдаа сэтгэл, зүтгэл гаргадаг шиг нэг удаа орос хэлний олимпиадад оролцохдоо гадаадад их дээд сургууль төгссөн инженерүүдийг ялж гадаад орнуудаар аялсан тухайгаа ийнхүү хуучлав. -1988 онд “Эрдэнэт” үйлдвэрийн 10 жилийн ойн нэмэржит орос хэлний олимпиад болсон. Энэ олимпиад үйлдвэрийн ажилчид, Монголд их дээд сургууль төгссөн инженерүүд, Гадаадад их дээд сургууль төгссөн инженерүүд гэсэн гурван ангиллаар зохион байгуулагдсан. Энэ уралдааны ажилчдын ангиллалд би түрүүлсэн. Дараагийн шат нь гадаад, дотоодод их дээд сургууль төгссөн инженерүүдтэй орос хэлний мэдлэгээ уралдуулах хэрэгтэй болов. Тэгээд аль аль шатанд нь түрүүлж өргөмжлөл, үнэ бүхий зүйл, ОХУ-ын нийслэл Москва, Болгар улсад 10 хоног аялах эрхийн бичгээр шагнагдаад гадаадад анх удаа хөл тавьж билээ. Орос хэл шамдан суралцсаны ач буяныг ингэж хүртсэн дээ. Өнөөдрийг хүртэл орос хэлээ судалсаар, орос ном уншсаар л явна. Миний номын санд орос ном олон бий. Цэрэгт байхдаа ойролцоо ажилладаг орос цэргүүд дээр зорьж очоод ойр зуурын яриа өрнүүлж оросоор ярих гэсэн хүслээ биелүүлж санаа амардаг байв. Одоо харин оросоор ярих орчин нөхцөл хязгаарлагдаад жаахан тиймэрхүү л байна. Гэхдээ орос ном, сэтгүүлээ уншсаар байгаа гэв. О.Зоригт тэтгэвэрт гарсан хэдий ч түүнийг олон нийтийн ажилд татан оролцуулах гэсэн санал их ирдэг болжээ. Тэрээр завтай болсон болохоор Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумынхаа Орхон аймаг дахь Нутийн зөвлөлийн тэргүүн, Эрдэнэтийн анхны барилгачдын удирдах байгууллага Монгол ажилчдын нэгдсэн захиргааны анхдагчдын “Баатар” холбооны удирдах зөвлөлд сонгуульт ажилтай. Эрдэнэтийн Илгээлтийн эзэд, анхдагчдад зориулан гэр хороололд өөрийн хашаанд чөлөөт цагийн клуб байгуулан тэнд теннисний хоёр ширээ, биллъяардын хоёр ширээ, бялдаржуулах 5 төхөөрөмж, бүжгийн заал бэлэн болгоод байгаагаа хуучиллаа. Тэр өөрийгөө Эрдэнэтийнхэнд сэтгэлийн өртэй хүн гэж үзнэ. Тиймээс өөрийн бодь сэтгэлээр энэ бүхнийг бий болгожээ. Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэрийг бүтээн босгож, эдүгээ 40-өөд жил амжилттай ажиллаад гавьяаны амралтаа авсан хүмүүс одоо тэнд очиж чөлөөт цагаа өнгөрөөж, алжаал ядаргаагаа тайлаасай гэсэн урилгыг сэтгүүлийн хуудсаар дамжуулан хүргэж байна. Ийм л эгэл жирийн атлаа, эгэлгүй гавьяатай хүмүүс энэ хотыг барьж байгуулчихаад, “Эрдэнэт” үйлдвэрээ нэг ч өдөр зогсоолгүй ажиллуулсаар ирсэн нь биширмээр байдаг аа. Ид хийж бүтээх насандаа итгэл, сэтгэл гарган амжилттай ажиллачихаад, насан турш алдар гавьяагаа дуудуулан амьдрах юутай сайхан. О.Зоригт “Үр минь үлдэх хорвоод нэр минь бүтэн байг” хэмээн хичээн хөдөлмөрлөж хамт олныхоо итгэлийг зүтгэлээр хариулсан “Эрдэнэт” үйлдвэрийн олон арван гавьяатуудын нэг юм. Түүнд эрүүл энх байж, сэтгэл тэнүүн амьдрахын ерөөл өргөе.  Сэтгүүлч Ж.ОЮУН
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах