БЯМБА
2025.06.15
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Г.Зоригт намын ажлаа нүүр бардам өглөө
Г.Зоригт намын ажлаа нүүр бардам өглөө
Хүний амьдралд юу эс тохиодог билээ дээ. Орхон аймгийн АН-ын дарга, Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригтын бие чилээрхжээ. Хөөрхий дөө, 2012 оны орон нутгийн сонгуулиар намаа гайхалтай удирдаж, АН-ын түүхэнд байгаагүй ялалт ачирсан. Дараа нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бас Орхон аймгийн АН-ыг хийморьтой “жолоодож” Эрдэнэтийн унаган хүү Цахиагийн Элбэгдоржийг Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин сонгуулж чадсан, Эрдэнэтийн ардчилагчдын эв нэгдлийн алтан титэм болсон энэ хүнд “Баярлалаа” гэж хэлэх ч багадна. Г.Зоригтын энэ амжилтуудад атаархсан хар элээнүүд түүнийг Засаг дарга болсных нь маргаашаас л “Өвчтэй хүнээр яаж орон нутаг удирдуулах гээд байгаам бэ” хэмээн гуаглалдсан. Түүний бие тэнхээрхүү байсан нь үнэн. Гэхдээ Эрдэнэт хотод 23 жилийн дараа дөнгөж галаа бадамлуулж эхэлсэн ардчиллынхаа мянга, мянган гишүүдийн итгэлийг даах их тэнхээ, оюуны хүч чадал, хүн чанар түүнд амин дэм болж өнгөрсөн хоёр жилд Орхон аймгийг онцгой сайн удирдлаа. Ингэж хэлэхийн учир гэвэл, орон нутгийн эрх баригчид төсвийн мөнгийг зөв зүйлд зарцуулвал ийм үр дүнд хүргэж болдог юм гэдгийг олон түмний нүдэнд харагдаж, гарт баригдтал хийгээд харуулаад өглөө. Тухайлбал, Орхон аймгийн түнэр харанхуй орчинтой гэр хорооллыг өдөр шиг гэрэлтүүлж чадлаа. Аймгийн Засаг даргын ажлыг авсан өдрөөс эхлэн, цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байсан мянга, мянган хүүхдийн эрх ашгийн төлөө санаа тавьж 4 сургуулийн байрыг чөлөөлөн 1000 гаруй хүүхдийг цэцэрлэгтэй болгосон. Үүнийг дагаад шинэ цэцэрлэгүүдэд 140-өөд хүн байнгын ажилтай ч болов. Бас гэр хорооллын 11, 22, 23-р цэцэрлэгийг төвлөрсөн шугамд холбож, бохир ус татан зайлуулах асуудлыг нь шийдвэрлэв. Орон сууцны байрууд болон гэр хороолол дунд хүүхдийн орчин үеийн тоглоом бүхий амралт, чөлөөт цагийн 13 талбайг шинээр байгуулж, тохижууллаа. А.Амарын талбай, аюулгүйн тойрог, хотын төв гудамж дагуу гэх мэт газруудад ногоон байгууламж, цэцэгжүүлэлтийг шинэлэг хэлбэрээр хийлгэж үлгэр үзүүлэв. Хот доторх болон орон сууцны байр хоорондох мөн гэр хорооллын замуудыг шил толь адил болгож амжлаа. Бараг 20 гаруй жил зогсонги байсан Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын шинэ гарааг эхлүүлснээр 7, 7а, “Эко” хороолол, 2а, 1а хорооллыг барьж байгуулах ажил хийгдээд эхэлснийг та бид харж байна. Өнгөрсөн 2 жилд нийт 856 айлын орон сууц ашиглалтанд оруулсан бөгөөд одоо 558 айлын 13 орон сууцны барилга Эрдэнэт хотод баригдаж байна. Тэрээр Орхон аймагт Аж үйлдвэрийн паркийн хилийн цэсийг баталгаажуулж, тэнд жижиг дунд үйлдвэрүүд барьж байгуулах гэсэн санал санаачилгыг бодлогоор дэмжин ажилласны үр дүнд өнгөрсөн хоёр жилд энэ орон нутагт 57 үйлдвэр шинээр байгуулагдсан байна. Тэдний дотор Бэрэн группийн Төмөрлөгийн цогцолбор үйлдвэр, “Ачит Ихт” ХХК-ийн цэвэр зэсийн үйлдвэр, цаашлаад асфальтны, хөөсөнцөр хавтангийн, маскны, резиний, Лед гэрлийн гэх мэт импорт орлох болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэрүүд өнгөрсөн хоёрхон жилийн дотор үүд хаалгаа нээлээ. Эдгээрт ажилд орсон олон мянган хүний амьдралын баталгаа хангагдсан гээд бодохоор аймгийн Засаг даргын бодлогоор хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг үнэлж барамгүй. Ардчилсан үзэлтэй хүн бүхний сэтгэлийн зул болсон Монгол улсын анхны Ерөнхий сайд агсан А.Амарын хөшөөг Гендирекцийн гаднаас нүүлгээд байх ёстой газар нь буюу Орхон аймгийн Нутгийн удирдлагын ордны өмнө авчирч хүндэтгэлтэй байрлуулсан нь мөн л Г.Зоригтын шийдвэр байсан. Өнөөгийн бидний амар амгалан амьдралын төлөө халуун амиа өргөсөн эх орончийн төрсөн нутагт ажиллаж амьдарч буй Эрдэнэтийнхэн энэ хүний гавьяат үйлсийг үеийн үед дурсан санаж, хүндэтгэж биширч явахын учир утгыг ойлгуулах гэж энэ ажлыг хийсэн. Бүрэн эрхийнхээ 4 жилийн дөнгөж хоёрхон жилийг энэ мэт олон амжилтаар үдсэн аймгийн Засаг дарга, Орхон аймгийн АН-ын дарга Г.Зоригт энэ сарын 25-нд хуралдсан аймгийн АН-ын хорооны хурал дээр “Эрүүл мэндийн шалтгааны улмаас аймгийн АН-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргалаа. Журмын нөхөд нь ч түүнийг ойлгож, хүсэлтийг нь хүлээн авч, АН-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Намын даргын ажлаас чөлөөлөгдсөн тэр агшинд Засаг дарга маань “2007 оноос хойш бүх шатны сонгуульд хамтдаа байж ялагдлын гашууныг, ялалтын сайхныг хамтдаа мэдэрсээр ирсэн журмын нөхөддөө талархал илэрхийлье” гээд цаашид эв эетэй байхыг дахин дахин хичээнгүйлэн захив. Журмын нөхөд нь ч түүнд талархал илэрхийллээ. Мөн Орхон аймгийн АН-ыг байртай болгоход түүний оруулсан их хувь нэмрийг өндрөөр үнэлэн зарим нөхөд нь хоолой зангируулан талархлын үгээ дэлгэж байсан. Зоригт дарга АН-ын даргын ажлаа л хүлээлгэн өгсөн болохоос Ардчилсан нам, МоАХ-оос хэзээ ч нүүр буруулахгүй. Учир нь тэр Монголын нийгэмд цоо шинэ өөрчлөлт шинэчлэл авчирсан гавьяатай Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын анхны партизануудын нэг. Тиймээс ч түүнийг Орхон аймгийн АН-ын даргын ажлаа хүлээлгэн өгөх тэр агшинд “Чингисийн одон”-гоор шагнасан тухай баяртай мэдээг Улаанбаатараас дуулгаж, журмын нөхөд нь түүнд баяр хүргэн алга ташиж, эрүүл байхын ерөөлийг олонтаа өргөлөө. Энэ сайхан ерөөл бат орших болтугай. Ж.ОЮУН
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил