Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН

СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Хүүхэд залуусын өргөн хэрглээний нэг скүүтер, сурроныг замын цагдаа нар хэрэглэж эхэлсэн нь үр дүнгээ өгч байгаа гэнэ. Учир нь Тээврийн цагдаагийн албаны байцаагч нар зам тээврийн ослын газар өмнөхөөсөө хоёр дахин хурдан очдог болсныг албаны хүн ярьжээ. Иймд Улаанбаатарын замын түгжрэл дунд хамгийн хурдтай хэрэгсэл скүүтер, сурроныг нийслэлийн зургаан дүүргийн Тээврийн цагдаагийн албанд тус бүр гурав гурвыг авсан гэнэ. Хүүхэд багачуудтай уралдаад замын цагдаа нар скүүтер, сурронтой давхиад байж дээ. Энэ он гарсаар эхний хоёр сарын байдлаар зам тээврийн ослын 21,565 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Эдгээрээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3600 гаруй гэмт хэрэг, зөрчил үүссэн байна. Ийнхүү скүүтер унасан цагдаа нар зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалахад түгжрэлээс айхгүй хурдтай ажиллаж эхэллээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card