ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт хотод хоёр удаа цахилгааны хязгаарлалт хийсэн. Энэ нь улсын хэмжээнд эрчим хүчний найдвартай ажиллагааны хүрээнд цахилгаан эх үүсгүүрүүдийг хэт ачаалалд оруулахгүйн тулд авсан арга хэмжээ гэж албаныхан ярьлаа. Цаашид ийм байдлаар эрчим хүчний хязгаарлалт хийх магадлалтай. Цахилгааны өндөр хүчдэлээс шалтгаалж, айл өрхийн цахилгаан хэрэгсэл шатсан тохиолдол олон гарсан. Баян-Өндөр суманд иргэдийн гомдол олон ирсэн байна. Энэ асуудлыг “Эрдэнэт Ус” ДТСОНӨК хариуцах юм байна. Иргэдийн гомдлыг судалж үзээд, цахилгааны хүчдэлээс шалтгаалсан үгүйг тогтоож гаргасан дүгнэлт дээр үндэслэж, иргэдийн хохирлыг барагдуулах юм байна.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.