Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ

АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Цаг уурын мэдээ хэдэн долоо хоногийн өмнөөс урьдчилан гарч байхад, Хот тохижуулах газар анхны цаснаар шалгалтанд унасан нь энэ байгууллагын удирдлагын арга барил ямар байгааг харууллаа. Шуурхай багийг байнгын бэлэнд байдалд байлгаж, болзошгүй ослоос сэргийлэх боломжийг бүрдүүлж ажиллаж чадахгүй байна.

Аймгийн шуурхай зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал “урьд шөнө орсон нойтон цасны улмаас халтиргаа гулгаа үүсч,  авто машин мөргөлдөж иргэд хохиролтой байгаа” талаар онцолж ярьлаа. Тухайлбал нойтон цасны улмаас зуны дугуйтай байтугай өвлийн дугуйтай машин гулгаж, осол аваар гарсан. Үүнд Хот тохижуулах газар цаг агаарын байдлыг урьдчилан мэдэж нөхцөл байдал хүндрэхээс өмнө давсаа цацаж чадаагүй талаар шүүмжилсэн.

 Аймгийн хөрөнгө оруулалтаар 1,3 тэрбум төгрөгийн өртөгтэй авто замын засвар,  цэвэрлэгээ үйлчилгээ хийх зориулалт бүхий  техник хэрэгслийг  Хот тохижуулах газарт  хүлээлгэн өгсөн. Гэтэл болзолшгүй аваар ослоос урьдчилан сэргийлж тоног төхөөрөмжөө ашиглаж чадаагүй бөгөөд цас хайлсны дараа давсаа цацсан нь Хот тохижуулах газар ажлаа муу гүйцэтгэж байгааг илтгэлээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл
Иргэн
Цас арилгах техникүүдийг яг цас орж байх үед нь ажиллуулах ёстой, цас зогстол цэвэрлэгээг үргэлжлүүлж байх ёстой. Тэрнээс цас дагтаршсны дараа бол хичнээн зориулалтын техник байсан ч арилгаж бараг чадахгүй
Иргэн
Цас арилгах техникүүдийг яг цас орж байх үед нь ажиллуулах ёстой, цас зогстол цэвэрлэгээг үргэлжлүүлж байх ёстой. Тэрнээс цас дагтаршсны дараа бол хичнээн зориулалтын техник байсан ч арилгаж бараг чадахгүй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card