ПҮРЭВ
2025.11.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
БАТХУЯГ БА БАТЛУТ
БАТХУЯГ БА БАТЛУТ

Орхон аймгийг дөрвөн жил удирдах эрхмүүдийн нэр тодорч байх агшинд Батхуяг, Батлут гэх үе насны хоёр залуугийн үг, үйлдлийг эрдэнэтчүүд анхааралтай харж байна. Тэд өнөө цагийн Орхон аймгийн Лидерүүд. Юуны өмнө АН-ын хорооны дарга Ц.Батхуягт баяр хүргэе. Тэр бууриа нэр төртэй сахиж, намын нөхдөө зөв удирдсан. Ардчиллын цэнхэр байрандаа багтахгүй эв түнжингүй явсаны горыг хангалттай амссан намын удирдлагууд орон нутгийн сонгуулийн өмнө ширээ тойрон суусан нь ялалтын дайтай амжилт авчирлаа. 2024 оны орон нутгийн сонгуульд АН аймгийн Иргэдийн хурлын 41 суудлаас 20, Баян-Өндөр суманд 35 суудлын 16-г нь авч чадсан. Үүнийг л ялалт гэхгүй юм бол юуг ялалт гэхэв.

Харин Жаргалант суманд Ардын нам үнэмлэхүй ялсан. Энэ сумыг хэдэн жил МАН толгойлсныг бүгд мэднэ. Хорин зургаан жилийн дараа орон сууцны байрнуудаа хэрэглээний халуун устай болголоо гэж саяхан зарлахад нь Хөгжил гэдэг үг энд царцсаныг ойлгосон. Цаашид балгас болох вий гэхээс айж байна. Энд хяналт, сөрөг хүчний дуу хоолой, ардчилал бүгд байхгүй. Цэвэрхэнээр хэлэхэд, Хойд Солонгос шиг дарангуйлал дөрвөн жил үргэлжлэх нь.

Энэ сонгууль төсвийн мөнгөөр тэжээгдсэн том армийн эсрэг олон байлдаанд нам цохиулсан ганц суман цэрэг хүч тэнцвэргүй тулаанд орсон мэт өрнөлөө. Найман жилийн туршид Монгол улсын хоёр дахь том аймгийн төсвийг дангаар эзэгнэж, хяналтгүй зарцуулсан МАН-ын хороо нэгхэн суудлаар чүү айхан сөрөг намаа ялсанаа түмний өмнө олуулаа зогсож гайхуулсан нь ичмээр, бас өрөвдмөөр байсныг иргэд цахим хуудсандаа илэрхийлжээ. Өнөөгийн Эрдэнэтийн төрх ундуй сундуй, зам харгуйгаа зэрэг задалж, түмнийг бухимдуулж, гацаанд оруулсанаа бүтээн байгуулалт хийж байхад дуугай суугаарай гэж загнах дарга нарынх нь хэрүүлч уруулчийг хэн ч дийлэхгүй. Өнгөрсөн жилүүдэд аймгийн Иргэдийн хурлын хуралдаан гэж сөрөг хүчнээ басамжилсан, олноороо хүч түрэн баталсан түрэмгий бодлогоор энэ хотыг удирдлаа. Ямар сайндаа л Ардын намын төлөөлөгчид эр, эмгүй салаавч гаргаж, п хараалыг сөрөг намынханд хайр найргүй зориулж байсан нь угтаа тэд иргэдээ доромж үзсэн үйлдэл болсон юм. Тун харамсалтай, сэтгэлгээний доройтол.

Хоёр нам сонгуулийн үр дүнгээ нэг цагийн зайтай хэвлэлийн хурал хийж, иргэддээ тайлагнав. АН-аас эрх баригчдыг нэр дэвшигчдийн нэрсээ хуулийн хугацааг нэг хоногоор хоцроож өгсөн, Оюут багийн нэр дэвшигчийн сонгогчид өгсөн 50 мянган төгрөгийг иргэн өөрөө сери дугаартай нь хуулийн байгууллагад гардуулсан. УИХ-ын гишүүн Д.Батлут таван Багийн Засаг дарга нартай хамтран төсвийн хөрөнгийг зувчуулсан гээд захиргааны нэг, эрүүгийн хоёр хэрэг МАН-ын хороон дээр үүссэнийг хэллээ.

Харин МАН-ын хорооноос асар их гүтгэлэг, дайралтан дунд сонгуульд оролцсоноо илэрхийлэв. Тэдний нэг суудлаар ялсан нь ч бас эргэлзээтэй гэж байгаа. Одоо Батлут гишүүн энэ хотыг тайван орхиоч, намуудын удирдлагууд өөрсдөө учраа олог. Эрдэнэтийнхэн Улаанбаатарын араас ормооргүй байна, хорт утаа, агаарын бохирдол, түгжрэл,......Хяналтгүй, ардчилалгүй, шударга үгийг уландаа гишгэсэн үйлдлүүдийг эрх баригчид өнгөрсөн жилүүдэд хайр найргүй цацсан. Одоо шүүх дээрх хэргүүдтэйгээ, ганц хүний саналын зөрүүтэйгээ, ухаан бодлоо уралдуулж, эн тэнцүүгээр бодлогоо баталж, зүрх сэтгэлээ Эрдэнэт хотын хөгжлийн төлөө зориулах боломжийг аймгийн Хурлын шинэхэн төлөөлөгчдөд үлдээе. Хариуцлагатай энэ үед сэтгүүлчийн нүд, өнцгөөр тоймлон бичлээ, та ч бас санал нийлэх биз ээ.

1
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО