Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймгийн нийгэм улс төрийн мэдээллийн Erdenetnews.mn сайтын Эрхлэгчээр сэтгүүлч Б.Өлзийдэлгэр ажиллаж байна. Б.Өлзийдэлгэр Үндэсний өдөр тутмын эрэн сурвалжлах “Нийгмийн толь” сонинд сэтгүүлчийн гараагаа эхэлж, Shuud.mn мэдээллийн сайт, Шууд Телевизэд ажиллаж байсан эрэн сурвалжлах чиглэлээр 18 жил ажилласан туршлагатай.

Erdenetnews.mn сайтыг 2011 онд сэтгүүлч агсан Н.Мөнхтөр байгуулж, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа мэргэжлийн редакци юм. Тус сайт байгуулагдсан цагаасаа төрийн байгууллагын мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй мэдээлж  ирсэн. Ялангуяа эрх баригчдын шийдвэр, орон нутгийн төр захиргаанаас гарсан бодлого, үйл ажиллагаанд иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс бодитой, талуудын байр суурийг илэрхийлсэн мэдээлэл түгээдэг. Цаашид мэдээллийн эх сурвалжаа хадгалж, олон нийтээс ирүүлсэн мэдээллийн дагуу бодитой, шуурхай, үнэн зөв мэдээллийг түгээх нийтлэлийн бодлогыг баримтлан ажиллах юм байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл
Ganaa
Ажилд нь амжилт хүсье нэгэн цаг үед хамтдаа ажиллаж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр нилээдгүй олон чамбай нийтлэлийг асуудал дэвшүүлэн бичихэд нь амтархан уншдаг уншигчдын нэг нь билээ.
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card