НЯМ
2025.09.15
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЭРДЭНЭТИЙН ДАРГА НАР ЭХЛЭЭД ДАРХАН РУУ, ДАРАА НЬ УЛААНБААТАР РУУ МАРШ
ЭРДЭНЭТИЙН ДАРГА НАР ЭХЛЭЭД ДАРХАН РУУ, ДАРАА НЬ УЛААНБААТАР РУУ МАРШ

Эрдэнэ баг дахь 20 дугаар сургуулийн ард 3,4 га талбайд эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барих төсөл зарлагдсан. Хэд хэдэн компани хүсэлт танилцуулгаа өгсөн ч аймгийн Засаг даргын орлогчийн санаанд огтхон ч нийцсэнгүй. Харин ч Дархан хотод ажиллахдаа танилцаж судалсан барилгын загварыг таашаан магтаад сүйд.

Монгол ноосон дулаалгатай 82 метр квадрат, хоёр унтлагын өрөөтэй орон сууц нь бүрэн тавилга, цахилгаан хэрэгсэлтэйгээ 3.2 сая төгрөгөөр худалдаалж байгаа гэнэ. Бүр "дивантай" гээд онцолсон загвар руу Хот байгуулалт, барилга Захиалагчийн албаны П.Баясгалан даргын нэрийг дурьдсан тул бусдыгаа аваад явна уу, та. Аймгаас зарласан төсөлд ирүүлсэн материалууд нь хөндий хоосон байшинг метр квадратыг нь 3.4 сая төгрөгөөр үнэлж байгаа нь зүйд нийцэхгүй гэж үзээд ийм санал гаргаж байгаа бололтой, аймгийн орлогч дарга маань.

Мэдээж дулааны шугам сүлжээнд холбогдох шаардлагагүй тийм сайхан хувийн орон сууцнуудыг Эрдэнэт хотдоо барьж байгуулчихвал хичнээн хэрэгтэй билээ дээ. Хурдан явж үзэцгээнэ биз. Харин үлдсэн хэсэг нь нийтийн тээврийг сайжруулах зорилгоор нийслэл хотыг зорих даалгавар авсан. Дуулиан шуугиан, шүүх цагдаа болж 600 автобусаар парк шинэчлэл хийсэн Улаанбаатарын удирдлагуудаас туршлага судлаад ирэх юм гэнэ. Алдааг нь давтчихгүй хэмнэлтийг нь сураад Эрдэнэт хотдоо суурьшуулчихвал ээ дээ, их хэрэгтэй л байна. "Цавчаа ногоон"-ы хэргийг аймагтаа тарьчихгүй, төрийн хэмнэлт бус данхар бүтэц байгуулчихгүй бол авчирсан автобуснуудыг нь хазаж, чимхэж, маажиж, малтаж шалгахаар иргэд, зорчигчид бид чинь хүлээж, харж сууя даа.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА