Үндсэн агуулга руу шилжих
Даваа 2026.11.09 Үүлэрхэг Орхон -7° / 5° USD 3600.44▲ EUR 4024.21▲ CNY 539.80▼ RUB 43.96▼ KRW 2.66▲
Шуурхай
SI card
ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар нь Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар нь Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх заалтын дагуу тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах мэргэжлийн холбоодын төлөөлөл, төрийн бус байгууллагуудын худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн А3 гэрчилгээтэй иргэдийг бүртгэж байна. 

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Орхон аймагт байнгын оршин суудаг байх /үнэлгээний хорооны үйл ажиллагаанд өдөр тутам оролцох учраас Орхон аймагт амьдардаг байх шаардлагатай/;
  2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т заасан шаардлагыг хангасан байх;
  3. Мэргэжлийн холбоодын төлөөлөл, төрийн бус байгууллагын гишүүн байх;

 БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Анкет бөглөх, / Анкет татах /
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар; 
  3. Худалдан авах ажиллагааны А3 сертификатын хуулбар; /хүчин төгөлдөр хугацаатай байх/ 
  4. Мэргэжлийн холбоодын төлөөлөл, төрийн бус байгууллагын гишүүн бол үнэлгээний хороонд ажиллах тухай тухайн байгууллагын албан бичгийг тус тус бүрдүүлэх шаардлагатай.

Жич: Бүртгэл 2023.12.04-2023.12.31-ний өдрүүдэд явагдана.

 МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Орхон аймаг, Нутгийн удирдлагын ордоны 113 тоот өрөө

Утас:70358570
Цахим шуудан:
Umcherdenet@gmail.com

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card