НЯМ
2024.11.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.Батжаргал: Газар доорх байгууламж хотын ирээдүйг тодорхойлно
С.Батжаргал: Газар доорх байгууламж хотын ирээдүйг тодорхойлно

Орхон аймгийн Засаг дарга, Эрдэнэт хотын захирагч С.Батжаргалтай ярилцлаа.

-Өнгөрсөн жилүүдэд Эрдэнэтэд газар доорх инженерийн шугам сүлжээ шинэчлэгдэж, сайжирснаар орон сууцны шинэ барилгууд барих таатай нөхцөл бүрдлээ. Та 2020 онд Орхон аймгийн Засаг даргаар томилогдсон тэр агшинд Эрдэнэт хотыг дөрвөн жилийн дараа хөгжлийн ямар түвшинд хүргэнэ гэж төлөвлөж байв?

-Хот суурин газар дороосоо босдог гэж инженерүүд ярьдаг. Орхон аймгийн Засаг даргын ажлыг анх хүлээн аваад “Эрдэнэт хотод шинэ барилга, орон сууцны шинэ хороолол  баригдахгүй яагаад ийм их удав?” гэдэг асуултад би хариулт хайсан. Тиймээс орон сууцны шинэ хороолол, хотхон, шинэ суурьшлын бүс үүсгэхийн тулд юу хийх талаар эхлээд бодсон. Юуны түрүүнд  инженерийн шугам сүлжээг тэлэх ёстой гэж үзээд хотын байшин хорооллын барилгуудыг дулааны доголдолд оруулахгүйгээр инженерийн шугам сүлжээг өргөтгөх шаардлагатай гэж тооцоолсон. Учир нь, инженерийн шугам сүлжээ бүхэлдээ бүтэн байж гэмээн хот өргөжин хөгжих нөхцөл бүрддэг.

Өмнө нь инженерийн шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажил хийхдээ хотын ногоон байгууламжийг эвдэж газар ухаад, шороог эргээд сайн тэгшилж, булдаггүй, овон товон шороон дээр нь шарилж ургадаг, газрыг хаа сайгүй сэглээд хаядаг дүр зураг нийтлэг байсан. Тийм учраас хотын инженерийн шугам сүлжээ өргөтгөн шинэчлэх ажлыг цэгцтэй хийхийн тулд  эхний ээлжид аваарын байдалтай шугамуудын жагсаалтыг гаргаж сольсон.Энэ ажлыг яаралтай хийхгүй л бол өвөл энд тэнд гэнэт шугам хоолой цоорч, хүйтний улиралд айлууд халаалт болон халуун хүйтэн усгүй болж зутрах эрсдэлтэй. Тиймээс Эрдэнэт хот байгуулагдсанаас хойш 50-иад жил ашиглагдсан газар доорх дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг үе шаттай шинэчлэх ажлыг бид эрчимтэй хийж байна. Шугам сүлжээг шинэчилснээр усны алдагдал багассан. Анхны ийм үр дүнг олж харсан учраас шугам хоолой шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх ёстой гэж үзээд үе шаттай төлөвлөгөөний дагуу ажиллаж, хөрөнгө оруулалтаа хийсээр байгаа. Би Засаг даргаар томилогдоод гурван жил болсон байна. Эргээд харахад, дандаа ирээдүй рүү чиглэсэн ажил хийжээ гэх дүгнэлтэд хүрээд байгаа.

-Газар доорх байгууламжид түлхүү анхаарснаар орон сууцны оршин суугчдаас гадна гэр хорооллын айлууд ч ус, дулаанд холбогдох нөхцөл бүрдлээ. Эрдэнэт залуу хот учраас ялангуяа залуу гэр бүлүүд хашаандаа дулаан, цэвэр усны шугамд холбогдсон орон сууц бариад тохилог орчинд амьдрахыг хүсч байна. Гэр хорооллыг төвийн дулаанд холбох ажлыг хэр амжилттай хийж байна вэ?

-Эрдэнэт хот баруун тийшээ өргөжин хөгжих боломжтой. Хамгийн гол нь гэр хорооллоо  барилгажуулах шаардлагатай байна. Тиймээс бид баруун тийш хоёр газар шинээр шугам татлаа. Нэг нь  шинэ шугам, нөгөө нь өргөтгөж татсан шугам юм. Рашаант багт ус дулаан дамжуулах төвтэй болсон. Их залуу баг хүртэлх шугамыг Рашаант багаар дамжуулан татаж чадлаа. Тавдугаар бичил хорооллоос Наран, Цагаанчулуут баг, гуравдугаар дунд сургууль хүртэлх шугам маш их цэгэн зэврэлт, элэгдэлд орсон байв.Энэ шугам хоолойг сольж, өргөтгөж газар доор булснаар “Танил” захын ард байрлалтай аж ахуйн нэгжүүд бүгд дулаанаар хангагдах боломжтой боллоо. Өмнө нь техникийн нөхцөл өгч болдоггүй, дулааны ачаалал хүрэхгүй учраас өвлийн хүйтэнд дахин нэмэлт носос залгаж байж гуравдугаар дунд сургуулиа халаадаг байсан учраас тэр хавийн айл өрх, аж ахуйн нэгжүүдэд дулаан өгөх боломжгүй, хэрэгцээ их байлаа ч тэдэнд дандаа татгалзсан хариу өгдөг байв. Одоо бол тэд дулааны шугамд холбогдож, өвөл халаалт хүлээн авах бүрэн боломжтой болсон. Ийнхүү баруун тийш дулааны шугам хоолойг тэлэхдээ Эрдэнэт хотын халаалтыг доголдуулахгүй байх ёстой. Дээр нь орон сууцны 1а, 2а, 7-р хорооллууд сүндэрлэхэд саадгүй боллоо. 2а, 7-р хороололд барилгууд нь үндсэндээ баригдаад бараг дуусах шатандаа орж байна. Орон сууцны эдгээр шинэ хорооллууд болон хуучин хорооллуудаа дулаанаар саадгүй халаахын тулд хотын Дулааны цахилгаан станцаас Город хүртэл нэмэлт эх үүсвэрээр 700-гийн шугам татаад дуусах гэж байна. Цаашид өвлийн улиралд дулаанаа зөв хуваарилж, зөв горимоор ажиллаж чадвал Эрдэнэт хот дулаан хангамжийн дутагдалгүйгээр өвөлжих боломж бүрдэж байна.

-Эрдэнэт хот 40 гаруй жил ашиглаж зэвэрч нимгэрсэн шугам сүлжээгээ шинэчлэн өргөтгөх, дэд бүтцээ сайжруулах дахин төлөвлөлтийн ажлыг эрчимтэй хийж байна. Бохирын гуравдугаар коллектор тавьснаар Эрдэнэт хот зүүн урагшаа тэлэх боломж бүрдсэн гэж та бүхэн хэлдэг. Энэ талаар дэлгэрүүлж ярина уу?

-Бохирын гуравдугаар коллектор тавьснаар Эрдэнэт хот улсын чанартай А1001, А1002 замаас урагшаа тэлж хөгжих бүрэн боломжтой болсон. Үүнийг дагаад аж ахуйн нэгжүүд байршина, орон сууцны хорооллууд баригдана. Шугам хоолойг шинэчлэх, өргөтгөх ажлын төсвийг улсын болон орон нутгийн төсвөөс, заримыг нь гадаадын зээл тусламжаас санхүүжүүлж байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банктай олон жил ярьсан, аваарын байдалтай байгаа шугам хоолойг солих ажлын худалдан авах ажиллагааны тендер саяхан зарлагдсан. Хоёр компани тендерт оролцох санал ирүүлсэн боловч баримт бичгийн шаардлага хангаагүй шалтгаанаар буцсан. Банк энэ тендерийг удахгүй дахин зарлаж, бидний ажил эхлэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Бид бас анх удаа ухаалаг тоолуураар усны хэрэглээг хянах гэж байна. 1, 2, 3, 4-р бичил хорооллууд гурвалсан ухаалаг тоолуураар гар утаснаас усныхаа хэрэглээг хянах боломжтой болсон.

Бүтээн байгуулаад 50-иад жил болсон Эрдэнэт хотын дэд бүтцийг ийнхүү шинэчлэхэд гурван жил мэдээж богино хугацаа. Гэхдээ нөхцөл байдал, цаг хугацааг саад бэрхшээл биш гэж үзээд урагшаа харж, зоримог шийдвэр гаргаж  ажилласнаар бид өнгөрсөн хугацаанд нэлээд ажлыг нугалсан байна.

-Өнгөрсөн зуны усархаг борооноор байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр хүмүүс хүчин мөхөсдөхийг бид харсан, гүнзгий ойлгосон. Эрдэнэт хотод үерийн далангийн ажлууд өнгөрсөн жилүүдэд эрчимтэй хийгдсэн. Энэ ажилд улс, орон нутгийн  төсвөөс гадна, гадаадын хөрөнгө оруулалтыг бас зарцуулсан уу? Тодруулбал, ямар ажлууд хийсэн бэ?

-Би Орхон аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байх үеэс л  Европын банктай холбоотой үерийн далан шинэчлэх, барих асуудлыг хөөцөлдсөөр байсан. Одоо Европын банкнаас 14 сая ам.долларын ажил зарлагдаад бүх бичиг баримт боловсруулалт, зураг төслийн ажил дуусаад худалдан авах шатандаа орлоо. Европын банкнаас 50 хувийн буцалтгүй тусламж олгох төсөл Эрдэнэт хотод хэрэгжүүлэх юм. Европын банкны төлөөллүүд хэлснээр магадгүй дээрх 50 хувийн буцалтгүй тусламжтай холбоотойгоор энэ ажил удсан байх. Өнгөрсөн зуны бороо бидэнд байгалийн аюул гэж юу болохыг санууллаа. Үерийн далангаа ч, газар доорх инженерийн шугам сүлжээгээ ч бид цэгцэлж авна. Бид маш олон судалгаа хийсэн. Хотын хуучин байрууд асар их дулаан алддагийг мэргэжлийн дурангаар дурандаж харсан. Одоо дулаан алдахгүй газар гэж алга. Орон сууцны байрууд тааз, дээвэр, цонх, заадас, ханаараа дулаан алдаж байна. Ийм нөхцөлд баахан нүүрс шатааж үйлдвэрлэсэн дулааныг Эрдэнэтчүүд бүрэн хэмжээгээр авч чадахгүй. Зарим байр халдаг, зарим нь халдаггүй шалтгаан нь ийм учиртай. Тиймээс дулаан алдалтыг бууруулах нь хамгийн зөв алхам. Дахин төлөвлөлтийн үр дүнтэй үйл ажиллагааны тод жишээ нь “Тамир” зочид буудлын урд талын гражуудыг буулгаж, тухайн газар дээр шинэ бүтээн байгуулалт өрнүүлж эхэлсэн явдал юм.  Солонгосын хөрөнгө оруулалттай компани энд ажиллана. Солонгосчууд ямар ч байсан хөрөнгөө гаргая гээд газар дээрээ ирээд шийдлээ. Тэд одоо газар шорооны ажлаа  эхлүүлээд байна. 2008 оноос хойш манай үе үеийн дарга нар шүүхдээд дийлээгүй Хятадын "Хуанлу Хуанту"  компанийн газар байгаа. Орон сууцны хороолол бариагүй үлдсэн газруудаа өгдөггүй хэрнээ барилгаа барьдаггүй, одоогоор карказ босгосон хоёр газраа ч дуусгаагүй. Бид энэ асуудлаар шүүхэд хандаж явсаар юутай ч аймгийн ИТХ-ын хуралдаанд оруулаад дахин төлөвлөлтөөр орлогод нийцсэн орон сууц барих хэмжээнд хүрсэн. Энэ газарт төсөл сонгон шалгаруулалт зарлаж, ажиллах компани нь шалгараад удахгүй суурийн ажлаа эхлүүлэхээр болсон. Хувийн хэвшил, гадны  хөрөнгө оруулагч нартай ийнхүү амжилттай хамтран ажилласаар байна.

-Эрдэнэт хотын инженерийн шугам сүлжээний шинэчлэлд та бүхэн шийдэмгий, зоригтой алхмууд хийхийн зэрэгцээ иргэдийн шүүмжлэлд бас өртсөөр байгаа. Хийсэн ажлын чанарыг цаг хугацаа л харуулах байх даа...

-Ер нь бол хотын газар доорх байгууламж ирээдүйг тодорхойлно. 2003 онд намайг Дулааны цахилгаан станцын инженерийн албаны хяналтын инженер болоход манай албаны дарга Баатар бид хамтраад Дулааны цахилгаан станцаас Город хүртэл шугам нэмж татахгүй бол дулаанаар хангаж дийлэхгүй болно гэж тооцоод, өмнө нь хийсэн  тооцоог шинэчлэн Эрдэнэтэд ирсэн сайд, дарга нарт өгч, учирлан тайлбарладаг байлаа. Гэтэл 2023 онд хувь заяаны тохиолоор ч гэх үү, багштайгаа, даргатайгаа хамт өмнө нь гаргаж байсан тооцооллоо бодит ажил болгон хэрэгжүүлсэндээ баяртай байна. Хийж бүтээсэн ажил үйлстэй он жилүүдийг л ардаа үлдээхийг  чухалчилж байна даа.

Э.ОДСҮРЭН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ
Зоригоо202.179.21.209
Хороолод яаралтай дэд төв барьж инженерийн шугам татахгүй бол бид удахгүй хотын араас орж утаандаа хахаж үхэх нь ядахдаа салхиныхаа дээр маш том гэр хороололтой үер буувал модон нойль нь дүүрч бохир нь хотынхоо төв рүү орно
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
“АЧИТ ИХТ” КОМПАНИ ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛД ХӨРӨНГӨ ӨРУУЛАЛТ ХИЙСЭЭР БАЙНА
Орон сууцны 6-р хорооллын 16,17-р байрны дунд тоглоомын талбай байгуулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
ЭУДТС ОНӨХК-ийн харъяа АТП-12, 18, 37, 38, 39, 66, 73, 74, 547, 575 дэд станцуудын трансформаторыг 10/0.4кВ-д шилжүүлэх ажил хийх
Тусгай салбарын албаны бэлэн байдлыг хангах, цагийн байдлын онцлог, болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалж салбарыг заасан газарт шилжүүлэн байрлуулахад шаардагдах техник хэрэгсэл худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
21-р цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээнд засвар хийх
7-р сургуулийн спорт заалны шалыг засварлах
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
ЦНБГ-т хотын ногоон байгууламжийн арчилгаа тордолгооны ажилд шаардлагатай багаж хэрэгсэл худалдан авах
"Гэр бүлийн ордон" ОНӨААТҮГ-т тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
Бүрэнбүст баг.  Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 5-р сургууль хүртэлх авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх
Хүрэнбулаг баг.Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас Эрдэнэт үйлдвэр ТӨХК-ийн захиргааны 1-р байрны авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
Баян-Өндөр	сумын	9	давхар	орон сууцнуудын цахилгаан шат засварлах /4, 5-р хороолол/
Уурхайчин баг. Уурхайчины тойргын хэсгийн авто замд их засварын ажлын үлдэгдлийг хийх
ШИНЭЭР АСФАЛЬТ БЕТОНОН ХУЧИЛТ 740 МЕТР АВТО ЗАМД ХИЙВ
Орон сууцны 6-р хорооллын 16,17-р байрны дунд тоглоомын талбай байгуулах
7-р сургуулийн спорт заалны шалыг засварлах
Согоот баг. 5,25-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Яргуйт баг. А1002 замын уулзвараас 15-р сургуулийн баруун талын уулзвар хүртэлх авто замд нэмэлт 3 см-ийн  хучилтийг  хийх
Уурхайчин баг. Уран эгшиг сургууль ,17-р  цэцэрлэгийн орчмын хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уртын гол баг. 260 айлын орон сууцны 0.28 км авто зам шинээр барих
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх
Оюут баг. Отгонбилэгийн гудамжны төв замаас 28,34-р байрны  авто зогсоол, авто замд их засварын ажил хийх. /үлдэгдэл хэсэг/
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
Дөмөг орчмын худалдаа үйлчилгээний бүс болон Залуус хотхоны инженерийн шугам сүлжээний, дэд бүтцийн иж бүрэн зураг төсөв
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах