ЛХАГВА
2025.09.18
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Мөнхбат: Хичээлийн шинэ жилийн нээлтийг өөрчилье
Д.Мөнхбат: Хичээлийн шинэ жилийн нээлтийг өөрчилье

Аймгийн ИТХ-ын зөвлөлийн хурал мягмар гарагт болж 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцлаа. Танилцуулгыг аймгийн БШУГ-ын дарга О.Ариунгэрэлт хийсэн юм. Зөвлөлийн гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат “Хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэлбэрийг өөрчилье. Нийгэм, цаг үетэйгээ ч зохицохгүй байх шиг байна. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн ЗДТГ-ын хэлтэс албадын дарга нар сургуулиуд дээр очдог. Тухайн сургуулийн багш, сурагчид хичээлийн шинэ жилийн нээлтэндээ ирчихээд байдаг. Нөгөө төлөөлөгч, дарга албан тушаалтнууд нь ирдэгггүй. Хүлээгээд л байдаг. Бороо орж байсан ч, нар гарч халж байхад ч багш сурагчид, эцэг эхчүүд өнөөх төлөөлөгч, дарга нарыг хүлээгээд зогсоод байдаг. Төлөөлөгч, дарга нар ирдэггүй. Ирээд хоёр өгүүлбэр хэлж энэ сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт эхэллээ гэж зарладаг. Энд ямар ач холбогдол байгаам. Аймаг, сумын төлөөлөгч, дарга албан тушаалтнууд л ирж байж  сая нээлт хийх ёстой юм уу. Үүнийг өөрчлөх цаг болжээ. Болж өгвөл өнөө жилийн хичээлийн шинэ жилийн нээлтээс эхлээрэй. Арай өөр арга хэлбэр, агуулгаар хийж болно биз дээ.

Хоёрдугаарт аймгийн ЗДТГ, БШУГ-ынхан анхаарах хэрэгтэй байна. Есдүгээр сарын 1-нд багш, сурагчид хичээлдээ ирснээр хичээл эхэлдэг. Сургалтын ажиллагаа хэвийн явагддаг. Харин бид сургууль, цэцэрлэгийн эргэн тойрны болон ойр орчмын газруудыг анхаарах хэрэгтэй байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг орчмын гэрэлтүүлэг нь ямар байгаа юм, өнөөх тараншей нь тагтай юм уу. Ил, далд цахилгааны утас энд тэнд байна уу. Хүүхдийн тоглоомын газруудын аюулгүй байдал ямар байгааг харж шалгах, аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй. Хичээл сургууль эхэлдгээрээ эхэлнэ. Хүүхдүүд аюулгүй орчинд тоглож наадах ёстой шүү” хэмээсэн юм.

Аймгийн ИТХ-ын даргын хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотой хэлсэн үгэнд сэтгүүлчийн хувьд саналаа нэмэрлэе. Манай аймгийн хувьд жил бүрийн есдүгээр сарын 1-нд нээлийн арга хэмжээнд аймгийн, сумын ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар урилгаар морилдог. Нээлтийн арга хэмжээ 08.00 цагт гэсэн байхад төлөөлөгчид, дарга нар 08.30-09.00 цагийн хооронд морилон саатдаг. Үүнийгээ тийм сургуулийн, ийм цэцэрлэгийн нээлтэд оролцоод ирлээ гэж тайлбарладаг. Арай л Эрдэнэтийн гудамжинд таг түгжрээд гэх нь холгүй байдаг. Тухайн төлөөлөгч, дарга нар ирээд хэдэн өгүүлбэр хэлнэ, ганц нэг шагнал гардуулна. Тэгээд боллоо. Дараа нь сургуулийн захирлын өрөөгөөр орж айргаг ууж араас нь ааруулаад даруулаад “за баяртай” гээд л гарч оддог. Бодит байдал нэг ийм. Тиймээс хичээлийн шинэ жилийн нээлтийг өөрчлөх хэрэгтэй гэсэн аймгийн ИТХ-ын даргын саналыг дэмжиж байна. Нэгдүгээр ангийн бяцхан хүүхдийн өмнө баахан цол гуншин дуудуулсан нэг их том дарга байх гээд яах юм бэ. Тэр бяцхан хүүхдүүд ч хурлын төлөөлөгч, дарга нарыг мэдэхгүй, ойлгохгүй. Арга барилаа өөрчилье. Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчгүй, хэлтэс албадын даргагүй ердөө л сурагч багш нар, эцэг эхийн өдөр байг л дээ.      

ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА