Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
А.Түвшинжаргал: 17 дугаар сургууль гаазаар халдаг болно

А.Түвшинжаргал: 17 дугаар сургууль гаазаар халдаг болно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил тодорхой хэмжээнд хангагдаж байгаа.  2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлт дөхсөн энэ үед Шандын 17 дугаар сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны засварын асуудал хүндхэн байгаа. Төсвөөс 850 гаруй сая төгрөгийг баталж өгсөн. Засварын ажилд шалгарсан компанийн зүгээс уламжлалт болон орчин үеийн дэвшилтэт аргаар засварын ажил хийхээр төлөвлөсөн.  Компанийн хувьд засварын ажилд ашиглах бодисоо оруулж ирсэн ч асуудал үүссэн. Тухайн бодис нь манай улсын хувьд өмнө нь хийгдэж байгаагүй зэрэг шалтгаанаас болоод дүгнэлт гаргах, зөвшөөрөл авах тал дээр хүлээгдэж байна. Бид аргаа бараад компанитай байгуулсан гэрээгээ цуцлах уу, эсвэл компанийн ажлыг хүлээх үү гэсэн байдалтай байна.

Нөгөө талдаа 17 дугаар сургууль энэ хичээлийн жилийн өвлийн халаалт эхлэхээр гаазаар халдаг болно. Гаазан буюу хийн зуух суурилуулна. Долоодугаар сард хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдаан тодотгол хийхэд бид 650 сая төгрөгийг гаазан халаалттай болгохоор суулгаад байгаа. Ямар ч байсан энэ асуудал халаалт эхлэхээс өмнө шийдэгдэнэ.    

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card